[~•~]

Жимин дараагийн ангийн зураг авалтад орж байх ба энэ удаад ойролцоо насны компанийнхаа 3 бэлтгэгчидтэй үзүүлбэр үзүүлэх болсон байв. Амьдралдаа бүжиглэж дуулж үзээгүй тэр шинэ авъяасаа л нээж байгаа.

Тайзан дээр гарах болоход массажилж байсан хөлөндөө гутал өмсөн гарав. Хамтрагчид нь бүгд адил цагаан цамц өмссөн байхад тэр хар цамцтай байхыг хараад нэг толгой сэгсрээд шатаар өгсөв.

Гэрэл тусах тайзны урд өмнөх хатуу шүүгчид суусан байгаад Жимин талархаад амжина. Ядаж шүүгчдийг худалдаж аваагүй, шударга байгаад.

Ая явж эхлэхэд тэд нэгэн зэрэг хөдөлж байгаа нь сайн бэлтгэл хийснийх биз. Жимин урд гарч ирэн өөрийн гоцлолыг үзүүлэхэд бусдаасаа ялгарах цамц нь түүнийг улам тодруулж өгнө.

Хэцүү бүжгийн үзүүлбэрийн дараа дууны хэсэг эхлэхэд тэр нэг урт амьсгаа авч дуулж эхэллээ. Бүгд л чих тавин түүний хоолойг сонсох нь огт сайшаах явдал биш харин ч хэзээ алдаа гаргах бол гэх бодлоос үүдэлтэй.

Хэдий төгс байгаагүй ч сайн хийж гүйцэтгэсэн тэр арын суудалд суун нэвтрүүлгийн төгсгөл хүртэл бусдыг үзнэ. Энэ нь түүнд хэтэрхий их дарамт болж байгааг хэн ч мэдсэнгүй.

Камер унтрах мөчид тэр өрөөнөөс гаран шууд захиралруугаа оров. Буруу харан суусан тэр эргэж хараад "Өөө Жимин?" гэх нь түүний сэтгэлд хүндээр нөлөөлнө.

Яаж юу ч болоогүй юм шиг байж чадаж байнаа. Хүн энд амьдаараа зовж байхад.

"Намайг энэ шоунаасаа гарга"

"Яаж тэгэх болж байнаа. Манай Жиминий нөлөө их шүү дээ"

"Танд амлая, компани ямар нэг эрсдэлгүй байгаа дээр намайг гаргасан чинь дээр шүү"

"Чамд амлая, өөртөө ямар нэг эрсдэлгүй байгаа дээрээ өөрийн хүсэлтээр компаниас гар"

"Гэрээ цуцалсны мөнгө тийм их хэрэгтэй гэж үү? Ойлголоо, бүгдийг нь өгөх болохоор"

Өрөөнөөс гаран явахад түүний хамгаалагчид мөн сүүдэр шиг нь дагадаг менежер ч байхгүй болсон байв. Эрсдэл гэдэг зүйл үүнээс эхэлж байгаа бололтой.

[~•~]

Тэхён Вонүтай уулзан кафед сууж байлаа. Вонүг шилтэй харах эвгүй байгаа ч яаж ч харсан эгдүүтэй төрх нь нэмэгдчихсэн гэдэгт тэр өөрөө өөртөө 100% санал нийлнэ. Хаврын улирал дуусахад тун дөхжээ.

•Second first Love s2:You ænd Me•||Vmin|| (Completed)Waar verhalen tot leven komen. Ontdek het nu