Slice X

85 17 2
                                    

Эмили: эрэгтэй хүмүүс эрэгтэй л байдаг юм шдээ Бина минь

Бина: анхны үнэсэлтээ түүнд өгнө гэж хэн санах билээ дээ. Азаар тэр манай ресторанд дахиж ирээгүй. Би өөрийгөө үнэхээр бохироор мэдэрч байна. Тэр үед түүнийг түлхээгүй бол түүний өвөртөө оруулсан охидын нэг нь болоод л явах байсан биз

Эмили: зөв зүйл хийсэн байна. Нээрээ би чамайг дарсанд дуртай болохоор шинээр ирсэн rose wine-аа амсуулах гэж байсан шдээ. Уухуу?

Бина: мэдээж. Ингэхэд өнөөдөр Том ирээгүй юм уу. Чи яагаад ганцаараа байгаа юм

Эмили: Том сохор болзоотой гэсэн. Энд их уйдаж байгаа бололтой харагдсан. Найз нөхөд тийм их байхгүй болохоор

Бина: дараа уйдаад байвал над дээр хүрээд ир гэж хэлээрэй. Би ажлынхантайгаа танилцуулж өгч болно шүү

Том: сайн уу хөөрхнөө

Бина: чи сохор болзоотой гээгүй билүү?

Том: бүтэлгүйтээд хүрээд ирлээ. Уулзсан бүсгүйдээ гологдчихлоо

Бина: үгүй байлгүй дээ, яаж чам шиг ийм эелдэг царайлаг залууг хаяж чадаж байнаа. Тэр бүсгүй азгүй байсны шинж. Битгий гутраарай Том. Чамтай тохирох нэгэн удахгүй гарч ирнэ гэдэгт итгэлтэй байна хэмээн удалгүй Бина ажилдаа явах ёстойгоо санан тэдэнтэй салах ёс хийн ажил руугаа хөдлөх нь тэр.

Том: Эми би найзыг чинь аваад үерхчих үү? Тэр үнэхээр байж боломгүй хөөрхөн юм

Эмили: гомдоохгүй гэж амлавал болох л юм

Том: мэдээж би гомдоохгүй, ийм хөөрхөн бүсгүйтэй үерхвэл эцсээ хүртэл хичээнэ

Эмили: тэгвэл түүнийг болзоонд уриад үз л дээ. Бина манай найз залуугийн найзтай нь холбоо тогтоогоод эхлэчихсэн. Тэр залуу нь эелдэг ч Бинаг хэзээ ч хайрлахгүй гомдоохоор төрлийн хүн

Том: тэрнээс өмнө нь би Бинаг өөртөө дурлуулчихъя

Эмили: тэгвэл амжилт Том. Гэхдээ чиний хайр 3 хоногийн хугацаатай байдаг шиг санагдаад байх юм.

Лорен тэр өдрөөс хойш Бинагийн нүүрийг дахиж хараагүй ба тэр үед Бина түүнийг түлхээгүй бол Лорен үнэхээр түүнтэй унтах гэж байсан билээ. Анхандаа түүн шиг охинтой хэзээ ч ойртохгүй гэж боддог байсан ч тэр өдөр Бинаг үнэхээр үнэсмээр санагдсан билээ. Лорен шинэ дууныхаа үгийг бичихээр гэрийнхээ студид суух бол яагаад ч юм Бинатай уулзмаар санагдана. Эцсийн мөчид түүнийг шархлуулаад орхихоо мэдэж байгаа болохоор Лорен биеэ барихыг хичээнэ. Хэдэн цаг суусан ч дууны үгээ гүйцээж чадаагүй тул гарч агаар амьсгалангаа Тау Крис хоёртой уухаар болсон юм. Байнга ирдэг архины газартаа ирэхэд дотор сууж байсан Америк охидууд тэдэн рүү шүлсээ гоожуулах нь холгүй ширтэнэ. Архины газрын эзэн Стив тэдэнтэй мэндлэн захиалгын аван явах бол Тау Лорен руу хараад "чи сүүлийн үед яаачихаав"

Лорен: байдгаараа л байна

Крис: нэг л биш дээ

Тау: чи Бинаг оролдохгүй гэж амлачхаад яагаад хэлсэндээ хүрээгүй юм

Лорен: новш гэж, бас Эми олон юм яриа юу. Сонс тэр насанд хүрсэн хүн үнэсэлтээс өөр зүйл хийгээгүй

Крис: хэзээ ч ойртохгүй гээд байсан охиндоо татагдаад байгаа юм уу

Лорен: больж үз. Лорен хэзээ ч хүнд татагддаггүй юм. Тэгээд ч тоглоод хаяхад их сонирхолтой охин шиг санагдсан. Адилхан Солонгос хүн болохоор түүнтэй солонгос хараал хэлээд маргалдах нь сайхан санагддаг

Тау: битгий л түүнийг шархлуулаарай даа. Тэр чиний өмнө нь тоглоод хаядаг байсан охид шиг чинь охин биш шүү. Бас сексийн хамтрагч гэх зүйлийг чинь бүр ч ойлгохгүй гэдэгт итгэлтэй байна

Лорен: би хүсвэл хийж л таарна. Бүх зүйл минийхээр болохдоо л болно хэмээн саянаас хойш харц тулгарч байсан Америк бүсгүй дээр очихоор суудлаасаа босов. Крис түүнийг шоолон "том болох болоогүй бололтой энэ новш"

Тау: Бина түүнд сургаж өгөх нэгэн байх нь уу эсвэл уйлж үлдэх нэгэн байх нь уу төгсгөл нь сонирхолтой санагдаж байна. Лорен хэдийнээ татагдаад эхэлчхэж

Крис: Бина түүнийг сургаж өгөх нэгэн гэдэгт итгэлтэй байна. Би үүн дээр бооцоо тавьлаа

Тау: тэгвэл би уйлж үлдэх дээр нь тавьлаа. Танай далайн эрэг дээрх хаус чинь надад их таалагддаг

Крис: тохирлоо. Тэгвэл чи надад шинэ ferrari авч өгөөрэй

Лорен архины газарт таарсан хүүхэнтэйгээ хамт явах ба тэд яг одоо Лорены гэр лүү явж байсан юм. Лорен машинаа барин явах ба өнөөх хүүхэн Лореныг зүгээр байлгахгүй, жолоо барьж байх үед найзыг нь илж таалах аж. Лорен түүн рүү жуумалзан "тэвчиж чадахгүй бол замд чинь буулгаад хаячихна шүү" гэхэд өнөөх хүүхэн чанга гэгч нь инээгээд хөхөвч болоод дотуур хувцсаа тайлан түүний машины урд талын хэсэгт хийчхэв. Эцэст нь тэд Лорены гэрт ирэн дотогш ортол өнөөх хүүхэн ийм газар ирэхээ төсөөлж байгаагүй гэлтэй алмайрах аж. Тэгээд Лорен руу харан ширээн дээр нь гарч зогсоод даашинзаа удаан тайлж эхэлтэл Лорен виски уун архины тавиураа налан түүнийг харан жуумалзан зогсоно. Удалгүй тэд өлсөж буй арслан мэт биерүүгээ дайрах ба өнөөх бүсгүй Лорены цамцыг ураад хаячих нь тэр. Лорен хийж байх явцдаа өнөөх хүүхнийг дөрөв хөллүүлээд "ахх Бина" хэмээн дуу алдах ажээ.

"намайг Бина биш Клейр гэдэг" хэмээн Лорены цээжийг налж хэвтэнгээ хэлэх нь тэр. Лорен түүний яриаг сонсон өөрийгөө цохиод авчихмаар байсан ч чимээгүй байхыг илүүд үзэх аж. Түүний тархи нь хамт хэвтэх бүсгүйг хүсэх ч бие махбод нь Бинаг хүсэж байсан юм.

+Orchids+Where stories live. Discover now