"Тэгээд ахын чинь амь, сайхан сэтгэлээр тусалсан Жэй шиг төрөлхтнүүд, Сонү, бас би яах болж байна? чи ингээд л буугаад өгчихвөл-"

"Надад өөр арга байхгүй. Үнэхээр одоо яагаад ч нэгэнт эхэлсэн хараалыг зогсоож дөнгөхгүй" гэж хэлсэн минь ууртай гэхээс илүү цөхөрсөн сонсогдсонд өөртөө урам хугарч хурдхан л түүний тэвэрт орон бүхнээс нуугдмаар санагдана. Сонхүны биеийн дулаан, цусных нь амтлаг үнэртэй холилдон ханхлахад ядаж л эцсийн хэдэн хоногуудад тэр дэргэд минь байсанд хачин их талархах сэтгэл төрнө.

"Байж л таарна, Ёнхи. Би арга олох л учраас надад итгээрэй. Өнгөрсөн удаа чи өөрийнхөө шийдвэрийг даган Суказэйн зүглэсэн бол....энэ удаа минийхийг дагаж болох уу?"

Эцсээ хүртэл ахынхаа төлөө тэмцэнэ гэж өөртөө амлан гарсан минь бодогдоно. Гэтэл энд байх хугацаандаа хүн, цус сорогчдын ялгаа, үнэн худлыг мэдрэхдээ миний хийж чадах зүйл тийм ч их биш гэдгийг мэдэрсэн. Хёна эгчид тусалж, Жэйн ачаар Хисын болон бусдыг нь шийтгэж чадсан ч гэсэн эцэстээ өөрөө, ахынхаа хамгаалахыг хүссэн удам угсаагаа тэр чигт нь алдах тавилант унаж....магадгүй би үнэхээр л үхэх эрхтэй бололтой.

"Ерөөсөө л Жэйк дээр очиж уучлалт гуйх хэрэгтэй. Түүнээс аврал эрж, амьд байлгаж өгөөч гэж гуйя" гэх арга ядсан санаа төрсөнд Сонхүн хүндээр санаа алдан намайг тэврэх гараа бүр чангалан толгой дээр эрүүгээ тавих нь мэдрэгдэнэ. Зүрхнийх нь цохилт минийх мэт мэдрэгдэх миний нэгэн. Сүнсээрээ холбогдох тавилантай төрсөн болоод өчнөөн олон жилийн турш, түм буман саадын дундуур зөвхөн нэгэн рүүгээ тэмүүлсээр ийн ойртож чадсан ч удах ёсгүй л хайр байж....Тэр ч бас үүнийг мэдэрч байгаа хэр нь эцсээ хүртэл гараас минь тавихгүйг л шийдсэн бололтой....

"Ахыг чинь алсан хүнээс уучлалт гуйна гэж үү? Чамаар тийм зүйл хийлгэж байснаас өөрөө үхсэн нь дээр"

"Чи үүнд ямар ч хамаагүй шүү дээ, Сонхүн. Надаас болоод чи ч бас амиа алдана гэвэл дэндүү шударга бус. Ядаж чамайг аврах ёстой-"

"Жэйкийн хэлсэн үнэн. Би эрлийз цус сорогч байх тавиланд төрсөн нь өөрөө миний ял" гэж тун чиг тайван хэлээд дур булаам инээмсэглэнэ. Би яагаад ч түүнийг ийм амгалан байгааг ойлгож чадахгүй юм. Тэр яг л бүх зүйл зүгээр болчих юм шиг, энэ чигтээ бид үүрд хамт байсаар л байх мэт аашилна. Харахад л би тэгж их санаа зовох шаардлагагүй юм шиг, гараас нь атгасан чигтээ тавихгүй байхад л болох мэт санагдаж байлаа.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Aug 27, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

MEMORIES OF THE MARKWhere stories live. Discover now