Одоо л саначихлаа. Ёнсүний хоолой ямар гэдгийг. Тэр тусмаа яг ингэж хэлэхдээ хоолой нь хэрхэн зөөлөрч, ямар нандин бас хорогдмоор сонсогдсоныг санаж байна. Үнэндээ түүнийг явснаас хойш би ганц ч удаа хэлснээр нь хийгээгүй. Харин одоо л урьд хожид санаж байгаагүйгээрээ тийм ихээр санаж байна.

Би нүдээ анин зүрхэн дээрээ гараа тавилаа. Хэд хоног гашуудан уйлснаас болоод нүд, хацар тэр чигтээ хорсох ч биеэ суллан түүнийг харахыг хичээлээ. Хамт байснаа бодож, зүгээр л гараас нь хөтлөөд алхахад л ямар их баяр баясал мэдрэгддэг байсныг саналаа. Нээрээ л тэр надад харагдаж, бүр хүрэхэд ч хол зогсож буй нь мэдрэгдлээ. Би хар хурдаараа гүйж очоод түүнийг тэврээд авахыг хүссэн ч Хисыний хөлийн чимээ гарсанд сандран дэвтрээ бушуухан шүүгээнийхээ буланд нуун бослоо.

Хисын бид хоёр нэгэнтэйгээ үг солилцоогүй бараг гурав хоног болсон байх. Бүх юм урьдынхаасаа өөр. Тэр өглөө эртлэн босоод өөртөө бас надад өглөөний цай хийж өгчхөөд явна. Орой ирээд намайг идэхгүйг мэдсээр байж л заавал хоёр аяга хоол хийнэ. Өмнө нь би бүгдийг хийдэг байсан ч одоо бол намайг өрөөнөөсөө ч гарахаа больсон тул тэр л чадах ядахаараа хичээнэ. Уурыг минь гарахаар ярилцъя гэж санаачилсан болохоор намайг тэвчээртэй хүлээх нь элт. Түүнийг буйдан дээр унтахыг, хааяа хааяахан над руу санаа зовсон байртай ширтэхийг хараад өрөвддөг ч гэсэн тийм чухал зүйлийг нуусанд нь итгэж чадахгүй хэвээр.

"Өлсөж байгаа биз дээ? Хайр нь өдрийн хоол бэлдээд өгье. Чи заавал надтай ярих шаардлагагүй дээ, чамд хэцүү байгааг ойлгож байна"

Тэр шүршүүрт орчхоод гарч ирсэн бололтой хагас дутуу арчсан нойтон үстэй байх ба одоо ч ус шанааг нь даган урсана. Өмсчихсөн халатыг нь хамт явж байхдаа авснаа санаж, хөгшин хүн шиг гэж шоолсон минь бодогдчихлоо. Үнэндээ би Хисынийг ч бас бодоогүй бололтой....Хуучин найз залуугийнхаа үхэлд ингэж ихээр шаналж буй маань түүнд ямар санагдах тухай ч бодоогүй буруутгаад байж. Гэтэл тэр миний гунигийг ойлгож хэд хоног л аясаар минь хөдөллөө шүү дээ. Надад үнэндээ Чүэ Ёнсүнийг биш И Хисынийг хайрлах ёстой шалтгаан хавь илүү олон гэдгийг л мартчихаж. Энэ хэд хоног хэтэрхий хувиа хичээснээ сая л анзаарч итгэлгүйхэн удаанаар алхсаар түүнийг хойноос нь зөөлхөн тэврээд хацраа нуруунд нь наалаа. Дулаахан байна.

Тэр гайхсан байртай хийж байсан хоолоо орхиод над руу биеэрээ эргэн харлаа.

MEMORIES OF THE MARKWhere stories live. Discover now