✡ Basketball Relationship ✡ ~Part~IV

Începe de la început
                                    

Яагаад би уйлах гээд байгаа юм бэ?

Бид хоёр хосууд байсан билүү?

Тийм гүнзгий харьцаатай байсан билүү? би ямар хаягдчихсан биш дээ гэж өөрийгөө дотроо загнан нүдийг минь бүрхсэн нулимсыг буцаан оруулах гэж хичээн зогсов.
Гэхдээ хэцүү байна
Хэдий хосууд байгаагүй ч ирээдүйд болно гэж найдсан
Хэдий гүнзгий харьцаатай байгаагүй ч энгийн танилуудаас дээр харьцаатай гэж бодсон
Хаягдаагүй ч гэсэн одоо надад яг л хаягдсан юм шиг санагдаж байна. Яагаад ч юм ямар ч асуудлыг хүндээр тусаж авдагтаа, энгийн бүхнийг ургуулан боддогтоо өнөөдөр яг одоо үнэхээр их цухалдаж гомдож уур хүрч байна.

Сүртэй зүйл биш шүү дээ анхнаасаа л тэр минийх байгаагүй гэж өөртөө шивнэн зогсож байхад толгойг минь нэг даавуу шиг юм бүрхэн авлаа. Тэр зүйлийг толгойноосоо авахтай зэрэгцэн хойно хөлийн чимээ дуулдав. Сандран эргэж харахад гараа халаасандаа хийсээр цааш алхах хүн харагдана.Тэхён?

Түүний үлдээн явсан зүйлийн харахад цамц байлаа. Том бас дулаахан
Түүний хойноос ширтэн -ойлгомжгүй амьтан гэж амандаа бувтнасаар үлдсэн юм.

*****

Маргааш нь нүд гэж бага зэрэг хавдчихсан юм босож ирлээ. Нээх их уйлаагүй байхад ингэж их хавдах гэж. Өчигдөр болж өнгөрсөн зүйлийг мөн Жин ахыг мартаад шинээр эхлэхээр шийдсэн. Өчигдрийн Жин ахын инээмсэглэл, хайртай охиныхоо өөдөөс харж байгаа харц, гаргаж байгаа үйлдлүүдийн хараад хэн ч ингэж л бодох байсан. Би зөв шийдвэр гаргасан Сэияаа зүгээр л хичээгээд үз аминдаа тултал хайртай байгаагүй нь лавтай шүү дээ тийм биз дээ? гэж өөрөө өөртэйгөө ярин хацраа үл ялиг алгадан орноосоо өндийлөө. Аль болох нүдээ мэдэгдүүлэхгүй гээд хүйтэн усаар угаахад арай дээрдсэн ч уйлсан минь хангалттай мэдэгдэж байлаа. Нээх их уйлаагүй ч гэсэн сэтгэл өвдөхөөр нүд хавддаг юм байх даа?

Өрөөний гадна талаас
- Сэияаа охин минь аав бид хоёр нь явлаа орой уулзъя гэх ээжийн хэлэх дуулдав. Би ч хариуд нь баяртай гэсээр тэр хоёрыг гарангуут нь гэрээс шууд гүйж гарах бэлтгэлдээ орлоо. Тэгэхгүй бол Бэкхён ах нүдийг минь олоод харчих юм бол яасан юу болсон гээд асуугаад унана. Гярхай дээрээ бас яршигтай үглээ хүн шүү дээ.
Ээж аавын гарах ч сонсогдож би ч хурдан гарахдаа бэлдэхээр яаравчиллаа.

Хурдхан гутлаа өмсөөд түргэн гарах гэж яаарсаар байж байхад аль хэдийн ах хойно ирж зогсох нь сонсогдов.

- Сэияаа ийм эрт хаачихна уу?

- айн... аан нөгөө өнөөдөр эрт очиж сургууль орох хэрэгтэй болохоор гэж хэлэн эргэж харалгүй - баяртай ахаа гэсээр ахын хариултыг ч хүлээлгүй гаран гүйлээ. Өчигдөр дүрдээ орж уйлж эморсны гайгаараа хар эрт сургууль орох гэж.

******

Хичээл ч дуусаж бэлтгэл ч эхлэв. Одооноос эрчимтэй бэлтгэлээ хийхгүй бол удахгүй тэмцээн болно. Байр сууриа хадгалж үлдэх хэрэгтэй. Сайн хүнээ бодож шаналах цаг биш шүү дээ харин ч мартахад сайхан таарсан үе болж байна.
Бэлтгэл түр завсарлаж бүгд л ядарцгаасан байх бөгөөд зарим нь шалан дээр хэвтэж зарим нь ус ус гэсээр энэ тэрүүгээр ус хайна. Би заалны нэг талд байрлах сандлуудын хажууд тэр хэдийг хараж байхад ус уусаар Хусог миний хажууд ирж зогсоод- дасгалжуулагчаа та зүгээр үү?

Би ч түүнийг том нүдлэн хараад - Яасан?

- Нүд чинь гэж хэлэн өөдөөс минь санаа зовсон харцаар харав.

- Зүгээр дээ өчигдөр харин гунигтай кино үзээд тэгээд л гэж хэлэн түүний харцнаас харцаа бууруулан аль болох өөр тийшээ харж зогслоо. Харин энэ байдлыг эвдэн Жимин амьсгаадсаар

- Дасгалжуулагчаа өнөөдөр та нэлээн хатуу байх чинь хэмээн миний өмнө бөгсөөрөө шалан дээр суун хойшоогоо хоёр гараараа тулан надаас хариулт нэхэн харлаа.

- Тэмцээн ойртож байгаа болохоор жоохон чангалах хэрэгтэй гэж бодсон юм.

Харин тэр - Би зүгээр л дээ, харин манай нэг хөгшин ах тэнд баларч байна гээд толгойгоо хойшоо Намжүүнлүү дохилоо. Би Намжүүнлүү харцаа шилжүүлэхэд тэр газар хөдлөх ч үгүй хэвтэж байв. Цээж нь хурдтай дээш доош хөдөлж байгааг бодоход тэр ч нэлээн амьсгаадсан харагдлаа. Тэр нэг өндийх гэж оролдсоноо буцаад л сулбайн хойшоо унав. Энэ үйлдэл нь инээдийг минь хүргэн би ч өөрийн мэдэлгүй нүүрэндээ томоос том инээмсэглэл тодруулан түүнийг өхөөрдөн зогсож байхад хажуугаас

- Уйлаад л, инээгээд л сэтгэл хөдлөл ихтэй тэр нь ч хурдан хурдан хувьсах юмаа дасгалжуулагчаа гэж хэлэх нь сонсогдлоо би ч хоолойгоос нь хэн гэдгийн мэдсэн болохоор хажуу тийшээ харахгүйгээр өөр тийшээ харан санаа зовох болон улайлтаа түүнээс аль чадахаараа нуух аж. Саяхан хажууд зогсож байсан хэдийг явсныг ч мэдээгүй Намжүүнийг харж байжээ.

Тэхён өчигдөр намайг уйлсан гэдгийг мэдэж байгаа гэж бодохоор л ичиж үхмээр болох юм. Бас хэн нэгэнд хэлж шоолбол яана гэсэн бодол намайг шаналгана. Түүний юу бодож юу сэтгэж хийхийг тэр өөрөө ч бараг мэддэггүй байхдаа

- Санаа зоволтгүй дээ энэ бидний дунд үлдэнэ гэж хэлэхэд нь би түүний өөдөөс гайхан харлаа. Тэр миний бодлыг уншаад байгаа юм уу О.О

Миний энэ байдал түүнд инээдтэй харагдсан бололтой тэр өөдөөс минь жуумалзаад - нүүрний хувирал сайтай юм аа гэж хэлэн хацрыг минь зөөлхөн чимхээд цааш явлаа.

Энэ үйлдэл нь яагаад ч юм намайг сандаргаж байлаа. Хачирхалтай юм...

Түг Түг Түг

**************

[Дууссан] ~Basketball Relationship~ Unde poveștirile trăiesc. Descoperă acum