Тэхён шоолж инээгээд "Юу вэ? Дөнгөж сэрсэн хэрэг үү? Одоо цаг хэд болж байгааг мэдэж байна уу?"

"Мэдэхгүй байнаа. Таны өгсөн зүйлсийг харж байгаад үүрээр унтсан болохоор" ийн хэлээд инээх нь Тэхёнд ч мөн инээд авчирч гэнэт л Вонү санасан бололтой нүдээ нухаж

"Өчигдрийн явдалд уучлаарай. Гэмшиж байна гэж хэлэхгүй ээ таныг үнсэх үнэхээр таалагдсан"

"Ю-Юу?!?"

Энэ удаад Вонү шоолж "Сэрээд л таныг санаад залгасан юм. Дараа үнэхээр гоёор сэтгэлээ илчлэх болохоор хүлээж байгаарай" гээд дуудлага тасарлаа.

Шоконд орон үлдсэн Тэхён дэмий л утасруугаа ширтэнэ. Үг ч хэлж амжаагүй байхад нь салгаж орхисонд мөн сая хэлсэн бүгдэд нь хангалттай цочирдсон байв.

"Юу вэ, энэ хүүхэд чинь?"

Жиминий тухай бодол арилж одоо тархинд нь Жиминтэй төстэй ааштай залуугийн тухай эргэлдэнэ. Гагцхүү тэдний ялгаатай ганц зүйл нь Вонү түүнтэй үргэлж санаа нийлдэг юм.

[•••]

Дахин нэг амралтын өдөр эхэлж Тэхён хүүтэйгээ тоглоом тоглож байгаад ажлынхаа өрөөнд унтчихсан байв. Тэд хамтдаа шөнөжин тоглосноос болж өдрийн 1 цагийг ч унтаж өнгөрүүлсээр.

Халууцан сэрсэн тэд арай гэж нойроо сэргээгээд "Одоо хичээлээ хийх хэрэгтэй Жибинаа"

"Мэдэж байнаа. Одоо бослоо аав минь"

Өдөр ирэх тусам л сонин сонин яриатай болох хүүгээ өхөөрдөөд араас нь гарав. Хэдийн дасал болсон гэрийнхээ гал тогоонд орж хөргөгчөө ухсаар ус уугаад дахин нэг хөргөгчрүү харлаа.

Хэзээ авсан нь мэдэгдэхгүй хүнснүүд эхнээсээ хугацаа нь дуусч буй нь тэд бараг л гэртээ амьдрахгүй байгааг илтгэнэ. Бүгдийг нь гаргаж хаяад хоол хийж болох үлдсэн зүйлсээ гарган бэлдэж эхэллээ.

"Хоёулаа өчигдөр хоол идсэн билүү? Өлсөж үхэх нь ээ"

Буруу харан хоол хийж зогсоход гэнэт л унтлагын өрөөнөөс "Ямар ядаргаатай юм бэ?" гэх хэн ч сонссон цочихоор хоолой гарлаа. Мэдээж Жимин гэдгийг ойлгосон ч юунд ингэж бухимдсныг, хэзээ ирснийг гайхан унтлагын өрөө оров.

Орон дээр нойрмог суух Жимин түүний өмнө гараа урдаа аван доош харах Жибин. Үүнээс л юу болсон нь ойлгомжтой. Жибин аавыгаа сэрээх гэж байгаад загнуулжээ.

"Ямар ядаргаатай юм. Гэртээ ч унтаж болохгүй юу" хэмээн чанга дуу гарч, Тэхён юу юугүй уйлах гэж буй хүүгээ тэврээд

•Second first Love s2:You ænd Me•||Vmin|| (Completed)Where stories live. Discover now