yeodeol. 8: 여덟 [+]

621 44 3
                                        


Hoppla! Dieses Bild entspricht nicht unseren inhaltlichen Richtlinien. Um mit dem Veröffentlichen fortfahren zu können, entferne es bitte oder lade ein anderes Bild hoch.


Дурсамж: в004

Жүнху, Минжү хосуудын бал сарын эхний өглөө ямар байсан гээч?

Насанд хүрээгүй хүүхдүүд нүд болон чихээ дарцгаана уу..? 


2018 оны 8 сарын 27.


Бали арал. 

Өглөөний 11 цаг. 

Их ядарчээ, амьсгал авахад минь хүртэл миний бие өөдөөс "Ядарч байна" гэж үглэх шиг. 

Бие буларч бас доош хэсгээр багахан чилсэн өвдөлт цухас мэдрэгдэнэ. Дээш өндийж цагаа харахад санасаныг бодоход эрт сэрсэн байлаа. 

Дулаан чийглэг агаарыг мэдрэхдээ үд хүртэл унтаж дээ гэж бодож байтал харин ч эсрэгээрээ бага унтсан байсан нь энэ. Цаг эрт байсныг мэдсэн даруйдаа хөнжилдөө буцан шургалж нөхрийнхөө энгэрт би наалдах аж. 

Өрөө халуун байгаа ч надад ингэж түүнд наалдан үнэрийг нь үнэрлэнгээ хэвтэх сайхан байсан юм. Эргээд унтах гэсэн авч санасанаар болсонгүй. Өчигдөр өдөр ч тэр, шөнө ч тэр хангалтай ядарсан ч гэлээ би дөрөвхөн цагт өөрт хэрэгтэй нойроо авчихсан бололтой яг энэ байдлаараа. 

Хичээгээд ч эргээд унтаж чадахгүйгээ мэдсэн болохоор нөхрийгөө сэртэл нь ажихаар шийдэв. Түрүүлж сэрээмээргүй бас орхиж яваад ганцаар хоолломооргүй байсандаа тэр. 

Нимгэн давхраа. 

Өндөр хамар.

Хамран дээрх миний үнсэх дуртай бяцхан мэнгэ.

Амтлах дуртай уруул. 

Үнсээд ханамгүй хацар. 

Ширтэх дуртай төвөнх. 

Шимэлт үлдээмээр байдаг ч түүний хүргэх дургүй хүзүү. 

Бас хоёр гараа наах дуртай түүний гэдэсний булчин. 

장기용: 𝐌𝐘 𝐇𝐎𝐔𝐒𝐄Wo Geschichten leben. Entdecke jetzt