Би Жонвоны ээжтэй баахан юм яриад жонвоныг шоолоод багын зургыг нь үзээд баахан инээлээ.

Цаг орой болоход яаж хонох талаараа хэлэх вэ? гэж бодож байхад сайн хүн санаагаараа гэхчээр
Ж.ээж "Их орой болчихлоо аав ээж чинь зөвшөөрвөл манайд хончих"

Би ч баяртай "Тэгье" гэвэл жонвон над руу инээгээд би жонвоны өрөөнд орж ирж орон дээр нь тэрийн хэвтлээ.

Жонвон "Ээжтэй нийлж хүн шоолоод их ядарсан уу та гуай"

"Вон аа Ээж чинь үнэхээр сайхан хүн юмаа. Би чамтай л гэрлэж эгчийн бэр болноо"

Жонвон "Надад хайртай болохоор биш ээжээс болж надтай гэрлэх юму"

"Хайртай шдэ хайртай болохоор л гэрлэнэ"

Ааааа яахаараа над шиг хүн ийм эрх эгдүүтэй найз залуутай болж жаргадаг байнаа.

Жонвон намайг усанд орчих гээд усан орох юмыг минь бэлдэж өгөөд би ч дуртай аргагүй ороод гараад ирэхэд жонвоны өгсөн хувцас арай л том юм эсвэл би жижигхэн юмуу.

"Чамд арай жижигхэн зүйл байхгүй юу"

Жонвон минмй хоолойг сонсоод над руу хараад хөөрхөн инээгээд

жонвон "Хөөрхөн байна наадхаа өмс чамд тухтай шүү дээ"

Би ч толгой дохиод хөнжилд нь орвол жонвон газар ор заслаа. Уг нь би газар унтья гэсэн ч уурласан болохоор аргагүй юм даа.

"Үнэхээр зүгээр гэж үү Вонаа"

Жонвон "Тиймээ зүгээр тухтай унт за юу"

"Гэхдээ л"

Жонвон "Ингээд байвал хамт унтах юмуу"

"Ер нь тэгье энд хэвт"

Жонвон "ЮУ"

"Хамт унтъя гээ биздээ алив энд хэвт" хажуудаа зай гаргаад заах бол жонвоны хацар жоохон улайгаад

"Тоглосон юм даа одоо унт"

"Би тоглоогүй байна найз залуугаа хүйтэн хатуу шалан дээр унтуулж чадахгүй"

Намайг жоохон ууртай хэлэхэд жонвон хурдхан хажууд хэвтлээ.

Би хөнжилөө татаад санаа амар унтах гэж хэвтэх бол жонвон надаас арай зайтай унтах гээд л бараг уналаа.

Үнэхээр энэ хүүхэд хайр хүргэж чадах юмаа. Би бэлхүүсээр нь гараа оруулж тэврээд
"Унах нь наашаа хэвт би тэвэрмээр байна" гэвэл жонвон наашлаад намайг тэврээд унтлаа.

Хөлдүү мөс ЯН ЖОНВОНWhere stories live. Discover now