1.

43 5 0
                                        


Инбинь

Утсанд мессеж ирэн чичрэн дуугарав. Компьютероосоо түр хараагаа салган, утсаа аван үзвээс

Хайраа, ирж байна уу? Чиний дуртай сармистай шарсан тахиаг авчихсан. Санаад байна хурдан ир гэсэн байлаа.

Эгдүүтэй гэдэг нь!

Инээмсэглэсээр удахгүй очихоо бичээд буцан ажилдаа орлоо. Сарын эцсийн тайлангын цаг болж байгаа болохоор сүүлийн долоо хоног дандаа илүү цагаар ажиллаж байгаа хэрэг.

Хажуу ширээний Миран намайг харчихаад "Бурхан минь Пак Инбинь чи Жон Кихугаас одоо хүртэл салаагүй хэрэг үү? Тэр царай муутын юуг нь тоодог байнаа!?"

Би толгой сэгсрээд "Тэр дажгүй шүүдээ"

Мираны нүд томроод "Дажгүй гэнэ шүү. Тэр матар царайтай юмны юуг нь тэгж дажгүй гэж хардаг байнаа. Ядаж байхад орондоо ч муу гэсэн биздээ!" гээд чангаар хэлж орхив.

Би гялс амийг нь дараад "Аяар гэмдээ! Хүн сонслоо. Яахав сайн биш нь үнэн л дээ. Гэхдээ л царайлаг залуусыг бодвол сэтгэлтэй"

Миран намайг суудлаас минь бтатаж босгоод эргүүлж тойруулж харан "Тэр яг чамд шулмын зан үйл хийчихэж. Хүн битгий тийм гарт нүүр өг гээд байхад даа"

Би нүдээ эргэлдүүлэн "Харин чиний л ургуулан бодох чадварт байна даа. Киху тийм муу залуу биш. Ээжийгээ, охин дүүтэйгээ асардаг. Үнэхээр сайхан сэтгэлтэй"

Миран сандлынхаа түшлэгийг хойш налан "Тэр чиний бодлыг яаж өөрчилсөнг мэдэхгүй ч" гэснээ буцаж урагшлаад хуруу гараа тоолоод "Чи бүр мөнгөтэй, машинтай, бүр өөрийн гэсэн байртай. Тийм байж тэр царай ч байхгүй, мөнгө ч байхгүй, бараг ажлаасаа халагдах гэж байгаа, байр байхгүй юмаа гэхэд өдий насандаа машин ч байхгүй за эд хөрөнгө яах вэ гэхэд дандаа бүтэхгүй юм хум хийж, чамайг асуудалд унагадаг юмтай юундаа орооцолдоод байгаа юм бэ?"

Би шивж байсан тайлангаа үргэлжлүүлэнгээ "Ядаж надад анхаарал тавьдаг, бас сайхан сэтгэлтэй. Бусдад яаж эелдэг хандахаа мэддэг. Бас би Кихутай үерхэж байгаа болохоос тэрний машин эсвэл эд хөрөнгөтэй биш."

Миран хойшоо сандлаа налж суугаад "Эелдэг сэтгэл гэнэ шүү? Тэр эелдэг сэтгэл чинь зүгээр л пялдага зан шүү дээ. Бурхан минь та энэ Пак Инбинийг ухаан оруулаад өгөөчдээ" гэсээр дахиад л өмнөх найз залуучуудыг минь хараасаар,
үглэж эхлэв

NOT ALL HANDSOME GUYS ARE BAD!Stories to obsess over. Discover now