Магадгүй энэ л Юнгигийн хэлсэн урлагийн салбарын заль мэх, үүнд амьдрах арга ухаан байх. Ердөө л жүжиглэж амьдрах.

Магадгүй энэ л Жиминий сонгосон алдар нэр, түүнд хүрэх бүх зүйл байх. Ердөө л худал зүйлийг үнэн болгож харагдуулах.

Менежер нь ирэн зураг авалт зогссон дараагийн газар руу явцгаая гэлээ. Ийн тэр шинэхэн үнэт эдлэлийн брендийн зураг авалт руугаа сэтгэл хангалуун явна.

Цаг шөнө дунд өнгөрөөд хэдийн үүр цайжээ. Жимин арай ядан нойрондоо дийлдэн алхана. Шөнөжин өрнөсөн зураг авалтаас болж ядарсан бие нь сүүлийн 36 цаг лав амраагүй байх.

Өмнө нь шахуу цагийн хуваарьтай байсан ч одоо түүнээсээ илүү болчихсон нь бага ч атугай стресст оруулж чадаж байсан юм. Хурдхан гэртээ харихыг хүсэж байсан ч менежер нь дахиад л уулзалт байгаа гэв.

Тэр яг л үхчих юмсан гэсэн царайгаар бараг унтаж байх нүдээрээ "Арай ч дээ, цагийн хуваарь ингэж тавьж болохгүй шүү дээ"

"Уучлаарай, дараа 7 хоногт Лос Анжелес явах болохоор эндэх ажлаа зохицуулах хэрэгтэй"

Жимин чимээгүй л нүдээ анив. Гэнэт л хараал идсэн амьдрал гэж бодох нь өөртөө ч уурлах шиг. Босч ирээд "Ийм эрт ер нь хэнтэй уулзах юм? Ямар ч эрүүл хүн байсан өглөө 7 цагт уулзъя гэхгүй шдэ"

"Видео, интернет тоглоомын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани, таныг шинэ тоглоомын сурталчилгаанд тоглож өгөөч гээд. Нэр нь SDL гэсэн"

Жимин нэрийг нь сонсов уу үгүй юу дуун дээр нь "Наадхаа хойшлуул" гэж орилов. Менежер одоо уулзахгүй бол саналаа алдана гэж анхааруулсаар байсан ч ахынх нь компани байхад хэн очиж байдаг юм ухааны юм бодсоор гэр рүүгээ явлаа.

Ингээд дахиад л хоёр хоногийн дараа гэртээ ирж нөхрийнхөө хажуугаар ухаан мэдрэлгүй орж унтана. Түүний өнгөрсөн 5 жил яг л ийм дарааллаар өнгөрсөн сөн.

[•▪︎•]

Тэр сэрээх нэг ч хүн байхгүй. Гэрт хүн байгаа нэг ч чимээгүйгээр өдрийг унтаж өнгөрүүлэв.

Гэнэт л хар даран сэрэхдээ ганцаараа байгаагаа мэдэж, хөлс нь цувчихсан байгаагаа ядарсан учир хар даржээ гээд тоолгүй босон хувцсаа өмслөө.

Аль хэдийн ганцаараа буйгаа мэдсэн тул хөргөгч нээн харахдаа "Ааа Ким Тэхён, Пак Жибин хоёр" гээд задалж ч амжаагүй байгаа нарийн боов, чипс, хийжүүлсэн ундааг аваад хогийн савруу хийв.

•Second first Love s2:You ænd Me•||Vmin|| (Completed)Where stories live. Discover now