Slice XXII

121 18 5
                                    

Ажилдаа явж эхлээд аль хэдийнээ хоёр долоо хоног өнгөрсөн байлаа. Хажуугаар нь сүүлийн семестр ч эхлэх гэж байсан юм. Ирэх 3 сарыг давчихвал өөр хүсээд байх зүйл алга. Өдрийн хоолоо идэхээр гарах гэж байхтай зэрэгцэн Марктай тааралдаж хамтдаа ажлын хажууд байрладаг кафе руу орохоор болсон юм.

Марк: сүүлчийн семестр болохоор хамгийн сайнаараа хийгээд дуусгаарай. Ядаж л чи төгсөхөөсөө өмнө ажилд орчихсон шдээ. Надад тийм боломж байгаагүй болохоор их дарамттай санагддаг байж билээ хэмээн инээмсэглэсээр хэлнэ

Би: тийм шүү, энэ семестер азаар 2 хон өдөр л хичээлтэй болохоор ажлаасаа тэгж их завсар аваад байх хэрэггүйд баярлаж байгаа

Марк: ингэхэд чи хэдэн настай билээ

Би: 25

Марк: харин би 31 тэй, чамайг бодвол хөгшин хүн хэмээн инээмсэглэлээ

Марк: ингэхэд ажил амьдралаа хэрхэн зохицуулж байна

Би: асуултаа зөвөөр тавихгүй бол найз залуутай эсэхийг минь мэдэхийн тулд ийм асуулт тавьж байна гэж ойлгогдхоор байна

Марк: тэгвэл чи зөв ойлгожээ. Найз залуу бий юу? гэхэд би Лорентой ямар харилцаатай эсэхтээ эргэлзэж орхих нь тэр. Бид хосуудын хийдэг бүхий л зүйлсийг хийчихээд одоог хүртэл нэгнийхээ хажууд тухтай ярилцаж үзээгүй юм байна. Бас энэ сэдвийн тухай хэн нь ч ярихыг хичээдэггүйг санан "тодорхой бус статустай. Гэхдээ таалагддаг хүн байгаа"

Марк: харамсалтай юм. Чамайг их сургуулиа төгссөний дараагаар болзоонд урих бодолтой байсан юмсан

Би: аргагүй л Таугийн найз юмаа

Марк: яагаад тэгж бодох болов?

Би: үнэнээр нь хэлж болох юм уу?

Марк: мэдээж

Би: эмэгтэйчүүдэд их дуртай бололтой

Марк: гоё сайхан, хөөрхөн эмэгтэйчүүдэд дургүй хэн байх билээ хэмээн инээмсэглэлээ. Бид өдрийн цайгаа уучхаад дотогш ортоо Франциско биднийг хамт орж ирэхийг хараад дуугаа хураачих нь тэр. Биднийг хамт инээлдэн орж ирсэнд дургүй байсан харцнаас нь харахад Маркыг шохоорхдог байж магадгүй гэсэн бодол төрж эхлэсэн юм. Марк урьдынх шигээ инээмсэглэн "Франциско надад нэг аяга цай" хэмээн ирмэн өрөө рүү гээ орлоо.

Өнөөдөр 3 үйлчлүүлэгчийг будаж ядарч үхэх шахам лифт хүлээгээд зогсож байтал Марк Франциско Клейр гурав өрөөнөөсөө гарч ирэв. Бид хамтдаа цахилгаан шатанд суун доош буутал Марк намайг зогсоон "өнөөдөр би Тау Эми хоёртой уулзхаар явна. Чи хамт явах уу?" гэхэд Клейр Франциско хоёр бидэн рүү гайхан харах нь тэр.

+Orchids+Where stories live. Discover now