"Бурхан минь, Жонгүг. Тайвширч үз! Би ч бас мэдэхгүй байна. Намайг жаахан унтуулаад аль"

Уцаарлан хэлээд нүдийг нь өвтгөх гэрлээс дайжих гэсэндээ буруу харан хэвтлээ. Гэвч түүний хүслийг найз нь гүйцэлдүүлсэнгүй. Гэнэт л дээр нь жижигхэн хөдөлгөөнтэй зүйл дарахад тэр хүүхдийг унагахгүй гэсэндээ барьж аван босохоос өөр аргагүй болов.

"Жонгүг би чамаас- байз даа ЖОНГҮГ?!"

Тэрээр одоо л нэг юм Жонгүг яагаад энд байгааг гайхах ухаантай болжээ.  Гайхсандаа орилж ч дуусаагүй байхад гал тогоонд байгаа Инүг харчих нь тэр.

"ИНҮ?!! Та хоёр энд ямар новшоо хийж байгаа юм?! Хурим яасан?"

Инүгийн хурим дээр байхдаа гэрлэж буй хосуудыг хараад удаан тэсэлгүй гарч яваад замдаа архи ууж тэгээд хүүхдээ санасандаа Инби дээр ирчихсэн байжээ. Сая л нэг ухаан санаа нь буцаж ирсэн тэр хариу нэхэн өнөөх хоёр луу харна.

"Заа яахав. Тэр хуримаа цуцалчихсан юмаа. Тэгсэн чинь Инби залгаад чамайг энд байгаа гэсэн"

"Тэр хамаагүй ээ. Яаг-Юу ЯАГААД?!"

Энэ удаа Жонгүг амаа жимийж үүнд Инү "Зүгээр л чамайг харсан чинь хайргүй хүнтэйгээ хамт байх хэрэггүй гэдэг бодогдоод" гэж мөрөө хавчина.

Жимин энгэртээ тэврэн суугаа хүүрүү нэг харлаа. Хайргүй хүнтэйгээ гэрлэхгүй гэж зүтгэн барин хүүхдээ ээжээс нь салгасан хэрнэ одоо хайртай хүн ч үгүй, хүүхэд ч үгүй үлдсэн аж.

Уртаар санаа алдаж дахин тэдэн рүү харахад Жонгүгийн хацар хөхөрч, Инүгийн уруул шалбарчээ.

"Битгий л хурим дээр муу юм болсон гэж хэлээч? Та хоёрын нүүр яачхаа вэ?"

Инби түүнээс хүүхдийг авахад ч тэр өнөөх хоёроос огт харцаа салгасангүй. Тэд ч нэг нэгэнрүүгээ харж юу гэхээ мэдэхгүй байснаа Жонгүг итгэл дүүрэн "Зодолчихсон юм" гэв.

Инү одоо ч чимээгүй зогсох ба хэлэх эсэхдээ эргэлзсэний эцэст "Харин миний эхнэр нөхөртэй байсан байна лээ"

Тэдний үгэнд эхэндээ итгээгүй ч Жимин элэг нь хөшиж орхив. Чанга инээхэд толгой нь өвдөж гэсэн ч инээхээ больж чадсангүй. Тэрээр "Юу? Янзтай...та хоёр үнэхээр- яаж тийм зүйл..." гэж ямар нэг зүйл хэлэхийг оролдоно.

Даан ч тэр удаан инээж суусангүй. Жонгүг чихнээс нь зулгааж босгоод "Битгий инээгээд бай! Бид маргааш хуваарьт ажилтай шүү. Алив Инү явцгаая" гэж ширүүхэн хэлээд гэрээс чирэн гарч одов.

•Second first Love s2:You ænd Me•||Vmin|| (Completed)Where stories live. Discover now