Үргэлж цэцэглэдэг интоорын мод...

Start from the beginning
                                    

Би "Яасан муухай харамч эзэн бэ? Би тэгээд хүнтэй ярих ч эрхгүй тийм төлөөс хэрэг үү?" гэж бувтнан хөнжлөөсөө сугарч гараад өөрийгөө бэлдэн зоогын өрөө рүү явлаа.

Өрөөнөөсөө гарахын өмнө цас орсон мэт энд тэндгүй унасан интоорын цэцгийн дэлбээнүүдийг харан яагаад ч юм сэтгэл сайхан болно.

Үнэр нь хүртэл танил энэ цэцэгс хавар бүр хардаг байсан тэдгээр цэцэгсээс яагаад ч юм тэс ондоо санагдах нь хачин...

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Урьдын л адил ганц хийдэг зүйл минь өглөөний цайны дараа номын санд цаг нөхцөөх байв.

Хамгийн сайхан нь зүрхийг минь савлуулж, хайр гэгчийг үгсээрээ, мэдрэмжүүдээрээ надад хүргэх өнөөх ном...

Унших тусам би тэр номноос хэн нэгэн рүү чиглэсэн нандин, хосгүй мэдрэмжийг мэдэрч дурлан дурлан автана.

Мөн хэн нэгэн гэдэг нь хэн болохыг хангалттай мэдэж байлаа..

"Цаг хугацаа дуусашгүй урт бол түүнтэй үүрд хамт байх сан..."

"Тэр өдрийн гэрэл, үдшийн од минь..."

Хуудас эргэх бүрт мэдрэмж улам гүнзгийрч тэр хэрээрээ харанхуйд автаж байлаа.

"Үүрд гэх хугацаа миний хувьд боломжгүй гэдгийг ойлгож байна.. Түүний дэргэд байгаа энэ ахархан хугацаа амьдралын минь хорин жилээс илүү үнэ цэнэтэй..."

"Чаддаг бол түүнийгээ энэ шоронгоос үүрд чөлөөлөх сөн..."

"Саяхан би ойд цэргүүдийг харах шиг болсон..."

"Миний харанхуй намайг хэзээ ч тавьж явуулахгүй гэж айх юм..."

"Тэр хүн намайг олох болов уу? Тэгээд эндээс үүрд авч явна..."

"Би гэрээсээ гарахаас ч эмээж байна.. Түүний дэргэдээс алхам холдоход л намайг буцаагаад ордон руу аваад явчих юм шиг..."

"Өнөөдөр тэр амласан ёсоороо надад хамгийн тансаг үнэртэй интоорын цэцэгс авч ирж өгнө гэсэн.. Би түүнийгээ хүлээх хэрэгтэй."

Зүрх савлан догдлох мэдрэмж нэг мэдэхэд айдас сандралаар солигдож орхив.

Цааш уншина гэхээс дотор сонин болж толгой хатгалан өвдөхөд би номоо хааж нүдээ анин урт амьсгаа аван сандлынхаа түшлэгийг налав.

Гэтэл "Уншихаас айгаа юу?" гэх танил хоолой дуулдан хөлийн чимээ сандлын минь ард ирэн зогслоо.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Apr 12 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

The DarknessWhere stories live. Discover now