7

577 39 0
                                    

Зүрх догдлон аль болох өөрийгөө тайвшруулахыг хичээсэн ч ямар ч нэмэргүй цээжин дотор байх тэр нэгэн эрхтэн тайвширхаа мэдэхгүй хүчтэй цохилж сандран догдлоно.

Зүрх минь хэт хурдтай цохилсноос болж хамаг бие минь салгалан гүнзгий амьсгаа байн байн аван аль болох хурдан зүгээр болохыг хичээсээр л... Нүүр минь халуу дүүгэнэ хацар минь яг шатах нь улайчихсан юм боловуу гэж санаа зовсондоо байн байн гараараа хацартаа хүрж байлаа. Өнөөдрийн үйл ажилгаа өндөрлөн бүгд тайзан дээр гаран зогссон байв. Бүхий л боломжоо ашиглан Синчолаас зугтаж байсан ч тайзан дээр тэрнээс бултах аргагүй.

Тэр яг хажууд минь мөрийг минь биеэрээ хальт шүргэн зогсоно. Аль болох хэвийн байх гэж бас тэрэнлүү нууцаар харж байгаагаа мэдэгдүүлэхгүйг хичээж байв.

Синчолын талаас

Жонханд хүрж ойртдог хүмүүст дотроо битүүхэн атаархаж бас уур минь хүрдэг...Гэхдээ өнөөдөр тэр надад огтхон ч сонин биш байв. Тэр бүх зүйл болчихоод байхад одоо болтол харцнаас минь зугтан, надаас дөлөөд байгаа тэрнийг бодхоор уур минь юу юунаас илүү хүрнэ. Тэрнийг хажууд зогсож байхад нь л зүрх минь догдолж байхад харин тэр зүгээр л урагшаа харан инээмсэглэж зогсоно Чи яагаад над шиг догдолж бас сандарч болохгүй гэж нэгэнт сэтгэлээ хэлчихсэн давж болохгүй зүйлээ давчихсан юм чинь надад одоо айх зүйл юу байна!!!!

Синчол шууд л алгаа ташин инээмсэглэн зогсож байгаа Жонханы гараас атгахад нь цочсон Жонхан нэг гараа татаж авах гэж байснаа болиход Синчол Жонханруу харахгүй хэдий ч гарнаас нь чанга атган бага зэрэг бүжиглэн юу ч болоогүй мэт хөгжилдөн инээмсэглэн зогсов. Бүгд аз жаргалтайгаар инээмсэглэнэ, хүмүүсийн алга ташилттай хамт чанга хөгжим эгшиглэсээр өнгө өнгийн цаас тэнгэрт хийсэн нээлтийн арга хэмжээ өндөрлөлөө.

————————

————–

Менежэр-За бүгдээрээ өнөөдөр сайн байсан болхоор хэдүүлээ амарнаа =) ЖЭЖҮД ирснийх явж далай үзэцгээе!!!Өнөөдөр эндээ утгаар нь амраад маргааш үд гэхэд Сөүлрүү хөдөлцгөөе

Мингюү-ҮҮүүүү гоё амархнээ

Хоши-Би машины урд суудалд сууна шүү

Вүнвү-Явж сэлэе!!!Өнөөдөр цаг агаар ёстой гоё байнаа..

Dk-Эхлээд хоол идийлдаа өлсөөд байна шдээ!!

Менежэр-За тэгэе урагшаа!!!ах нь амттай хоол авч өгнөө!!! =)

Жонханы талаас

--Love♥ J♥--/Seventeen yaoi/Место, где живут истории. Откройте их для себя