~2~

273 28 1
                                    

Жонвоны асуусан зүйл одоо хүртэл толгойноос гарч өгөхгүй байсан болохоор бараг галзуу хүн болж байлаа.

Сургуулийн урд ирэхэд Тэхён
"Би өнөөдөр Сүбинийд хононо шүү тараад шууд яваарай"
гээд анги луугаа гүйхэд би ард нь толгой сэгсрээд үлдлээ.

Гэнэт мөрөн дээр хүн гараа тавихад нь хойш харвал Жонвон
"Сайн уу? Рён"
нүүр лүү минь ойртож чихэнд минь нэрийг минь шивнэж хэлсэн болохоор бүүр гайхаад зогсож байхад Жонвон
"Аливаа оръёоо Харён"

гээд мөрнөөс минь бариад ардаас түлхээд бид ангид орж ирэхэд Сонү болон Миний ганц эмэгтэй найз Хисон нар гайхаж харах бол Жонвон тоосон шинжгүй намайг ширээнд минь суулгаад өөрөө ширээндээ суулаа.

Хисон хүрж ирээд гайхан "Юу болоод байгаан" гэхэд Сонү жонвоныг чирсээр гарж харагдлаа.
Гарсныхан дараа би Хисоны гараас бариад "Жонвон өвдчихсөн юм шиг байна өглөө намайг Рён гэсэн" гээд жонвоны хийсэн үйлдлийг хэлэхэд Хисон гайхаад бид 2ын хүрсэн дүгнэлт нь

"Тэр өвдчихсөн удахгүй үхэх юм байна."

гэдэг дүгнэлт гаргаад сууж байхад тэр 2 инээсээр орж ирэх бол араас нь багш орж ирээд бүгд чимээгүй болж хичээл эхэлж байлаа.

Хичээлийн дундуур өчигдөр орой жонвоноос болж унтаж чадаагүй учир нойр хүрээд унтчихсан байлаа.

Яг унтаж байхад нойтон зүйл хацран дээр мэдрэгдсэн ч тоолгүй сайхан унтаж өглөө.

Цайны цагаар ч хүртэл унтчихсан болохоор сүүлийн цаг дээр өлсөөд гэдэс дуграад байлаа.

Багш өөрөө завгүй болохоор энэ цаг дээр Сүбин сонбэ орж ирцэн хөгжимийн хичээл зааж байлаа.

Бичих юм байхгүй болохоор гараа унжуулаад сууж байтал нэг гар миний гарнаас атгаад

"Жижигхэн эгдүүтэй юмаа"

гэхэд бараг л зүрх зогсож байлаа. Гараа татах гэсэн ч тэр дэндүү хүчтэй байсан.
- "Гар тавиач"
Жонвон "яагаад??"
- "Хуцалгүй тавь"
Жонвон "Үгүйээ хүсэхгүй байна"

Миний зүрх бараг л хамгийн хойно сууж байгаа сонүд сонсогдохнээ.

- "Ян Жонвон яг одоо тавь эс бөгөөс..."

"Яагаад? Намайг яана гэж?"

"Чамайг ү--"

"Кан Харён Ян Жонвон 2 ярихаа боль"

Сүбин ахын сануулгаар тэр ч миний гарнаас тавихгүй би ч хөтлүүлж сууна.

Хичээл тараад ганцаараа явах учир ангиас юмаа удаан гэгчинь юмсаа далд хийж байхад Жонвон сууж л байлаа.

Хөлдүү мөс ЯН ЖОНВОНWhere stories live. Discover now