"Аав байгаа юм уу?" гэхэд толгой дохисон хариулт ирэх ба Тэхён хүүрүүгээ нэг хараад атгасан гараа дахин чангалан цаашлав. Хэв нэг байдгаараа л гэр нь огт өөрчлөгдөөгүй агаад түүнийг ирээгүй 7 жилд аав нь л хөгширсөн бололтой.

"Хэн юм бэ?" гээд цааш харчихсан буйдан дээр зурагт үзэн суух аавыгаа дуудахаас өмнө хоолойгоо заслаа. Тэгээд "Ааваа" гэх чичирсэн дуу дуулдаж өвгөн эргэн харав.

Бараг л Тэхёны хөгшин хувилбар гэмээр энэ хүн хүүгээ харан гайхаад барсангүй. Түүнтэй хөтлөн зогсох бяцхан хүүрүү хараад "Хэн бэ?"

Тэхён өөрийг нь хэлж байна гэж бодоод сандарсан хэвээр дахин "Ааваа" гэхэд өвөө маань муухай харц чулуудаад

"Яачхаад байгаа юм, ааваа ааваа л гээд байх юм. Ийшээ суугаач чи" гэж зандчив. Тэхён ч баярлах үгүйдээ эргэлзэн тэрхэн хоромд гялс суугаад авлаа. Аав нь тэднийг ээлжлэн харсаар хүүдээ хандан

"Үгүй ер, царайлаг болсон ч гэсэн миний залуугийн царайг лав гүйцэхгүй юм байнадаг!!"

"Юу?"

Тэхён ойлгоогүй ийн хэлэхэд энэ удаад Жибин ам нээж "Ааваа та чинь аав байхгүй гээд л байсан чинь аавтай байсан юм бишүү?"

"Өөө за, намайг бүүр алаад булшлаад хаячих. Амьд сэрүүн байгаа шүү"

Дахиад л аав нь чангаар хэлээд цайнаасаа уухад Тэхён хүүхэд рүү "Би хэзээ?" гэсэн харцаар харж гүтгэлэгт орчихов. Ээж нь тэдэнд жимс бэлдэж ирээд урд нь тавин

"За хөгшин минь. Энэ шүү дээ, нөгөө нэг сахилгагүй чинь" гэв. Тэхён бүүр гайхаж ядаад "Аав Жибинийг мэддэг юм уу?"

"Мэдэлгүй яадаг юм. Хүүгээ хүний хүүхэд өсгөөд яваад байхад мэдэхгүй хүн гэж юу байсан юм"

Тэхён хүүхдийн чихийг дарж "Хүний хүүхэд гэж юу яриад. Миний хүүхэд, хэн ч юу ч гэж байсан Жибин миний ганц хүү...гэхдээ та биднийг зөвшөөрөөд байгаа юм уу?"

Аав өөр тийшээ харахад ээж инээсээр "Аав чинь бүр сүүлийн хэд хоног хүүгийн чинь бичлэгийг үзүүлсэн унаж тусаад сүйд болсон. Тийм биздээ ханиа?" 

Энэ удаад аав Тэхёнруу ширүүн харцаа дахин явуулж Жиминий тухай асуув. Тэдний тухай мэдээгээр гарсан гээд асуудал нь юу болсныг лавлахад Тэхён доош харлаа.

Өөрийг нь хаяж яван байж хайрласан хүндээ хаягдчихаад ирсэн гэвэл дахиад хөөгдөх байхдаа гэсэн гэнэн бодол зурвасхан өнгөрөөд тэр хариу хэлсэнгүй.

•Second first Love s2:You ænd Me•||Vmin|| (Completed)Where stories live. Discover now