Би тэр хавиа цэвэрлэчхээд номын клуб орохын өмнө Жэннитэй уулзахаа амласан болохоор яаран гарлаа.

Болзсон газартаа ирэхэд тэр аль хэдийн ирчихсэн байх агаад намайг урд нь суусан даруйд л асуулт тавьж эхлэх аж.

-Хэзээ?

-Юу хэзээ гэж?

-Вонү та хоёр?

-Хэзээ явах вэ гэж үү? Одоо хоёр сар болчихвол бид хоёр явна даа.

-Үгүй ээ. Хуримаа хэзээ хийх юм.

Тэр надаас ингэж асуухдаа урдаа тавьсан кофеноосоо нэг балгах аж. Харин би уусан зүйлдээ хахаж цацав. Хэзээ ч бодоогүй зүйл байна.

-Мэдэхгүй ээ. Бодоогүй л байгаа шүү дээ. Тэгж байгаад болох л биз.

-Явахаасаа өмнө хуримаа хий. Би хэн нэгний хуримыг үзэх гэж онгоцонд олон цаг нисмээргүй байна.

-Ким Жэнни. Хэрвээ би хол хуримаа хийхээр бол хамгийн түрүүнд уухайн тас гүйж ирэх хүн нь чи гэдгийг мэдэж байна! Тэгээд ч Вонү бид хоёр одоохондоо тэр талаар ярилцаа ч үгүй байгаа.

Намайг ийн хэлсэний дараа тэр нүдээ эргэлдүүлээд

-Чамайг ингэж бодоод байж байх хооронд Вонү аль хэдийн чамд гэрлэх санал тавих төлөвлөгөө гаргаад эхэлчихсэн биз. Ер нь би ч тэнэг амьтан юм даа чамаас ийм асуулт асуувал угаас юу ч олж долоохгүй. Вонүгаас л асууя даа эрх гүнж минь!

Жэнни бухимдах шиг ингэж хэлээд дараа нь ахин нүд нь сэргэн

-Хуримын даашинзыг чинь би урлана шүү! Энэ дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй даашинз урлаж өгнө. Юун төлөө би чинь Дизайнер билээ. Ганц найздаа иймхэн зүйлийг хийж өгөлгүй яах вэ!

Тэр аль хэдийн дотроо миний хуримын даашинзны материал, загвар ямар байхыг төлөвлөөд эхэлсэн харагдах нь тэр.

-Ер нь би одооноос эхлэх ёстой бололтой. Ер нь ингээд харья!

Тэр намайг хүүе гэхийн завдалгүй кофегоо шүүрэн баяртай ч гэлгүй алга болох нь тэр. Тэр өнөөдөр яачхаа вэ ер нь.

Ингээд би ч босон номын клубруу очив. Очоод олон хүмүүстэй олон зүйлийн талаар ярилцсаны дараа би босон гэртээ хариад гүзээлзгэнэ бас бус хэдэн амттан аваад Вонүг ирэхийг хүлээв. Тэгээд удсан ч үгүй Вонү ирээд хувцсаа солин бид од хардаг газар луу дугуйгаа унан явцгаалаа. Зуны оройн намуухан салхи хацар илбэж, тэнгэр дэндүү үзэсгэлэнтэй харагдах аж.

Чи Би бас ТэрWhere stories live. Discover now