PART 5: ТӨГСГӨЛ

638 47 2
                                    

Алмазан 3 давхар тансаг бүжгийн хаусны урд Малфойг хүлээн сууж байна. Дрэко чи хаана байна аа. Зуны улирал ч гэсэн хөлдөж үхэхнээ. Хацар улайгаад, шилбэ тасрах нь. Дрэког тэгэж уйлан дуугарч байхад нь хэрэггүй бүжгийн үдэшлэгт явахыг зөвшөөрч. Маш хүйтэн байна. Гэнэт нуруу халуу дүүгээд эхэллээ.
-Хэн бэ? гэж асуутал хүйтэн хоолой.
-Чиний бүжиглэх хан хүү чинь байна.
-Дрэко юу?
-Цагаан баавгай гээч
-Чи сая надад юу нөмөргөчихвөө
-Өөрийнхөө өвлийн жанчийг
-Яагаад энд ийм аймаар хүйтэн байгаа юм бэ?
-Битгий дахиад асуулт асуу. Хоюулаа зүгээр л ороод бүжиглэе тэгэх үү?
Дрэко руу эргэж хартал тэр анх удаагаа л надад тийм хөөрхөн харагдлаа. Өнгөгүй үс нь хүйтэнд гялалзаад, ягаан уруул нь дулаахан инээмсэглэсэн.
Би шууд л түүний уруул руу зүглэлээ. Тэр өөдөөс минь ойртоно.
Түүний уруул миний уруултай нийлэх үед миний бие жирвэс хийгээд цаг хугацааг зогсоомоор санагдана. Би энэ мэдрэмжээс салмааргүй байна. Дрэко шууд уруулаа татан аваад
-Энэ юу? Үнсэлт байсан уу?
-Тиймээ. ҮНСЭЛТ
-Арай эрт бишүү. Чи надад хайртай гэдгээ ч хэлээгүй байгаа шүү дээ.
-Тэгвэл одоо хэлчий. Би Чамд Хай...
-Битгий ийм хурдан хэл. Дараа гэж байгаа шүүдээ.
-Хэрэв байхгүй бол яах уу?
-Байж л байгаа. Бид хоёр ийнхүү ярилцан дахин нэг ч үг дуугаралгүй бүжгийн танхимд орлоо. Үүдэнд билет шалгагч:
-За тасалбараа үзүүлнэ үү? Би цүнхнээсээ тасалбараа хайтал байдаггүй. Хий дэмий цүнхээ уудлана. Дрэко өөрийн тасалбарыг өгчөөд над руу харан "Тасалбараа гээчих ээ юу?" гэж чихэнд шивнэнэ.
Тиймээ гэхээс өөр үг амнаас гараагүй тул дэмий толгойгоо гудайлган Тиймээ гэнэ. Тэр харин билет шалгагчид хандан "1 тасалбарын үнэ хэд билээ" гэж асуулаа.
-20 галлеон.
Би тийм их үнэтэй гэдгийг мэдээгүй шүү дээ. Тийм үнэтэй тасалбар хаячихдаг үнэн АЗГҮЙМАА. Дрэко харин халааснаасаа 20 галлеон гаргаж ирээд
-Одоо энэ үзэсгэлэнтэй хатагтайг оруулж болно биздээ?
-Мэдээж бололгүй яахав. Хатагтай та орно уу?
Малфой бид хоёр булангийн ширээнд суугаад Нэрсний Бялуу авч идлээ. Үнэтэй тасалбар авахуулсан юм чинь гээд би өөрөө бялуугаа худалдаж авав. 1 бялууг 2 хүн хувааж иднэ гэдэг амаргүй байсан ч идсэн юм. Дрэко харин нээх ихийг идээгүй гэдэс нь гүйлгэж бие засах өрөө рүү орлоо. Үлдсэн бялуугаа идчээд Дрэког хүлээх зуур нэгэн халуухан залуу хүрч ирээд
-Хатагтай. Та ганцаараа байгаа юмуу.
-Үгүй ээ. Найз хөвгүүнтэйгээ ирсэн юм.
-Тэр одоохондоо байхгүй байгаа биздээ.
-Ариун цэврийн өрөө орсон болохоос биш байгаа.
-Тэгвэл байхгүй гэсэн үг. Алив гараа өгч бай.
-Миний гараар яах гэж байгаа юм.
-Үнсийлдаа.
-Үгүй ээ гээд би бостол тэр залуу саваагаа гаргаж ирээд Акцио. Буржгар хатагтай гэлээ. Би шууд түүний биед наалдтал ариун цэврийн өрөө чанга хаагдах нь дуулдана. Нэг хүн хурдан гүйж ирээд Экспилиармус, Петрификус Тоталус гэж орилов. Тэр залуугийн саваа нь гараас нь үсэрч өөрийнх нь бүх бие хөшөөд арагшаагаа уналаа. Тэр шившлэг илгээсэн хүн гэдгийг би Дрэко гэдгийг анхнаас нь мэдсэн болохоор Дрэко руу намайг аварсан баатар шиг харлаа. Дрэко харин тэр залуу руу хараад биен дээр нь нулимаад Энэ чинь миний хатагтай гэж орилов. Тэр одоо л над руу хараад
-Бөгс өндийнгүүт л өөр хөвгүүнтэй нялуурч явдаг чи ямар...
-Би ямар гэж. Тэр чинь өөрөө л эхэлсэн.
-Аргалчихаж чадахгүй байнуу? 20 минутын өмнө надад хайртай гэчхээд, 2 минутын өмнө энэ мангуутай наалдаад зогсцон. Эсвэл чи надад хайргүй юмуу.
-Би чамд яг ч хайртай гээгүй зөвхөн Би Чамд Хай гэсэн.
-Би зүгээр л дараа гэсэн. Одоо энэ дараа гэсэн үе юм шиг байна. Наад үгээ гүйцээгээд хэлчих. Тэгвэл би чамайг уучиллаа.
-Заза сэтгэлийг чинь баясгаад өгийлдөө Ртай.
-Юун Ртай вэ? Хай хайччихваа.
-Өмнө нь хэлчихсэн биздээ.
Дрэко уурласан царайгаа алга болгоод өнөө минийл хайртай ханхүү царайгаа гаргачихаад шууд намайг тэврээд ахиад нэг удаа үнслээ. Танхим дахь бүх хүмүүс алга ташина. Энэ үед Дрэко миний чихэнд
-Чи Цэвэр Цуст Слизеринтэй ВАЛЬС эргэх үү?
-Дуртайяа.
Тэр надаас холдоод сөхөрч суугаад
-Хүндэт үдэшлэгийн гүнж Хермионе Гранжер. Чи үдэшлэгийн хан хүү Дрэко Малфойтой бүжиглэхийг зөвшөөрч байна уу?
Маш олон хүмүүс бид хоёрыг том том нүдээр харцгаана. Бүгд л "Тийм" гээд хэлчих гэж амандаа бувтнана. Би хариуд нь
-Тийм. Хоёр дахь удаагаа хэлье. Тийм.
Дрэко босоод миний гараас барих агшинд өнөө залуугийн хөшсөн бие хөдөлж эхлэж байв. Бид хоёр бүжгийн талбай руу орон Вальс эргэлээ. Дрэко миний мөрөн дээр гараа тавихад би түүний бэлхүүс дээр гараа тавьлаа. Бүжгийн ая эхлэж бид хоёрын анхны бүжиг эхлэнэ.
Яг л Үнсгэлжин дээр гардаг шиг бүх хүмүүс намайг харж байгаа санагдлаа. Дрэко чихэнд
-2уулаа бүжгээ дуусгачихаад цэцэрлэгт хүрээлэнгээр алхах уу?
-Үгүй ээ. Зүгээр л бүжиглэе.

Бид хоёр хамт бүжиглээд л байв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Бид хоёр хамт бүжиглээд л байв. 3 ая явсан ч ВАЛЬС эргээд л. Дараа нь Хермионе миний чихэнд ойртон
-Би ядраад байнаа. Гадаа сандал дээр зайрмаг долоож суух уу? гэж асуулаа. Би ч Тэгье гэж хэлээд сандал дээр эвхсэн хүрмээ аваад Хермионед жанчаа өгөөд гарцгаав. Үүднээс зайрмаг аваад гадаа сууцгаалаа. Хермионе зайрмагаа 2 долоогоод
-Харин чи
-Юу гэж
-Надад хайртай юмуу.
-Хайртай.
-Би ч гэсэн чамд хайртай. Дахиад чиний уруулыг мэдрэхсэн
-Дахиад үнсье гэж үү?
-Тиймээ. Хермионе бид хоёр дахин үнсэлцэх гэтэл ДРЭКО гэж намайг дуудав. Дуудсан зүг рүү харвал нэг хар том юм. Би тийшээ явах гэтэл Хермионе ардаас зуураад "Хэтэрхий аюултай шүү дээ" гэлээ. Би түүнийг "Тэгвэл хамт явъя" гэж дохин үзүүлтэл миний жанчыг нөмрөөд араас хүрээд ирлээ. Бид хоёр тэнд очиход аав хүрч ирсэн байлаа.
-Дрэко Малфой чи энэ шалбааган цусттай хамт уулзаад байгаа юмуу.
-Тиймээ. Би түүнд хайртай.
-Манай удамд шалбааган цуст байх ёсгүй гэж аав хэлээд саваагаа далайж АВАДА... гэтэл Хермионе маш хурдан саваагаа гаргаад Петрификус Тоталус гэлээ. Аав хөшин арагшаагаа унах агшинд Хермионе маш хурднаар такси руу гүйлээ. Би аавыг харах зуураа Хермионег хартал тэр таксинд суугаад аль хэдийн явсан байв. Би амандаа
Хермионе, хонгор минь. Чи шидтэний яамны гишүүнийг хөшөөчихлөө шүү дээ. Энэний чинь хариуд чамайг алж магадгүй шдээ гэж шивнэнэ.

HERMIONE P.O.V.
Дрэко намайг уучлаарай. Хоюулаа хэзээ ч нийлж чадахгүй нь.
Би үргэлж л чиний сайн дурын хохирогч байсаар ирсэн.
Хоюулаа хэзээ ч нийлэхгүй, үерхэхгүй, болзохгүй, нэг нэгнээ ХАЙРЛАХГҮЙ.

За ингээд миний бас нэгэн фэнфик болох
Дрэмионе Хайрын Түүх: Зун
маань дууслаа. Та бүхэн анх уншихдаа цуврал зохиол гэдгийг ойлгосон байх гэж бодож байна. Дрэмионе Хайрын Түүх цуврал зохиолын маань 2-р боть Орхидеус нэртэйгээр та бүхэндээ тун удахгүй хүрэх болно.
Зохиолч: NicDor McVik

Эхний Боть ТӨГСӨВ.

DRAMIONE LOVE STORY: SUMMERWhere stories live. Discover now