9. I love U

5.9K 290 23
                                    

- Эвлэрчихсэн бололтой
- Мэдээж. Чи хаана байсан юм бэ?
- Чамайг орсоны дараа ажил гараад...
- Мм. Ашгүйдээ. Тэхёны аав нь ирээд..
- Маргааш сонсоё. Одоо явлаа
- Заа

Юнги надтай зөрөөд гараад явчихав. Уг нь иймэрхүү зүйлийг сонсох гээд л байж яддаг хүнд ямар ажил гарсан юм болдоо... гэж бодсон ч Тэхёны тухай бодол түүнийг давамгайлж инээмсэглэл тодруулсаар гадуур хувцас, гутлаа тайлаад дотогшоо ороход аав ээж хоёр буйдан дээр суун зурагт үзэж байлаа.

- Охиныхоо царайг харах ч хэцүү болж дээ
- Юу?

Гайхан ээжийн өөдөөс харахад тэр жуумалзсаар хажууд ирээд "Би сая цонхоор харсан шүү..." гэж хэлэхэд нь ичсэндээ хацраа барин доош харахад ээжийн хөхөрч байгаа нь сонсогдов. Би одоо байшингийнхаа шалан доогуур ормоор байна.

- Ийшээ суу!

Аавын зандарсан гэмээр хоолой намайг сандаргахаас илүү айдас руу хөтлөв. Тэр намайг загнах гэж байгаа бололтой. Анхнаасаа л би аавтай тийм ч дотно байгаагүй. Тэр хааяа нэг ухаарлын гэмээр үг хэлж, хичээл ном хэр байгааг асуудаг. Аав Хэсонтой л их дотно байдаг. Тэр хоёр бие биетэйгээ үе тэнгийн мэт харьцаж байхад би ааваас айж, дөлдөг.

- Хэзээнээс үерхэж байгаа юм?

Намайг жижиг сандал дээр түүний өөдөөс харж суухад аав надаас ийн асуув. Ээж ч аль хэдийн түүний хажууд суусан байлаа.

- Удаагүй
- Танай ангийн Ким Тэхён мөн биздээ?
- Тиймээ
- Сал
- ЮУ?

Аавын хэлсэн үгэнд ч цочирдож, тэр үгийг нь сонсоод анх удаа аавынхаа өөдөөс чанга дуугарсандаа ч цочирдов. Ангайсан амаа хаах гэж хэдэн секунд зарцуулсаныхаа дараа нүдэнд цийлэгнэх нулимсаа барих гэж гараа чангаар атган доош харлаа. Дөнгөж саяхан л Тэхёнтай учираа олоод, аз жаргалтай болчихоод орж ирж байхад...

Аав чимээгүй босож яваад өрөөндөө ороход би "яагаад" гэх асуулттай хамт буйдан дээр үлдэв. Нулимс аль хэдийн нүдийг минь бүрхэнэ. Би аавтайгаа дотно байгаагүй гэдгээ мэдэх ч тэр охиныхоо анхны үерхэлийг шууд үгүйсгэх эрхгүй.

- Аав чинь хямарчихсан байгаа юм. Ойлгоорой
- Гэхдээ...
- Мэдээж бид чиний анхны үерхэлийг ойлгож байгаа. Чамайг үерхэж байгаад нь ээж нь баяртай байна. Аав нь чамайг шархлахвий гэсэндээ л тэгсэн юм.
- Гэхдээ бид хоёр үерхээд дөнгөж арав гаран хонож байхад...
- Мүён, аав чинь чамд хайртай. Тэр зүгээр л хайраа буруу илэрхийлчихлээ. Хүн бүрийн хайраа илэрхийлэх арга сайхан байдаггүй юм.
- Ойлголоо

-Without U-COMPLETEDWhere stories live. Discover now