[+156 -7] Миний ирээдүйг тэр чигт нь батлан даах мөнгө байна. Ахаа надад мөнгөө өгчих ㅠㅠ

Өмнөхөө бодвол харьцангуй үзэн ядсан сэтгэгдэл бага байсанд санаа амраад авлаа. Гэнэт л Вонүгаас зурвас ирэхэд нь санаандгүйгээр цочиж орхив.

Вонү:
-Та Пак Жиминийг мэдэх үү? Инүгийн найз гэсэн.
Явахаасаа өмнө уулзуулж өгье гэсэн ч
Амжаагүй

Тэхён бүр гайхаад юу гэж хариулахаа мэдэхгүй хэсэг л толгойгоо маажин суув. Гэнэт яагаад Жиминий тухай яриад эхлэв.

Вонү:
-Өөө нээрээ тийм л дээ.
Таныг шүтэн бишрэгч нь гэдгийг мартчихаж

Тэхён:
-Би юу?

Вонү:
-Таны утасны дэлгэцэн дээр зураг нь байсан шд

Тэхён гэнэт санаж нээрэн тийм л дээ гэсэн янзтай амаа жимийв. Утсаа унтрааж асаахад Жиминий аялалын үед авахуулсан зураг байх ба хамт байгаа зургаа тавиагүйдээ өөртөө талархаад амжив.

"Хэдийдээ харчихдаг байнаа?" хэмээн үглэх хойгуур нь Жимин сэрчихсэн

"Юу бувтнаад байгаа юм?"

"Аан зүгээр л" хэмээн гарах хаалга зүглээд буцаж эргэн

"Жиминаа, намайг халагдсан гэдгийг сонсоод их уурлаж байсан даа. Гэхдээ тэр үед хэсэгхэн гуниглаад дараа нь хийх ёсгүй зүйлээ хийдэг байснаа мэдээд үнэхээр тайтгарсан. Чамайг ч бас өөрийгөө зовоон байж битгий энэ зүйлийг хийгээсэй гэж хүсч байна" гээд духан дээр нь үнсээд гарав.

Хамгийн их хайрладаг нэгэн нь өдөр бүр нүднийхээ доогуур хөх зураас татуулаад ирэх хэнд сайхан байх билээ. Тэхёны хүсдэг зүйл бол ердөө л амар тайван амьдралаар амьдрах Жимин.

Түүнийг гарсны дараа юу болсныг хэлж чадахгүй дотроо хэдэн удаа өөрийгөө хараан зүхэх тэрээр дахиад л нулимс унагана. Хэзээ өөрийгөө ийм сул дороо нэгэн болчихсоноо гайхаж хэдхэн жилийн өмнө нь бүхнийг хийж чадна гэсэн итгэлтэй байсан өөрийгөө дахин дахин санах шиг. Дуугарах ч тэнхэлгүй болтлоо зүгээр л уйлан сууна.

"Том гэрт чинь алхах талбай их, бүх юм нь тусдаа болохоор ядаргаатай юмаа" гээд хувцасны өрөөнөөс угаалгын өрөө рүү явах Тэхён үглэсээр л. Яг энэ үгээ бүтэн сар хэлж байгаа юм.

Буйдан дээр тухлан утас ухах Жимин утасруугаа харсан чигтээ "Тэгвэл тэгээд буцаад тэр гэртээ оч л доо"

•Second first Love s2:You ænd Me•||Vmin|| (Completed)Where stories live. Discover now