net. 4: 넷

353 58 1
                                        



Дурсамж:

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Дурсамж: .002

Киюн, Минжү гэх эхнэр нөхөр хоёр анх хэрхэн нэг шөнийг өнгөрүүлсэн гээч?

Тэр түүхээр хамтдаа зочлоод гарах уу? 


2018 оны 5 сарын 1.


Тийм ээ. 

Биднийг танилцаад дуусав уу үгүй юу гар бариад харц шидэлцээд удсан ч үгүй бүр ганц ч цаг хүрэхгүй хугацааны дараа нь маргааш болчихсон юм. 

Тэр шөнө үгээр хэлж хэмжээгээр хэмжээлшгүй галзуу шөнө байсан. 

Учир нь бид хоёр хоёул хангалттай зугаа цэнгэлийн учрыг олчихсон насан дээрээ байсандаа ч тэр үү бүх зүйл ихээхэн хялбар байсан байж магад. 

Үнсэлцэх. 

Шүргэлцэх. 

Нэгний тайчих гээд л.

Тэр намайг манай гэрт очих уу гэж урьсан. 

Хэлсэн биш урьсан юм шүү. 

Халамцуу байсан ч гэлээ тэр хангалттай боловсон залуу байсан юм. 

Тийм дээ ч түүний нөлөөлөлд амархан автаж бид шөнийн цэнгээний газрын шатан дээр халууханаар үнсэлцэж тэр эхлүүлсэн зүйл маань түүний гэрт ч бас үргэлжилсэн. 

Анхны удаа. 

Урьд нь бишгүй их гарч орж шоудаж цэнгэж үзсэн ч эр хүн дагаж явсан нь анхных байсан. 

Викториа хатны нэрээр андгайлья.

Арван наймтайдаа төрсөн өдрөөрөө бичиж байсан галзуу хүслийн жагсаалтын маань нилээн дээгүүр хорин хэдэн настай байхдаа өөрөөр нөхөрт гарахаасаа өмнө танихгүй нэгэнтэй галзуу секс хийх гэж байдаг байсан юм лдаа. Тэр маань тэрхэн зуур санаанд бууж бас болоогүй удахгүй 30 хүрэх гэж байгаадаа санаагаа чилээж тэр л шөнө дураараа сахилгагүйтэхийг хүссэн юм. 

Ганцхан шөнө.

Амархан байсан.

Бидний эхлүүлсэн харилцан яриа. 

Бидний үнсэлт. 

Бидний гал халуухан шөнө. 

Хөхний даруулгийг минь тэр тайлахдаа улаа бутарч байсан. Бүр болоогүй тэр зүйлийн явцад ч тэр хангалттай даруу бас боловсон эр байсан юм. 

Тэрний эрээ цээргүй байдал сүүлдээ илж гарч ирсэн ч гэлээ. 

Анхны тэр хачирхалтай мэдрэмжийг дээд цэгт нь тулгаж өгсөн намайг дээдлэн хүндэлж ганцхан шөнийн учралаар энэ хорвоод эмэгтэй болж төрсөнд минь талархуулж чадсан залууд би нуран унасан. 

Бүхэлдээ. 

Би ганц шөнийн дотор тэр залуугийн мэдлийнх болсон байлаа. 

Үнэхээр тэр. 

Хангалттай туршлагатайдаа тэр үү эсвэл бид нэгэндээ зориулагдахаар л төрсөн байсан уу гэлтэй бид бүх зүйл дээр төгс хамтрагчид байсан. 

Үнэн шүү. 

Бид төгс байсан. 

Хамтдаа. 

Хоёулаа. 

Бүх зүйл дээр. 

Орон дотроо. 

Ажлын ширээн дээр ч тэр. 

Тэр жилийн таван сарын эхний өглөө нь түүний нүцгэн энгэрт сэрэхдээ би тухтай байсан.

Тааламжтай гэж.

Ингээд л тэврүүлээд хэвтэж байвал хамгийн амар амгалан энд л орших юм шиг. 

Тийм ихээр тухтай байсанд би эргээд унтаж орхисон. 

Үд дунд сэрэхэд харин би зуун сарнайг нүднийхээ өмнө харсан юм. 

Час улаан ув улаан сарнайнуудыг. 

Маш олноороо миний өмнө хэвтэж байсан. 

Хөглөрч байсан гэвэл зохимжтой ч юм уу. Баглаан дунд биш зүгээр л дэргэд минь тансаг үнэрээ тараан хэвтэцгээж байсан. 

Цэцэгсийг ажин байхад тэр чихэнд минь шивнэж байлаа. 

Яг ингэж.  


"Сайхан амарсан уу цэцэг минь"


Ганц шөнийн романтик яг л кинон дээрх үйл явдал шиг гэж бодож байсан ч тэрний маргааш өдөр нь ч тэр бид уулзсан. 

Уулзсан өдрийнхөө маргааш нь ч гэсэн. 

Тэрний дараа өдөр. 

Бас тэрний маргааш. 

Бид уулзсаар л байсан. 

Уулзах бүртээ галзуу юм шигээр нэгэндээ татагдаж бид хамтдаа хайр гэдэг зүйлд донтсон байсан билээ. 


Эл гайхалтай түүхийг хожим хойно би ганцаар ингэж тод санадаг болов уу? Ганцаараа? Нэг бүрчлэн. Диталь бүрээр нь?




- 𝐌𝐘 𝐇𝐎𝐔𝐒𝐄

장기용: 𝐌𝐘 𝐇𝐎𝐔𝐒𝐄Where stories live. Discover now