03

76 18 0
                                    

Дараагийн өдрөөс тэр өмнөх шигээ над дээр дахин ирж наалдаагүй ба долоо хоногийг амьдралын минь гол дүр мэт өнгөрөөсөн залуу байсан байгаагүй миний амьдралд нэг их өөрчлөлт орсонгүй.

"Түүнгүй болоод л байдаг байсан юм хойно болох л байлгүй. Угаасаа хүнээр дутаад байдаг төрлийн хүн биш шүү дээ." Хүмүүс бидний амьдралд орж ирэх нь үнэн, гагцхүү буцан гарч явах нь ч үнэн гэж боддог ба үүнийг минь батлах хэд хэдэн үйл явдалтай ч хэдийн учирсан тул энэхүү үзэл бодолдоо бат зогсохыг хүсдэг минь эртнээс.

Гэсэн ч энэ залуу миний толгойд аавыг санаж бэтгэрэх боломж ч өгөлгүй орж гарах нь намайг хүнээр дутаад байдаггүй гэх тодорхойлолтоосоо зөрөхөд хүргэчихээд байх шиг.

Тэр өдрөө гэртээ хариад дахин татах гэсэн ч цаанаасаа нэг зүйл хатгаад больсон ба түүнээс хойш татаагүй гэхээр би бараг хоёр долоо хоног тамхи татаагүй юм байна. Татах хүсэл төрөхгүй байна гэхээс илүү магадгүй зүгээр л дараагийн удаа түүнтэй дахин таарвал яриа эхлүүлэх сэдэв өөртөө гаргаж байгаа бололтой хэмээн дүгнэчихээд буй минь энэ.

Өдөр хоног урьдын адил уйтгартай сонирхолгүй өнгөрөх ба бүгдэд над шиг ийм уйтгартай санагддаг болов уу гээд багш нь орж ирэлгүй цонхлох ангийнхнаа нэг гүйлгэн харав.

Самбар дээр эр бэлэг эрхтэн зуран нэгнээ шоолон инээлдэх хэсэг охид бол цагийг их л зугаатай өнгөрөөж буй харагдана.

Чимээ шуугиан дүүрэн ангид бүхнээс тасран чихэвчээр сонстох аялгууныхаа хэмнэлд уусан өөрийн ертөнцөө таашаан суух залуу ч бас хувьдаа жаргалаа олсон харагдана.

Нэгнээ ноолон бие биедээ юуны ч юм зураг, бичлэг үзүүлэн тэврэлдэн суух хос ч бас хөгжилтэй байгаа бололтой.

Үзэгний савыг нь аван зугтаах хөвгүүний араас хөөцөлдөн гүйх охин... инээмсэглэн хөөж буй нь лавдаг надтай зүйрлэгдэхээргүй сонирхолтой өдрийг өнгөрүүлж буйг нь илтгэх биз.

Утсаараа ямар нэг тоглоомонд холбогдон "ал, үх, ард чинь, хойно чинь !" хэмээн анги дүүргэн орилолдох залуус лав уйдаагүй байх.

Харин ангийн хойно ганцаар шүүгээнд шахуулан зүгээр л гэр бүлийн түвшин, нийгэмд эзлэх байр сууриасаа болж хараалгуулан цохиулж зогсох охинд сургууль бусдын ярьдаг шиг сайхан газар болов уу ? Бусад хөгжилдөж суухад ганцаар нулимс дуслуулан зогсох түүнд энэ хараал идсэн сургууль ядахнаа надад санагддаг шигээ уйтгартай санагддаг болов уу, үзэн ядан жигшиж, шатаасай гэж залбирдаг биз !

Улирал болгоны эхэнд захирлын хэлдэг сайхан нийгмийг бүтээх хүүхдүүдийг хөгжүүлж буй сургууль энэ юм уу ? Тэр сайхан нийгмийг энэ хог шаарнууд бүтээх юм уу ? Инээдтэй юм...

Би нэг их удаан бодсонгүй дуугүйхэн л биеэ чирэн сурагчдын зөвлөлийнхний хуралддаг өрөөг зорьлоо.

Ортол бодсончлон сүрхий зөвлөлийн дарга маань хэн ч юм энэ сургуулийн нэгэнтэй чухал гэгч нь ярилцаад сууж байх ба магадгүй зөвөлгөө мэтийн зүйл өгч буй бололтой.

"2-2т"

Би түүнд товч бөгөөд тодорхой хэдхэн үг л хэлсэн. Тэр шууд ойлгон яаран өрөөг орхихдоо ярилцан суусан охиндоо дахин ярилцахаа амлаад амжив.

Түүнийг араас нь харан алхалах надад түүн шиг гүйж, сүйд болох хэрэг байсангүй. Хэрэгтэй байсан ч гүйхгүй !

Коридороор аядуухан алхан анги бүрт орж буй хичээлийг хальт харсаар ангидаа орвол тэрээр хэдийнээ өнөөх охиныг ардаа хийн сул дорой нэгний хүчгүйдлээс аз жаргалаа олдог новшийн арчаагүй амьтад руу ширүүхэн хэдэн үг хэлэн зогсох бөгөөд энэ бүхний дараа бүх зүйл яг адил үргэлжилсээр байна гэдгийг мэдэх хэдий ч ядаж л охинд ингээд суугаад байж болохгүй, тэмцэхэд хүч хүрэхгүй юмаа гэхэд сэтгэл зүйгээрээ хүчирхэг байх хэрэгтэй гэдгийг нь зөвлөлийн дарга гэх энэ залуу ойлгуулж өгч магад хэмээн бодоод л түүнийг дуудсан хэрэг.

Яагаад би үүнийг өөрөө хийж болохгүй гэж ? За боль доо, би тийм зүйл хийдэг хүн биш, сая энэ залууг олж ирсэн минь ч надаас гарахааргүй л залхуутай үйлдэл байлаа.

Мэдэхгүй юм даа, долоо хоног шахуу энэ ядаргаатай залуутай наалдаж явахдаа хүн бүрт туслахыг хичээж, ярилцаж явдагийг нь анзаарч нэг удаа сонсож суухдаа их сайх яригч болохыг нь ч ойлгосон юм.

"Менежертэй уулзахдаа бэлэн байгаарай даа !"

Хоёр долоо хоног надад үзэгдээгүй залуу баатарлаг аргагүй охины талд зогсоход нь өнөөх дээрэлхүүлээд байхад бэлэг эрхтэн зураад жишим ч үгүй сууж байсан охидууд чинь зөвлөлийн даргын халуухныг шүтэн зогсож байснаа гэнэт л өнөөх охинд наалдан тэвэрч аргадах нь Юн Жэхёгийн анхаарлыг татах өөр нэг арга биз. Яаж ийм худал хуурмагаар дүүрэн байдаг юм бол доо, гайхмаар юм.

Гэвч түүнийг ажиглавал тэр үнэхээр л давгүй залуу юм. Сурагчийн дүрэмтээ миний мэдэх хэдэн залуус шиг залгайлж хааш яаш өмсөлгүй гүйцэд товчлон гадуур нь дүрэмтийн хүрмээ ч бас цэвэрхэн индүүдэн өмссөн байх ба нүдний шилнийхээ араас ч өндөр хамар, өөгүй цагаан царай, өтгөн хөмөгнийхөө ачаар үзэсгэлэнтэй харагдах аж.

Тэр намайг өөрийг нь харж байх зуур эцэст нь над руу хэсэг харцаа шилжүүлэхэд нь би түүнийг энэ ойлгомжгүй харцныхаа ард чухам юу бодож буйг нь мэдэхгүй ч зүгээр л түүнийг харахыг хүссэндээ зөрүүлэн ширтсээр байх ба удалгүй тэрээр харцаа буруулан хөнгөхөн санаа алдаад гарч одоход нь би ч багахан мөрөө хавчаад өнөөдөр энгийн өдрүүдэд хийдгээсээ илүү их үйлдэл хийчихсэнээ анзааран чимээ шуугианыг үл тоон ширээгээ дэрлэн унтахаар зэхлээ.

𝑪𝒐𝒍𝒐𝒓 𝒃𝒐𝒚 /𝒀𝑱𝑯/Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ