"Дайснуудынхаа үүрэнд өсөхөөс өөр аргагүй болсон хүний хамгийн түрүүнд хийх зүйл тэдэн шиг болохын төлөө суралцах шүү дээ. Жэйк өөрийгөө хамгаалж, халхалж үлдэхийн тулд бүхнийг сурсан. Тэгээд ч бидний итгэл бас нөхөрлөл зөн совиныг минь хаасан бололтой"

Жэй мэдүүлэг өгөөд дууссан бололтой бидний араас гарч ирлээ. Түүний нүд рүү харахад ч бэрх санагдаж байсан ч өөрийгөө зоригжуулж бас миний голлох дайсан тэр биш хэмээн тайвшрахыг хичээнэ. Тэр өмнө нь зогсох ч Сонхүнтэй харц тулгарч намайг анзаарсан ч шинжгүй ам нээв.

"Чамайг Ёнсүний дүү байх юм чинээ төсөөлж ч байсангүй. Гэхдээ одоо бүх зүйл нэгэнт ил болсон учраас...чамайг ялсан гэж хэлж болох байх"

Инээмсэглэн хэлэх ч тэр тийм ч жаргалтай харагдсангүй. Хисынд ажиллаж энэ бүхэнд оролцсоны эцэст өөрөө буруугаа хүлээж Су А бас хэн гэдгээ хамгаалах гэж хичээсэн болохоор л тэр биз. Тиймдээ ч би түүнд итгэнэ. Миний анх хамгийн ихээр сэжиглэж байсан хүн эцэст нь надад тусалж харин хамгийн ихээр итгэсэн нь ар нуруунд минь хутга зооно гэж санаа ч үгүй явж дээ....

"Жинхэнэ алуурчин өмнө минь зогсоод уучлалт гуйх мөчид л би ялах байх" гэсэнд тэр толгой дохин, "Гэхдээ Жэйк...түүнийг үнэндээ манайхны нэг байсныг Жонвоноос сонссон. И Хисын мэтийн энгийн хүмүүсийг хууль ёсны дагуу дуусгаж болох ч..."

"Тийм ээ, Жэйкийг шийтгэхэд цус сорогчдын арга л хэрэг болох байх. Хэдий тэр нь хэр хүнд, төвөгтэй байсан ч би заавал өшөөгөө авах л болно"

Би ийн хэлэхдээ бодсоноосоо ч илүү шийдэмгий бөгөөд зоригтой сонсогдлоо. Үнэхээр л Жэйкийг яаж өмнөө сөхрүүлэх арга хараахан олоогүй ч эхлээд Хисынийг дуусгах ёстойгоо л мэдэж байлаа. Сонхүнд ч надад туслах ямар нэгэн зүйл байгаа хэмээн битүүхэн дотроо горьдсоор....

"Золиос хэрэгтэй болсон ч...зүгээр гэж үү?"

Жэй аяархан ийн асуухдаа багахан эмээсэн байртай харцаа буруулна. Золиос гэгчийг ахыгаа алдаж, амиа эрсдүүлж, хайртай хүнээ үгүй хийх шахахдаа хангалттай мэдэрсэн тул одоо бол айхаа ч больчихсон бололтой.

"Энэ хүртэл явсан замаа золиосоор төгсгөнө гэвэл харамсахгүй байх" гэчхээд түүнд нэг алхам ойртлоо. Ердөө л хэн гэдгээ нууж хүмүүсийн дунд амгалан аж төрөх гэсэн энгийн нэгэн залуу өөдөөс минь харан зогсоно. Өөрөө хүсээгүй ч ийм л хувь тавиланд төрсөн олон цус сорогчдын нэг ч ихэнхээс нь ялгаатай нь тэр сайхан сэтгэлтэй байж. Хайрыг үнэлж, түүнийхээ төлөө бүхнийг хийж чадах хэр нь эцэстээ буруугаа ухаарч надад туслах болсон нь цус нулимсаар дүүрэн аялалд минь тодрон үлдэх цөөхөн гэгээлэг зүйлсийн нэг байлаа.

MEMORIES OF THE MARKDove le storie prendono vita. Scoprilo ora