Зураг авалтын баг мөн хамтрагч нь ирчихсэн байх ба хурдхан шиг бэлэн болохыг шаардаж тэр нүүр будалтадаа орон хувцсаа солихоор тайлахад дасгал хийчихсэн байсан бие нь хүйт даана.

Ердөө л нэг цамц гадуур нь хүрэм байх ба тэр амандаа хараал урсгасаар "Хурдан дуусгацгаая, хүйтэн байгаа болохоор хүмүүс ханиад хүрчихвий" гэсээр сахиусан тэнгэрийн инээмсэглэлээ гаргав.

Түүний бичүүлэх хэсэг нь киноны төгсгөл ба хосууд далайн эрэг дээр ирж хамтдаа жаргалтай буй төрхөөр дуусах ёстой аж. Ердөө 3 минутын хэсэг ч энэ нь 3 цаг үргэлжлэх магадлалтай тул аль болох хурдлахыг хичээнэ.

Гэхдээ хамтрагч нь шинэ тул хэдийн 3 цаг өнгөрчээ. Жимин хөлдөж эхэлсэн чихээ дарсаар машинруу гүйв. Утсанд нь дуудлага ирж аван харвал нөхөр хүү хоёр нь байлаа.

Даарсандаа болоод чичирч байх ч дүрс дуудлагыг аван "За Тэхёнаа, юу болсон?"

"Ааа Жиминаа завгүй байна уу?" гэснээ өмссөн хувцсыг нь харж "Юу өмсчихсөн юм бэ? Зураг авалттай байгаа юм уу?"

"Аан тиймээ, одоо далайн эрэг дээр байна" гэхэд нөхрийнх нь нүд байдгаараа томорч утасны цаанаас гарч ирэх нь үү гэлтэй орилсоор сүүлдээ санаа алдаж

"Тийм л дээ, тэд кино л хийж байвал чи хамаагүй. Мөнгө л олж байвал бусад нь хамаагүй гэдэг хүмүүс"

Жимин ч мөн санаа алдсаар толгой дохиж Тэхёны яах гэж залгасныг асуув. Гэртээ байгаа үгүй нь мэдэгдэхгүй нэг газраа эргэлдээд гэнэт гацуур харуулаад явчихав.

"Юу вэ? Би гацуур харсан шүү дээ. Зассаны чинь дараа доор нь бэлэг тавьсан"

"Бид хоёр хурааж байнаа. Зүгээр л бид чамайг санаад хэзээ гэртээ ирэхийг чинь асуух гэж байсан юм" гээд Жибиний бөмбөлөг барин суугааг харуулав.

Хацар нь шахагдаж улам эгдүүтэй харагдах хүүгээ нэг өхөөрдөөд "Орой очноо. Үнэхээр уучлаарай, удахгүй уулзъя" гээд салгаж орхив.

Тэхён ч тасарсан утасруу харж "Тэр үед тэгж хэлэх хэрэггүй ч байж уу? Байнга уучлалт гуйгаад байх юм"

Хамтдаа гацуураа хурааж дуусаад тэд зэрэгцэн компьютерын ширээний ард суув. Тэхён Вонүтай хамтарч ажлаад 4 сар болжээ.

Хэн нэгэнтэй хамтрахад ийм тухтай байдаг байх нь ээ эсвэл зөвхөн энэ залуутай юм болов уу?

Уулзаад удаагүй дотно болсон тэд нэгэндээ их тус хүргэдэг юм. Тэхён таблет дээрээ зураг зурж эхлэхэд хажууд нь Жибин түүний зурж байгааг дагуулан зурна.

•Second first Love s2:You ænd Me•||Vmin|| (Completed)Where stories live. Discover now