Хачин?? Зочин..

Start from the beginning
                                    

Би түүн рүү инээмсэглэн "Хүлээж байсан юм уу?" гэж асуувал тэр толгой дохиод "Би авах уу?" гэж асуугаад гарт байх хувцсыг аван "Авхай та хаашаа явах гэж байна?" гэхэд нь би "Номын сан руу.." гэвэл тэр "Би тэгвэл танд цай жигнэмэг бэлдээд очъё" хэмээгээд намайг үлдээн цааш явлаа.

Хинаг явахыг харсаар эргээд номын сан руу алхлаа..
Би номын санд орохын өмнө хаалганы завсраар шагайн Бэкхёныг байгаа эсэхийг шалгаад тэр байхгүй байсан тул дотогш оров.

Номын сан дотор хэсэг холхиж Бэкхёны надаас хурааж авсан "Нарны хаант улс" гэх номыг хайсан ч байгаагүй тул хөмсөг зангидсаар өөр ном аван буйдан руу эргэхэд нүдний буланд хайж байсан эрдэнэ минь үзэгдэх шиг болон би огцом эргэж харлаа.

Яг таамаглаж харсан шиг минь өнөөх ном мөн байсан ч миний хүрч чадахгүй өндөрт байсан тул ихэд гонсойв.

Гэхдээ бууж өгөлгүй хажууханд байсан урт шатыг аван ном байгаа тавиур руу түшүүлж тавиад дээш авирлаа.

Ном их өндөрт байхын дээр хуучин шат маань ганхаж байсанд би Бэкхёныг буруутгасаар "Муу өөдгүй амьтан

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Ном их өндөрт байхын дээр хуучин шат маань ганхаж байсанд би Бэкхёныг буруутгасаар "Муу өөдгүй амьтан.. Намайг яана гэж бодоод энэ номыг ийм өндөрт тавьдаг байнаа?" гэж үглэн номд арай гэж хүрээд буухаар доошилсон ч хөл алдан доош унав.

Би айсандаа нүдээ тас анин орилсоор биеэ хумихад хэн нэгэн намайг доороос минь тосон авлаа.

Зүрх бөмбөрдөх мэт цохилж байсан ч би нүдээ аажуухан нээн намайг тосож авсан хүнийг харвал огт харж байгаагүй царай...

Гайхсан даа нүдээ томруулаад "Хэн?.." гэж асуухад тэр намайг гар дээрээсээ буулгаад дөлгөөн инээмсэглэв.

Тэр над руу харсаар "Намайг Чанёол гэдэг.. Уг нь өнөөдөр ирэхээ хэлсэн л юмсан." гэхэд нь би түүн рүү өлийн хараад "Тэгвэл нөгөө зочин..?" гэхэд тэр толгой дохиод бага зэрэг бөгтийн нүүрэнд минь ойртлоо.

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
The DarknessWhere stories live. Discover now