"Байхгүй ээ" гэхийг сонсоод амандаа хараал урсган Жибиний араас орон компьютераа асаан суулаа.

Энэ нь Жиминд уурлаж байгаа явдал ер биш зөвхөн хүүд нь хэн тийм утгагүй юм ярьж байдгийг бодохоор нервтэж байгаа юм. Дөнгөж тоглоомоо эхлүүлж байтал Жибин хаалгаар шагайн "Инү ах ирчихлээ"

Гар нүүрээ угаах нэрийдлээр усаар тоглоод үснээсээ эхлээд хөөсөнд будагдчихсан түүнийг Тэхён харж нэг санаа алдаад "Хөөсөө арилгахад яадаг юм бэ?"

"Та өөрөө хаалга дуугараад байхад онгойлгохгүй яадаг юм бэ?"

5 настай гэхэд хэл яриа нь гүйцэгдэхгүй бяцхан хүүгийн араас "Жибин чамайг дээ" гэсээр гарахад Инү буйдан дээр зурагт үзсэн шигээ сууна.

Тэхёнтай гараараа мэндэлсэн болоод "Танай нөхөр ч сайхан харагдаж байна шүү"

"Ажлынхантайгаа амралтад яваад ирсэн хүн шиг л харагдаж байна. Өчигдөр гэртээ ирээд цаг ч болоогүй гараад явсан. Жибинтэй уулзаагүй удаж байна" тун сэтгэл дундуур байх түүний мөрөөр найзынх нь гар орж ирээд

"Би ч бас Жонгүгтай уулзаагүй удаж байна даа. Ямар ч байсан тэдний киног үзэцгээе" гээд Жиминий оролцож буй нэвтрүүлгийг гаргав.

Эхлээд Жонгүгийн дүр бүтээсэн хайрын киног тэд догдлон үзэж байлаа. Гол дүрийн эмэгтэйг үнсэх үед Тэхёны өвөр дээр сууж байсан Жибин нүдээ дараад

"Яана Жонгүг ах найз охиноо үнсчихлээ шдэ. Ямар заваан юм бэ" гэж өхөөрдмөөр хэлэв. Тэгээд тэднийг хариу хэлж амжаагүй байхад "Би царай муутай эгч байна гэж хэлээд байхад үнсээд байх юмаа"

Хамаг эгдүү нь хүрсэн хоёр Жибинийг барьж авч хэдэн талаас нь үнсэж ноолсоор байгаад ядрааж орхижээ. Одоо аавынхаа өвөрт унтахын даваан дээр Жиминий киног үзэж байна.

Энэ удаа хэн нэгнийг догдлуулсан бус сонирхлыг татсан кино үргэлжилж Жиминий хамгийн их олонд хүрсэн хэсэг гарахад унтах гэж байсан Жибин нүдээ томруулаад "Жимин ах хувцасгүй болчихож" гэж орилов.

Тэхён интернетээс энэ хэсгийг олонтаа харсан учир гайхсан ч зүйлгүй гайхах байтугай ямар ч хувиралгүй Жибинийг буйдан дээр тэвэрч хэвтээд

"Хоёулаа унтах цагаасаа 2 цаг хэтэрсэн байна. Маргааш цэцэрлэгтээ явна за юу" гээд хэсэг хэвтсэний дараа хүү өөрийн эрхгүй унтжээ.

Инү ч буйдангийн нөгөө талд хэвтээд "Одоо болтол ах гэж дууддаг хэвээрээ юм уу?" хариу ирсэнгүй. Тэхёныг өшиглөж үзэхэд тэр ч бас унтсан байлаа.

•Second first Love s2:You ænd Me•||Vmin|| (Completed)Where stories live. Discover now