01

100 19 1
                                    

Арын суудалд үнсэлцэх нь холгүй ойртож суучихаад өчигдөр оройн болзоогоо нэгэндээ ярин галзуурцгаах охидын яриа хүссэн хүсээгүй чихэнд минь хүрнэ.

"....Тэгээд гэр рүүгээ орох гэж байтал гэнэт гараас минь татаад..." Өгүүлбэрээ ч дуусгаж амжаагүй байхад нь уламжлал ёсоор орилолдон нэгнийхээ гар руу цохин, тэнгэр минь гэж орилолдох нь анги дүүргэх ч багш яг л угаасаа л галзуу амьтад гэсэн шиг огт тоосон шинжгүй салбартайгаа үргэлжлүүлэн ярьсаар...

"Тийм мэдрэмж байдаг даа, гэдсэнд эрвээхий нисэлдэж буй мэт, хөлөнд хий ороод нисчих ч юм шиг, зүрх хүчтэй цохилсоноосоо болоод цээж нэвтлээд гараад ирэх ч юм шиг"

Иймэрхүү зүйл сонсох бүртээ хүнтэй үнсэлцээд ч, түүнээс илүүг хийгээд ч мэдэрч чадаагүй байтал хүмүүс яаж энэ үгээр илэрхийлж чадамгүй мэдрэмжээ гарнаас нь атгах төдийд, нэгнээ харах төдийд, жаахан л ойртох төдийд мэдрээд байдаг юм бол хэмээн бодох юм.

Тэднийг сонсонгоо сургуулийн гадаа мотоциклоо налан тасралтгүй утсаа тоншин зогсох тэнэгийг харан удалгүй дахин нэг мэссэж ирэх утсандаа дөнгөж хүрэв үү үгүй юу мэдэгдэл ирэх ажээ.

"Өөдгүй амьтан!!"
"Хэзээ ийм болчихсон юм?"
"Чамайг авах гээд Жессигээ хүртэл унаад ирчихсэн байгааг харахгүй байна уу?"

"Зүгээр явж үзээ"

"Наад зантайгаа хол яваарай"

"🖕🏻"

"Сэтгэцийн өвчтэй новш" Ангийн цонх руу ширтэн хоёр гараараа дунд хуруу сарвайлгах түүнийг харан инээд алдан суух зуур хэсэг хүүхдүүд орж ирэн цүнхээ ширээн дээрээ тавихыг шаардах ба эхний хүүхдийн цүнхнээс олдсон электрон тамхийг хураан сагсанд хийхэд л сургуулийн шалгалт явж буйг ойлгон духаа алгадлаа. Жихүн муу хогийн амьтан хараачих шив дээ!

Би ч уг нь иймэрхүү юм тоодоггүй л байсан л даа, сая ч гэсэн тэр тэнэгтэй гараад явбал явчихаж чадах л байсан. Гэхдээ ээж гэх хүн өөрөө огт гэртээ байдаггүй хэрнээ дахиад нэг л хэрэг таривал эмээгтийнх рүү хөдөө явуулна хэмээн сүрдүүлсэнээс хойш уг нь хүн шиг байх гэж хичээж байсан юмсан. Өнгөрсөн жил бас яг ийм яриа болоод би тоохгүй яваад байсан чинь жинхнээсээ эмээгийнд хоёр сар жинхэнэ тариачин болж гүйцэж билээ, ёстой дахиад л биш шүү!

Сандарсандаа зуршлаараа хумсаа мэрэн суух зуур шалгалтын цуваа улам ойртоно.
"Би түүнийг шалгачихъя, чи тэр цаад талын цэнхэр цүнхтэй хүүхдийг шалгачих"

𝑪𝒐𝒍𝒐𝒓 𝒃𝒐𝒚 /𝒀𝑱𝑯/Where stories live. Discover now