《Арал дээр буусан нь - Төлөвлөгөө эхэллээ》

15 4 12
                                    

Хурлаас гурав хоногийн дараа Боа Ханкок Амазон Лилигийн ойролцоох арал дээр ирэв.

"Могой гүнжээ, амжилт!"

"Лүффиг баярлуулаарай!"

"Таны хуримыг хүлээж тэсэхгүй нь ээ!"

Ханкок хөлөг онгоцноосоо арал руу бууж ирэхэд араас нь Кужа далайн дээрэмчдийн уухай сонсогдоно.

"Могой гүнжээ!"

Ханкок өвөрмөц дуу хоолойг сонсоод хөлөг рүүгээ эргэлээ

"Яасан бэ, ахлагч Нёон?"

"Миний хэлснийг санаарай, юу ч болсон төлөвлөгөөгөө дага!"

"Тийм ээ, би Лүффиг гарцаагүй өөрийн болгоно."

Ханкок шийдэмгий байлаа. Үүнийг харсан ахлагч Нёон инээмсэглэн толгой дохив.

"За дараа уулзацгаая охидоо. Намайг буцаж ирэхэд Лүффи бид хоёрын сүй тавьсан баярыг тэмдэглэцгээе!"

Ингэж хэлээд Ханкок түүний араас уухайлах чимээг сонсон, инээмсэглэн арал руу оров. Хэсэг хугацааны дараа Ханкок охидыг сонсохоо болилоо. Тэд арлыг аль хэдийн орхисон байж магадгүй. Ханкок ганцаараа алхах ба замдаа олон мод, зэрлэг амьтдын хажуугаар өнгөрөв. Оюун бодолдоо тэр аль хэдийн очих газартаа иржээ. Тэр Лүффи рүү явж байлаа.

Ханкок хайртынхаа байгаа газар очихын тулд Хакиг ашигласан байв. Түүнээс хойш нүүрэндээ үзэсгэлэнт инээмсэглэл тодруулан түүний зүг чиглэн явж байна.

"Лүффи~, урт хугацаа өнгөрчээ! Царайлаг төрхийг чинь харахыг хүлээж тэсэхгүй нь! Чамтай адилхан агаараар амьсгалахыг хүлээж тэсэхгүй нь! Чамтай адилхан байгалийн үзэсгэлэнг харахыг хүлээж тэсэхгүй нь! Дуу хоолойг чинь сонсохыг хүсч байна!"

Ханкок өөрийн мэдэлгүй өгүүлбэрийнхээ хагасыг алгасаж эхлэв. Тэрээр яг л гүн дурласан өсвөр насны охин шиг харагдаж байлаа. Лүффи маш ойрхон байгаа нь мэдрэгдэнэ. Тэр урагшаа харвал задгай газар харагдах бөгөөд хар үсний гялбааг олж харав.

"Тэр тэнд байна!"

Ханкок шууд ойгоос гаран гүйв. Дараа нь тэр гарчхаад-

"Лүффи~! Чиний ирээдүйн далайн дээрэмчин хатан нь төрсөн өдрийг чинь тэмдэглэхээр ирлээ~!"

Ханкок гараа агаарт өргөж, ирснээ зарлахдаа нүүрэндээ инээмсэглэл тодруулав. Гэсэн хэдий ч Лүффи-

"Рроаррр!"

"Өвдөж байна ш дээ, тэнэг горилла минь!"

"Рроаррр"

Island For Two  ||  ONE PIECEWhere stories live. Discover now