00

329 28 1
                                    

"Өсвөр насанд хүүхдүүд буруу зүйлд уруу татагдан дурлаж эхлэх нь элбэг байдаг. Энийг ч хийгээд үзье, тэрийг ч хийгээд үзье, хүн ганц д амьдарна гэх мэт үгсээр өөрийгөө сохлосоор л байдаг. Эхний удаа ганц л соръё гэх хэдий ч дахиад нэг удаа сороход яахав гэх бодлоор чи нэг л мэдэхэд тамхигүй л бол байж сууж чадахаа болих үед энэ нь чамд буруу зүйл мэт санагдахаа ч больсон байх болно. Гэхдээ энэ нь та бүхний буруу бишээ, өсвөр нас бол амьдралын хавар юм. Хамгийн үзэсгэлэнтэйгээр цэцэгс бүрээ дэлбээлүүлж шинээр дэлгэрдэг хэрнээ төдий чинээгээрээ хүйтэн, дулаан, хуурай, чийг бүгд хослодог хамгийн хэцүү, туйлдам нас. Гол нь та бүхний үүнийгээ давах арга л буруу байгаа юм, амьдрал дээр хэчнээн олон сайхан зүйлс байна? Хайраас л эхлээд...хэчнээн сайхан билээ..."

"Угаасаа татагдчихсан гээд байна!"

Заал дүүрэн ийн орилохыг хүснэ. Иймэрхүү үгээ дунд ангийнхандаа хэлсэн бол ч яахав, хэдийн хог новш болсон ахлах ангийнхандаа бүтэн нэг цаг бахирч хоолойгоо өвтгөх хэрэг байдаг л юм байх даа.

Ядахнаа биднийг нэг тойруулж харвал мэдэх юмсан. 2, 3-аараа нийлэн шивнэлдэн суугаа, бие биенээ идэх шахам суугаа, хээв нэг чихэвч зүүгээд утсаа ширтэн суугаа энэ хараал идсэн ахлах ангийнхан чинь хэдийн тэр архи тамхиндаа ч, хайр сэксдээ л хэдийн татагдаад бүр донтчихсон гээд байна!

Түүний харж буй зүйл нь энэ бодит байдал биш зөвхөн хүүхдүүдийг зохицуулах аядмар болж буй хачин хөвгүүн л бололтой. Учиргүй яриа болгоныхоо араас түүн рүү харж инээмсэглэн, өнөөх хөвгүүн ч бас өөдөөс нь байс хийгээд л толгой дохиж буй харагдана. Хальт хальтхан хойш харахад нь л царайг нь харах боломж олдох, энгийн л нэг дундаж өндөртэй, зүс үл таних залууг, захиралтай нь хамт гүйлгэж хараад цаанаасаа дургүй хүрснээ ч нуусангүй, багахан ярвайн "хачин" хэмээн бувтначихаад буцан инстаграмаа гүйлгэж эхлэлээ.

Дррр, дрррр!

Хонхны дуу өнөөдөр ч бас урьдын адил биднийг аврах ажээ.

"Бурхны авралаар энэ хараал идсэн заалнаас гарах нь!"

Хичээл эхлэхэд 10 минут шахуу үлдсэн болохоор бушуу цүнхээ шүүрэн дээвэр рүү зүглэхээр завдах гэсэн ч гай болж урд байсан нэгнийг харалгүй санаандгүй мөргөж орхисонд бидний цүнх орооцолдон онгорхой цүнхний минь хаман эд зүйлс асгарч орхив.

"Хараал идсэн зам дээр юугаа хийгээд зогсоод байдаг юм. Хаалга тэнэг юм шиг зогсоход биш энэ тэнэг заалнаас чинь гараарай гэж байдаг юм, мэдэв үү!"

Мөргүүлчихээд л дэмий салганан загниулан зогсох хөвгүүн чимээгүйхэн миний эд хогшлийг цүнх рүү шидэнгээ үе үехэн уучлалт гуйн шивнэх ажээ. Мөргүүлчихээд юундаа уучлалт гуйдаг байна аа, хэрэлдэх хэрэгтэй шүү дээ, маанаг юм бэ хэмээн бодох зуур тэрээр гэнэт зог туссан шалтгааныг нь харвал нэг гараараа цүнхнээс минь атган нөгөө гараараа асаагуур, тамхийг минь барин зуух ба "Энэ юу вэ?" гэсэн харцаар харах нь инээд ч хүргэх шиг, уур ч хүргэх шиг.

"Тамхи гэдэг юм, маанаг минь. Арилж үз"



A/N Long time no see. I'm finally coming back with my favourite boy Yoon Jaehyuk (Treasure.)
Because I tried to reflect Jaehyuk's personality to the character, this boy turned out so glamorous, warm and soft. Hope you gonna love this, teumes! 😭🫶🏻






2023.07.11
Merily.

𝑪𝒐𝒍𝒐𝒓 𝒃𝒐𝒚 /𝒀𝑱𝑯/Where stories live. Discover now