Бүлэг 1: Захиа

749 40 0
                                    

Сайн байцгаана уу? Эрхэм уншигчдаа. Миний бичиж эхлэж байгаа Миний баатар бол миний Саваа зохиолыг маань уншаад үзээрэй. Би анхлан суралцагч болохоор зөвлөгөө байвал коммент хэсэгт үлдээж тус болоорой. Тэгээд бас Vote-өө мартваа. Энэ зохиол маань Харри поттерт дуртай хүн болгонд зориулагдав.
Зохиолч: NicDor McVik
Би бол зүгээр л энэ жил 2-р ангид орох Америк хүүхэд. Гэвч миний амьдралыг тэр нэг өдөр ирсэн захиа өөрчилсөн юм. Тэр захианд намайг ид шидтэн гэсэн ба Японы Махотокоро (Махо-Ид шид. Токоро-Газар まほうの所-Махоүнонотокоро Яг уншигдахаараа Махотокоро ) сургуульд сурахыг урьсан байлаа. Үүнийг би уншаад бүр шоконд орсон. Бүр манай аав, ээж, 2 ах, 2 эгч маань ч уншаад балмагдсан. Тэгээд ямартай ч Япон явъя гэж гэрийхэн маань шийдсэн юм. Япон луу явах гэж бөөн юм боллоо. Виз гарахгүй. Бас бид нарын ачаа жингээсээ хэтэрсэн. Тэгж тэгж онгоцонд сууж Японд ирлээ. Тэр захианд бичсэн "Загас ба Заан" дэлгүүрийг онгоцны буудлын хажуунаас оллоо. Тэр дэлгүүрт зөвхөн намайг л оруулав. Би ч ороод хамаг юмыг нь гайхаад ухаан алдатлаа зогсож байлаа. Дэлгүүрийн эзэн бололтой настай эмээд захиагаа харуултал. (Эмээ Англиар ярьж чаддаг)
Настай эмээ: Чи ч азтай хүүхэд юмаа. Хэр баргийн хүн Махотокоро-д тэнцдэггүй юм. Чиний авах ёстой юмнууд манай дэлгүүрт бүгд байгаа. Саваанаас эхлэх үү дээ?
Би ч Саваа гэж гайхан асуув. Тэгэхэд эмээ "Чи чинь Америк хүүхэд биздээ. Европчууд саваагүй л бол энгийн нэгэн болдог юм." гэж ууртай хэллээ. Надад нэгэн саваа өглөө. Эмээ ч саваагаа их магтаж байнаа. Тэр саваа бол Лууны хэлний судас болон Ганц эвэртийн сүүлний үс, Галт шувууны зүрхээр хийсэн саваа аж. Эмээ бас надад нэг жижиг аппарат өглөө. Тэр бол миний ярьсныг ямар ч хэл рүү хөрвүүлж чаддаг, бусдын ярьсныг хүссэн хэл рүү нь хөрвүүлэх чадалтай төхөөрөмж гэнэ. Бас би тэндээс баахан олон ном, нөмрөг, шүүр болон жижиг хөөрхөн хав авлаа. (Амьтан авмаар санагдаад байхаар нь) Махотокорогийн хичээл 8-р сарын 15 нд эхэлнэ гэнэ. Угаасаа манай гэрийхэн Японд байшин аль эрт авсан байв. Учир нь Махотокоро нь тэр өдрийн хичээл дуусмагц гэртээ харьдагаараа бусад сургуулиудаас ялгаатай. Би гэрийнхнийгээ надад зориулж байшин авсанд нь их баярлаж байлаа. 8-р сарын 15 болж ч Минами Иво Жима гэх япончуудын очихоос айдаг галт уулан дээр манай сургууль байх тул тийшээ явлаа. Бүр зам нь тийм аймар хад бартаатай байхад яаж өдөр болгон гэртээ харих вэ? гэж ч бодож эхэллээ. (Сурагчид бүр ганцаараа сургууль дээр ирэх бөгөөд цэвэр цустангууд л аав ээжтэйгээ ирж болно гэж захианд бичсэн байсан.) Сургуулийн гадаа олон 7 настай над шиг баахан юм тэвэрсэн хүүхдүүд жагсаж байлаа. Манай сургууль их гоё бөгөөд цагаан хаш чулуугаар баригдсан 3 давхар ордон ажээ. Би нэгэн өндөр, цагаан үстэй, нүдний шилтэй, туранхай хүүгийн ард зогсов. Тэр хүү "Чи бас шинэ сурагч уу?
Намайг Крис Файтли гэдэг. Чамайг хэн гэдэг вэ? гэж асуулаа. Би ч сандарч "На на намайг Феникс Старт гэ гэ гэдэг." гэж хариуллаа. Сургуулийн үүдэн дээр Туранхай, Ягаан даашинзтай, өвдгөө шүргэсэн хар үстэй, нүүр нь жоохон үрчлээдсэн эмэгтэй гарч ирэн
Сайн байцгаана уу? Сурагчдаа. Би бол Махотокорогийн захирал Баши-Ка-Тон. Та бүхэн намайг даган орно уу? гэж нэг амьсгаагаар дуржигнатал хэллээ. Хатагтай Баши-Ка-Тон өсгий дээрээ эргээд гантиг ногоон хаалгаар ороход хүүхдүүд араас нь даган орцгоов

My HERO is My WANDМесто, где живут истории. Откройте их для себя