6-р хэсэг

110 20 0
                                    

өөе хөөе тайвшир тэр чамайг сонирхоогүй. Жэйс аль хэдийнээ минийх болчихсон"

Тэр миний бодлыг уншсан мэт хариулав. "Би чамайг түүнтэй үлдээж байхдаа санаа зовоогүй байхад чи яагаад санаа зовсон юм шиг царай гаргаад байгаа юм?!"

Би цочис хийн "...Би баавгайгаа өмсөнө энэ хавьгүй дээр юм" энэ хувцсаа солимоор байгаа гэвч тэр завхай хувцсаар л биш юм шүү!

"Тэр амьтдад дуртай юу?" би зурвас хийсэн бодлоо хэлж орхилоо.

Абигаил хумсаараа ширээ товшин санаа алдаад" Үгүй ээ, Жэйс тэжээвэр амьтдад дургүй тийм болохоор энэ талаар ярих боломжгүй"

Би бага зэрэг санаа алдлаа. Би амьтдад маш их хайртай учраас энэ малын эмч мэргэжлээр явж байсан, Жэйсийн хэлсэн үгс бодогдоход би зүгээр л хий зүйл гөлрөн чимээгүй болов.

"Дэмий юм"

"Юу бодоод байгаа юм?"  Абигаил намайг зөөлөн нудрахад "Аан юу ч биш дээ"

"Битгий их санаа зовдоо. Удахгүй та хоёрыг дотно болно гэдэгт итгэлтэй байна"

Бидний энгийн ч гэх сонин гэх үү яриа дуусч Абигаил чемоданаа аван харшаас гарч явахад цээжинд минь жигтэй мэдрэмж төрч эхлэв.

Яагаад ч юм Абигаил өөрийг нь байхгүй байхад нөхөр үйлчлэгч хоёрынх дунд ямар ч хуучирсан уламжлалт зүйл болохгүй гэдэгт бүрэн итгэж байсан.

Гэхдээ угаасаа Жэйс бид хоёрын дунд юу ч болохгүй гэдэгт итгэлтэй байна. Учир нь тэр зарчим ч мөн нийтэч бус, бас би хэзээ ч гэр бүл үймүүлэхгүй.

Мэдээж Жэйс дур булаам байсан хэрвээ тэр новшийн хөгийн ааштай биш байсан бол аль хэдийн дурлачих л байсан байх.

Хэд хоногийн дараа би сургуулиасаа бяцхан лабрадорыг авчран ирэхэд түүнд дургүйцэх нэг шалтгаан нэмэгдсэн юм.

"Ямар новш нь вэ?!" гэж тэр дуу алдаж дургүйцэж байгаа илэрхийлнэ.

Би бяцхан гөлөгийг цээжиндээ тэврэн түүн рүү харуулан "Танилц Рэй, Рэй тэр бол Жэйс, Рэй бидэндээ хэдэн долоо хоногийн турш хамт байна"

"Адгуус!"

Би түүний хажуугаар зөрөхдөө "Би аль хэдийн Абигаил'с зөвшөөрлийг нь авсан мөн энэ бол их сургуульд зориулагдсан ажил!"  гэж би амжилттайгаар худлаа хэлэв.

Заавал худлаа хэлэх албагүй л дээ гэхдээ манай коллежийн анги энэ гөлөгийг харгис эзнээс нь авч эмчилсэн юм. Рэй хэдий бие нь дээрдэж эдгэрсэн.

Мөн тэр удахгүй сайн гэр бүлд үрчлүүлэгдэх гэж байгаа ч түүнд түр гэр хэрэг болсон тул би өгөөмөр зан гарган ажил олгогчийгоо өдөхөөр түүнийг авчирсан юм.

Би түүнд Рэйг авахыг санал болгосон ч тэр гөлөг рүү үнэхээр муухай харж байлаа.

үүнийг ав!" гэж би түүний энгэрт хүчээр шахав тэврүүлчхээд "Би түүний ганц хоёр зүйлсийг авах хэрэгтэй байна!" Тэр яг л дөнгөж бие зассан хүүхэд тэвэрч байгаа юм шиг байлаа.

Би Рэй-н хоол, ор зэргийг авч ирэн түүнээс буцаан гөлгийг авахаар ирлээ. "Чи яагаад тэжээвэр амьтанд дургүй юм?"

"Би чамд хэлэх ёстой юу!!" тэр бага зэрэг бухимдсан өнгө аяс хавчуулан хэлэх нь тэр

Би хөмсгөө нумруулан түүний хажуугаар зөрөх гэж байсан ч тэр " Би үргэлж амьтдыг үзэн яддаг байгаагүй ээ.." би эргэж харан сониучхан харцаар харахад тэр ялагдсан мэт санаа алдаад "Би бага байхдаа хөршүүдийнхээ гэрт байнга зочилдог байсан, тэд нохойтой байсан би түүний үйлдвэр ,нэрийг санахгүй байна гэхдээ ганц санаж байгаа зүйл гэвэл тэр их том байсан."

"...Тэр их хайр татам байсан би тэдний зочлох бүртээ нохойтой нь тоглодог байсан ч нэг өдөр хөршийн минь том нохой надруу дайрсан. Би удаан хугацаанд эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Дараа нь аав ээж маань уурлаад шүүхэд хандсан...тэгээд тэр нохойг буудсан...тэр явдлаас хойш аав ээж минь гэрийн тэжээвэр амьтдыг хориглосон"

Жэйсийн бага насыг мэдэхэд дулаахан санагдав. Яг бид эртний танилууд шиг хууч ярьсанд

Би гөлөг рүү мөн Жэйс рүү ч нэг харав. Гэнэтхэн Жэйс урьдынх шигээ хүйтэн төрхөө тодруулаад "Наад харгис адгуусаа миний нүднээс хол байлга үгүй гэвэл гаргаж хаяна гэж мэд!" 

Би тэвэрт минь тайван унтах Рэй руу харав.

Тэр ер нь яаж ингэж хэлж чадаж байна. Харгис адгуус гэнээ.   Би дээшээ харахад Жэйс аль хэдийн явчихсан байлаа.

Яагаад би зүгээр л нэг алхмаар урагшилж хоёр алхмаар ухарсан юм шиг санагдаад байнаа?

The MaidWhere stories live. Discover now