Түүний уруул минийх дээр буух үед миний санаа зовж эхлэлээ. 'Энэ миний анхных юмсан. Өнөөдөр ямар дотуур хувцас өмссөн билээ? Би таалагдахгүй бол яанаа? Өвдөх байхдаа? Юу ч хийхгүй хэвтээд байвал намайг юу гэж бодох бол?' гэх мэт олон бодол толгойд минь эргэлдэнэ.
'Ядаж гэрлээ унтраахгүй юм байхдаа? Би ичээд байдаг. Унтраа гээд хэлчихвэл тэр зогсчих болов уу?' гэж бодохтой зэрэгцэн гэрэл унтарсанд бага зэрэг гайхсан ч санаа амарна.
Түүний уруул намайг идэх мэт үнсэхдээ минут бүрээр улам гүнзгийрүүлэх гэж хичээж буй мэт. Хэзээдээ ч юм тэр дээгүүрхээ тайлсан агаад сарны гэрэлд түүний гайхалтай бие тодрон харагдана.
Биерхүү том цээж намайг даран орон дээр хэвтүүлээд цамцыг минь тайлах гэж оролдоход би эв хавгүй ч зөрүүлэн үнсэхдээ л түлхүү анхаарч байв.
Бидний хувцас тайлагдах тусам миний санаа зовинол нэмэгдэж зүгээр л нүдээ тас аниад дээш харан хэвтэнэ.
Тэр өмдөө доошлуулах яг тэр агшинд хаалга хүчтэй тогшиж эхлэв. "Хэ Жин? Өглөө болчихсон байна. Өнөөдөр хичээлийн чинь эхний өдөр!" Гэсээр улам хүчтэй татаж "Хоцрох гээ юу? Ах чинь хэдийн босчихсон!" гэв.
Санаа алдаад нүдээ нээвэл би зүгээр л зүүдэлсэн бололтой. 'Ахх Ким Хэ Жин юу зүүдлээд байна аа?!' амандаа үглэсээр босон угаалгын өрөө орвол би яг л байдаг шигээ хөөрхөн харагдана.
Ядаж л өөрийгөө тайтгаруулах зүйл минь би гайхалтай төгс нэгэн. Эцэг эхийнхээ генд би хэчнээн их баярладаг гээч.
'За тэгэхээр сайн уу шинэхэн их сургуулийн оюутан минь?' гээд би өөрийгөө нэг зоригжуулж, өглөөний бусармаг зүүдээ мартах гэж хичээнэ.
Сайн зүйл нь би зүүдэн дэх залуугийнхаа царайг харж чадахгүйд байгаа юм. Харсан бол бас эвгүй шүү дээ.
Нимгэн цагаан цамц болон сул цэнхэр өмд. Үсээ бага зэрэг долгион оруулаад дээш шууж боолоо. Нарны тос болон хөнгөн будалт намайг илүү дур булаам болгоно. Яахав тэр болгон буддаггүй ч өнөөдөр эхний өдөр юм чинь.
Сургуулийн зүг явахдаа google-ээс 'Эмэгтэй хүн нойтон зүүд зүүдлэх нь хэвийн зүйл эсэх' талаар судлан явна.
Яагаад ойрдоо ийм зүүд зүүдлээд байгаа юм бол? Кино үзсэнтэй холбоотой юм болов уу? гэсээр явахдаа сургуулийн арын хаалган дээр нэг хүнийг санаандгүй мөргөж орхив.
Би мөргөсөн байтал би унаж байх гэж дээ?
"Уучлаарай эрхэмээ би замаа харсангүй?" Гэхэд тэр эелдэг инээгээд "Зүгээр дээ залуу хадагтай" гээд утсыг минь авч өгөхдөө дэлгэцийг нь харчихлаа.
YOU ARE READING
[Nevermind]
FanfictionБид ердөө 4 удаа л харц тулгарсан. Эхний удаа би чамайг хүндэлж, хоёр дахь удаад би чамаас айж, гурав дахь удаад чамд татагдсан ч сүүлийн удаад би чамайг үзэн ядсан. Чи бол хараал идсэн хүйтэн хөндий новш!
![[Nevermind]](https://img.wattpad.com/cover/396427490-64-k381835.jpg)