Олон жилийн турш нууж, тэдэнд долигонож ирсэн үнэн төрх минь гэнэт л дотроос хүчтэйхэн дэлсээд авах шиг боллоо. Өмнө нь харийн нутагт, өөр төрлийнхөнтэй хамт буйдаа бачимдаж, сул доройдоо дарагддаг байсан бол одоо тийм биш шүү дээ. Манай цэвэр цус сорогчдын удам ч гэсэн тэднээс болж сэвтэн хохирсныг тэд дэндүү олон жил нуун дарагдууллаа. Одоо надад өөрчлөх, өөрчлөгдөх хүч бий.

"Эрлийзүүд гэхдээ хариугаа авсан шүү дээ. Дайснуудаа тэр чигт нь үхлийн хараалаар хараасан. Хэдий цэвэр цус сорогчид өсөж том болж чадах ч тэд хорин нас хүрээд л бүгд үхнэ" гэж зориглон хэлсэнд Ёнсүн цочирдсон байртай хөмсгөө зангидав. Өөрийнх нь судар, номуудаас уншиж судалдгийг тэр сайн мэдэх ч ийм зүйл хэлнэ гэж төсөөлөөгүй байсан нь илт.

"Тэд үхэх эрхтэй. Манайхныг амьдрах ч газаргүй болгосон хүйтэн сэтгэлтэй цусаар хооллогчид, хүмүүсийг бүгдийг нь бэртээн зэрэмдэглэдэг тэр новшнууд үхэх ёстой. Харин ч бидний өвөг дээдэс чадварлаг тулдаа уг хараалыг хийсэн"

Уур хүрч байж ядах ч би гайхширсан төрхтэй Сонхүныг хараад гүнзгий амьсгаа авлаа. Тэр ямагт л биднийг холбогч гүүр байсаар ирсэн. Хэдий эрлийзүүдийг үзэн яддаг ч Сонхүн шиг ховорхон сайн санаатнууд байдгийг мэдэх тул шуудхан бүхнийг илчлэхээс зориг дутах шиг боллоо.

Гэсэн ч ойлгуулахыг хүснэ. Энэ олон жил өөрсдийнхөө нэг гэж бодсон найз чинь яг үнэндээ дайсан болохыг нь. Эрлийзүүдийн ертөнцөд хаягдаж үлдсэн цэвэр цустан гэдгээ бүгдэд нь мэдрүүлж манай угсаатныг ийн доромжлон, басдагийнх нь хариуг баримаар....өөрийгөө үгүйсгэн жигшиж, тэдний хэв маягаар тэсэж амьд үлдэх хангалттай өвдөлт, баттай доромжлол байсан тул тэднийг дуусгах өдрөө тэсэж ядан хүлээмээр.....

Сонхүн айн хулчийж байснаа гэнэт урагшлан, "Тэгэхээр хараалын дагуу Суказэйныхан мөдгүй үхнэ гэж үү? Жэй, Жонвон гээд..."

"Тийм ээ, тийм болохоор л би Жэйд хэлэхийг хүсдэг юм. Хоёр угсаатны төчнөөн жилийн тэмцэл цэвэр цустангуудын үхлээр дуусна гэж. Тэдний удмын сүүлчийн гишүүд болох Жунхи, Жонвон, Жэй гээд бүгд үхнэ"

Үүнээс л тэднийг хамгаалахын тулд би бүхнийг судалж, бүгдэд суралцсан. Ёнсүний судруудын нэгт хараалыг хэрхэн хариулах боломжтой тухай бичсэн байдаг ч энэ зөвхөн тэдний удмынхны эзэмшил тул цэвэр цустнууд мэдэх боломжгүй. Гэвч би багаасаа зөвхөн үүний л төлөө өөрийгөө бэлдэж, суралцсаар ирсэн тул Чүэ Ёнсүнийг алснаар тэдний бидэнд хийсэн хараалыг буцааж чадна.

MEMORIES OF THE MARKМесто, где живут истории. Откройте их для себя