1

255 18 0
                                        

Ким Исүгийн хувьд Сөүл хотын төвд байрлах "BigHit Music"-ийн шилэн барилга руу алхан орно гэдэг зүүд мэт байлаа. Тэрээр коллежоо төгсөөд удаагүй, ердөө 21-хэн настай ч стилистийн мэдрэмж, ур чадвараараа үеийнхнээсээ илүү сайн нэгэн.

Өнөөдөр түүний анхны өдөр.
​Тэрээр лифтэнд суухдаа өөрийнхөө тусгалыг толинд харан гүнзгий амьсгаа авлаа. Исү бол BTS хамтлагийн, тэр дундаа Ким Тэхёны үнэнч шүтэн бишрэгч. Гэхдээ тэр шүтэн бишрэгчийн сэтгэлээ гүн нууж, мэргэжлийн түвшинд ажиллах ёстойгоо өөртөө сануулна.

​"Би чадна аа, Исү. Зүгээр л ажлаа хий. Тэдэн рүү битгий ширтээрэй," гэж тэр амандаа шивнэнэ.

​Стилист багийн ахлагч, туршлагатай хатагтай Пак түүнийг хөтлөн BTS-ийн тусгай бэлтгэлийн өрөө рүү явав.

Өрөөний хаалга нээгдэхэд чанга хөгжим, хөлсний үнэр, бас эрч хүч агаарт мэдрэгдэнэ.

​"За залуусаа, түр анхаарлаа нааш нь хандуулаарай," гэж ахлагч Пакийг хэлэхэд долоон залуу бүгд эргэж харлаа. "Энэ бол манай багийн шинэ туслах стилист Ким Исү. Тэр өнөөдрөөс эхлэн та бүхний хувцаслалт, тэр дундаа Тэхёны гол стилистээр ажиллах болно."

​Исүгийн зүрх цээжнээсээ сугаран гарах дөхөв. Тэрээр бөхийж ёслоод дээш харахад түүний харц шууд л Ким Тэхёны нүдтэй тулгарав. Тэхён хөлсөндөө норсон үсээ хойш илж, Исү рүү маш сониуч, бас үл ялиг дээрэнгүй харцаар ширтэж байлаа.

Тэр зурагтаар хардаг байснаас ч илүү дур булаам, бас илүү хүйтэн хөндий харагдана. Тэхёны 25 насны эр хүний эрч хүч, тайзны одны бардам зан Исүг амьсгал авахад ч хэцүү болгож байв.

​"Сайн байна уу, Ким Тэхён байна. Миний хувцсанд маш мэдрэмжтэй хандана гэж найдаж байна, Ким Исү" гэж Тэхён хэлээд үл ялиг инээмсэглэв.

Түүний сөөнгө хоолой Исүгийн чихэнд яг л намуухан аялгуу шиг сонсогдож, бүсгүйн хацар эрхгүй улайв.

---------------------

​Ажилд орсноос хойш хоёр долоо хоног өнгөрлөө. Исү маш сайн ажиллаж байсан ч Тэхёны дэргэд очих бүртээ гар нь чичирч, догдолсон сэтгэлээ барьж ядна. Тэрээр Тэхёны өмсөх хувцас бүрийг маш нарийн бэлдэж, түүний үнэртэй усны үнэрийг ч цээжилж амжжээ.

​Тэр нэгэн шөнө BTS-ийн шинэ цомгийн зураг авалт оройтож дууссан юм. Исү хамгийн сүүлчийн хувцаснуудыг хурааж, оёдлын машин дээр зарим засварыг хийж байв. Шөнийн 2 цаг. Студи тэр чигтээ нам гүм.

My favorite idol /Kim Taehyung/ CompletedStories to obsess over. Discover now