Бүлэг 10: Гурвалсан шидтэний тэмцээн

220 20 5
                                    

Шинэ жилийн амралт дуусч Хогвартст эргэн очлоо. Шалгалт эхлэхэд 2 сар үлдсэн ч шалгалтандаа бэлдээд хүүхдүүд их завгүй байв. Энэ жил Бразилийн Калтелбрүшоод Гурвалсан шидтэний тэмцээн зохиогдох гэж байгаа гэсэн захиаг Лола надад илгээлээ. КастелБрүшоогийн Три-Визард бусад сургуулиуд шиг намар эхлэдэггүй хавар эхэлдэгээрээ онцлогтой юм. Тэгтэл юу болсон гээч. Три-Визардын тэмцээний энэ удаагийн сорилтод Махотокоро, Хогвартс, Кастелбрүшоо 3 сургуулиудын сурагчид орохоор болсон гэнэ. Хогвартсаас 8 сурагч явах болсны нэг нь би юм. Учир нь би Махотокорогийн Хогвартсын сурагч гэж явдаг бас анимаг болохоор л гэнэлээ л дээ.
~~~~~~~~~
ТриВизардад манай сургуулийн Седрик, Пенелопа ,Майлс Блэтлэй, Поппи Мэйри, Санни Ошли, Чарлотт Тэйлор, Оливер Вүүд нар надтай хамт явахаар болов. Бразил руу явах өдөр ч болж Крис Эмили хоёрт заавал сонгогдоно гэдгээ амлан ачаагаа үүрэн Бразил руу зүглэлээ. Хогвартсаас гарахдаа сургуулиа нэг сайн харж аваад өөрийнхөө гиппогриффийг унан КастелБрүшоо руу явав.
~~~~~~~~~~
3 цаг 25 минут 56 секунд явсны эцэст хаягдсан цайзны өмнө ирлээ. Одоо энэ нурж унах гэж байгаа балгас тэгээд Кастелбрүшоо гэжүү. Гэнэт Дамблдор хуруугаа нэг нүхэнд хийтэл бид доошоо унацгаав. Унаад л унаад л унаад л. Тэгтэл нэгэн Египедийн пирамид шиг алтлаг ордны өмнө ирэнгүүтээ бид бүгд дуу алдацгаав. Дуу алдалт ч нээх их үргэлжилсэнгүй. Кайпора гэх жижиг сүнснүүд хүрч ирэн бид нар луу өнгөтэй бөмбөг шидэн өвс зулгааж бид нарыг гижигдэв. Бүр манай сургуулийн Пивз ч ийм аймар сахиллагагүй биш. Гэнэт Дамблдор тэд нар луу саваагаа чиглүүлэн Петрификус Тоталус гэхэд тэд нар бүгд хөшицгөөв. Би энэ шидийг сүнсэн дээр болдгийг мэдээгүй л дээ. Сургуулийн хаалга онгойж хатагтай Бенадита Дуародо гарч ирэн
-Өө Альбус. Чамайг энд харах таатай байна. Хөөрхий энэ Кайпорануудыг чи хөшөөгөөд хаячихвуу. Уг нь эд нар луу харж байгаа К гэж хэлэхэд л алга болдог юм шдээ гэж инээв хариуд нь Дамблдор
-Хэхэ. За Тривизард энэ жил танайд болох нь уу? Эд нар манай сургуулийн сурагчид гэв. Бид хатагтай Бенадитатай мэндэлцгээж байтал ард танил далавчны чимээ сонсогдлоо. Аргагүй ш дээ. Махотокорогийн салхич шувууд л байна. Махотокорогийн ТриВизардад нэрээ хийх болсон 4-10р ангийхан хатагтай Баши Ка Тонтой хамт бууж ирлээ. Бид дотогшоо орцгоож байтал Кастелбрүшоогийн цайвар ногоон жанчтай сурагчид биднийг хараад шивэр авир гэцгээнэ. Кастелбрүшоогийн их танхимд орон сууж байтал Кастелбрүшоогийн өөрсдийнх нь сурагчид орж ирцгээн бид нартай гар барьна. Бүгд орж ирж дуусангуут хатагтай Бенадита
-Сайн байцгаана уу? сурагчидаа. Энэ хавар шидтэний уламжлалт тэмцээн болох ТриВизард манай сургуульд болох гэж байна. Кастелбрүшоогийн Тривизардын энэ жилийн тэмцээнд Хогвартс Махотокорогийн сурагчид оролцохоор ирсээн. Та бүхэн уламжлал ёсоор энэ галт цом руу оролцмоор байгаа хүмүүс нэрээ бичиж хийцгээнэ үү. 10 минутын дараа хэн Тривизардад орох хүмүүсийн нэрийг зарлана. Гэхдээ Кастелбрүшоогийн галт цом Тривизардад орох хүүхдийнхээ зөгнөлийг хамт үлдээдэг гэв. Ингэтэл хүүхдүүд алга ташин өөрсдийнхөө нэрийг бичин нэрээ хийцгээнэ. Би ч бас хийв. 10 минутын дараа Бенадита хүрч ирэн галт цомоос 3 нэр сугалаад хүүхдүүдэд танилцуулж эхэллээ.
Махотокорогийн ТриВизардад орох хүүхэд. 9-р ангийн 16 настай Солонгосын Сүёон Дон Ха
Түүний зөгнөл. Бразилаас болгоомжил

Кастелбрүүшогийн ТриВизардад орох хүүхэд. 3-р ангийн 13 настай Бразилийн Бенжамин Рафил
Түүний зөгнөл. 15-аас холд.

Хогвартсын ТриВизардад орох хүүхэд. 1-р ангийн 11 настай Америкийн Феникс Старт.
Түүний зөгнөл. Гурвыг дуусгаад гэртээ харь.

My HERO is My WANDМесто, где живут истории. Откройте их для себя