✡ Basketball Relationship ✡ ~ Part III~

5.6K 289 5
                                    

Ойлгомжгүй үргэлжлэх амьдралыг минь эцэслэхээр ирсэн алуурчин чи бололтой....

***************************

Түүний нүдрүү хараад орчноос тасран үл мэдэгдэх тэр нэг өөр ертөнц рүү аялж байгаа мэт тийм содон мэдрэмж мэдрэн хэвтсээр байлаа. Би түүний өөдөөс үг хэлэх байтугай амаа ч сайн хөдөлгөж чадахгүй байсан юм. Удаан ийм эвгүй байдалтай өөд өөдөөсөө ширтэлцсэний дараа тэр нэг юм ам нээж - сонирхолтой л юм гэж хэлэн өөдөөс минь зэвүүн ёжтойгоор инээгээд өндийн цааш явлаа. Одоо л нэг юм амьсгаа авахтайгаа болж хэсэг саяны болсон зүйлийг ойлгож ядан хэвтэв. Өмнөхөө бодвол арай тайвшрах шиг болоод дээшээгээ өндийхөд тэр аль хэдийн явах гээд цүнхээ нэг мөрөн дээрээ тохож байв, одоо ч түүний намайг ингэж ширтэх нь эвгүй байна.

- тэр ороолт чинь тийм л үнэтэй байсан бол гамнах хэрэгтэй байсан юм. Өөр хэн нэгэнд алдчихвал яана гэж хэлэн өөдөөс нөгөө л нэг ёжтой инээмсэглэн хальт далласаар гарч явлаа.

Сүүлийн өгүүлбэр аль хэдийн намайг өвтгөөд авав. Яг л цаанаа Жин ахыг алдчихвал яана гэж байгаа аятай л...

Шинэ хүмүүс ирээд аль хэдийн 7 хоног өнгөрсөн байлаа. Жин ах Шюга ах гэх мэт дээд курсийн 3,4 ах нар гарахад дахиад нэг л долоо хоног үлдсэн нь намайг дэндүү шаналгаж байв. Жин ах гарч байгаа юм чинь би ч бас энэ дасгалжуулагч гэсэн ажлаа больдог юм билүү ч гэж бодох юм гэхдээ энд үхтлээ хичээсэн байж эцсийн үзэхгүй гарна гэдэг нэг бодлын харамсмаар болохоор үг дуугүй л үлдэхээр шийдсэн юм. Гэхдээ энэ шийдвэр минь аль хэд хоногийн өмнөөс замхран алга болж харин ч одоо бол үнэхээр цаашаа ажиллах эсэхтэй эргэлзэж байна. Аль долоо хоногийн өмнөөс учир нь олдохгүй, ойлгомжгүй үйлдэл хийж байгаа нэг хүнээс болж тайван байсан амьдрал минь дэндүү дарамттай ядаргаатай болсон. Энэ хүн мэдээж Тэхён. Нэрийг нь бодох төдийд л хамаг бие арзас хийгээд явчихлаа.

**************

Аль хэдийн бэлтгэл дуусаж би ч шалаа угаахаар савтай усанд шалны алчуураа базаж байхад хэн нэгэн хажууд ирээд

-БҮҮҮҮҮ~!

Би ч гэнэтийн зүйлд хэтэрхий цочсоноосоо болж савтай усаа асгангаа алдлаа. Босоод ууртайгаар харахад Тэхён бах нь ханасан байртай өөдөөс минь жуумалзан зогсох нь миний уурыг улам л их хүргэж байлаа. Шууд хэт их сэтгэл хөдлөл гаргаж уурлахаас урьтаж урт амьсгаа аван - чи намайг цочоочихлоо

- цочоох гэж л бүүүү гэсэн шүү дээ. Цочоосноо мэдэж байгаа болохоор хэлэх шаардлагагүй дээ дасгалжуулагчаа

[Дууссан] ~Basketball Relationship~ Where stories live. Discover now