Дахиад нэг өдөр!!!!нэг өрөөнд хоёулахнаа байх нь!!!амрана гэхээр сайхан байгаа ч дахиад хамт байна гэхээр..........айгаад байна ӨӨРӨӨСӨӨ!!!!!!!тэнэг зүйл хийхээсээ айж байна.

————-

—————

Бүгд далайн эрэгрүү яарцгааж байхад Харин би өрөөлүүгээ явхаас айж байлаа яалтачгүй хувцсаа солих хэрэгтэй. Синчол эргэн тойронд харагдахгүй байна бодвол өрөөлүүгээ явсан байх магадгүй тэнд намайг хүлээж ч байж мэдэх юм. Буудалд ирсэн даруйдаа бүгд талын нэг тараад алга болцгоочихож дор бүрнээ юмаа бэлдэж байгаа байх харин би хөлөө зөөж ядан буудлын коридороор алхаж байна. Сүүлд синчолтой ярилцах гэсэн боловч бүтэлгүйтсэн толгой дотор минь юу хэлэх талаар ямар ч бодол алга. Учир нь миний зүрх ч бас ДОГДЛООД байгаа болхоор....

Үргэлж инээмсэглэдэг царай бодлогширсон төрхөөр солигджээ Жонхан ганцаараа хана даган удаанаар алхаж хариулж чадахгүй байгаа тэр үгсээ сэтгэл дотроосоо хайж байв. Зүрхний догдолж байгаа хэмнэл тэрэнд хэлж чадахгүй байгаа зүйлийг нь мэдрүүлнэ гэсэн хэдий ч нүдэнд нь.........!!!!

Мингюү-Хён??? Юу хийж байгаанбээ??? Ганцаараа???

Жонхан-Өө Мингюү. Хувцасаа солчихсон юмуу??

Мингюү-Тиймээ болчихлоо. Наранд түлэгдчихэж магадгүй гээд нарнаас хамгаалах тосоо ч авчихсан. Одоо вүнвү-г олчихвол боллоодоо :3

Жонхан-аа—ан тиймүү......

Мингюү-Хён???Бие чинь муу байгаанмуу царай чинь нэг л бишээ...

Жонхан-Тийм ч юм шиг үгүй ч юм шиг байна. Мингюү ?????

Мингюү-за

Жонхан-хоёулаа эхлээд манай өрөөгөөр ороод би гялс хувцасаа солчихоё тэгээд хамтдаа вүнвү дээр очы тэгэхүү??. Би бас жошуатай уулзмаар байна!

Мингюү-0.0 за тэгэе тэгэе....

Муухай ч гэсэн Мингюүг халхавч болгочихлоо. Ганцаараа өрөөлүүгээ орж зүрхлэхгүй байсан болхоор Мингюүг дагуулан очход яг бодож байснаар минь Синчол өрөөндөө байж байв. Тэрэнтэй харц тулгарахгүйг хичээн аль болох өөр зүйлд анхаарлаа төвлөрүүлэн сандрахгүй тайвнаар энгийнээрээ ярихыг хичээнэ гэсэн хэдий ч би сандарсаар. Мингюү намайг сонин байгааг анзаарсан бололтой өрөөнд орсон даруйдаа хэдхэн үг хэлчихээд л чимээгүй суучихав. Мингюү хажуунаас минь хараад сууна Синчол ч бас орон дээрээсээ надруу хараад сууна. Хоёр хүн үйлдлийг минь хараад байгаа болхоор тайван байя гэж хичээсэн ч ямар ч нэмэр алга.

--Love♥ J♥--/Seventeen yaoi/Where stories live. Discover now