"Шинэ ирсэн зочноо найрсагаар угтах нь зөв биз дээ? Тэгээд ч чи үдэшлэг болох газрыг ололгүй төөрчхөж мэднэ. Уулын мухарт л даа"

Тэр харваас их өөртөө итгэлтэйгээс гадна эрээ цээргүй юм. Өмнө нь яахын аргагүй өчнөөн охидтой сээтгэнэсээр дассан нь элт. Энэ харц, нүд, инээмсэглэл гээд бүгд тодорхой. Үнэхээр тэдний дүрмээр л тоглох ёстойгоо мэдэх тул хурдхан ард нь суулаа. Тэр надад авчирсан илүү дуулгаа сунгахад нь эвтэйхэн зүүгээд энэ удаа бэлхүүсээр нь тэвэрч нуруунд нь сайн гэх чинь наалдлаа.

"Сонү, би шинэ найзуудтай болохыг их хүсэж байгаа. Чи туслах уу?"

Түүнийг салхи татуулан давхихаас өмнө ийн асуусанд тэр инээмсэглэн, "Харин л дээ. Гэхдээ хамгийн сайн найз чинь би байна гэвэл тусалж болох л юм"

Үнэндээ тэр жолоо бариагүй байсан бол би хүзүүг нь хуга мушгихад бэлэн байсан. Ийм шалиг амьтны ард суугаад хэлж ярих тэнэг бүхнийг нь тэсэж байж ахынхаа хэргийн тухай олж мэднэ гэвэл энэ миний туулаад гарах ёстой болгоны л нэг бололтой.

Хэдхэн хормын дотор бид дүүргээс гарч уул өөд зүглэлээ. Хав харанхуйд моддын дундуур сүлжин давхихдаа ойр орчмоо харна гэхээс л толгой эргэм шигүү юм. Азаар төд удалгүй гэрлүүд алаглах хөндийд ирж үнэхээр л олон залуус цугласан том модон байшингийн гадаа ирлээ. Энэ жижигхэн дүүрэг ийм олон залуучуудтай хэр нь тоотой хэдхэн бүсгүйчүүдтэй нь анхаарал татаж тэдний ихэнх нь ахлах сургуулийнхан мэт харагдаж буйд ч багахан цочирдлоо. Наргиж, бүжиглэж, ууж бас мансуурч байгааг нь харахад тэд үнэхээр л иймэрхүү үдэшлэгт дасаад нэгэнт удчихсан бололтой.

"Аан тийм, энэ үдэшлэгийг манай найз Жэй зохион байгуулж байгаа юм. Бид багаараа саяхан их мөнгөтэй болсноо тэмдэглэж байна гэх үү дээ"

Сонү дуулгаа тайлан үсээ хальтхан сэгсрээд ийн хэллээ. Тэр гялалзсан хар хүрмээ засаж өмсөөд над руу харахад нь би боломжийг алдахгүй гэсэндээ юу гэж асуухаа хурдхан бодоод амжив.

"Тэгэхээр та нарыг цалинжуулдаг хүмүүс байдаг байхнээ?"

"Мэдээж. Бид хүнд ажил хийж өгсөн юм чинь хөлсөө авах нь зүй ёсны хэрэг биз дээ?"

Тэднийг хулгай, дээрэм, сүрдүүлэг, өнгөлөн далдлалт магадгүй аллага хийдгийг ч бүгд мэддэг байхад тэд яг л оффисын ажлаа хийчхээд даргаасаа сар бүр цалингаа авдаг хүмүүс шиг аашилна. Магадгүй хэн нэгэн ахыг минь алуулахаар захиалга өгсөн байж ч болох юм.....гэхдээ хэн??

MEMORIES OF THE MARKDonde viven las historias. Descúbrelo ahora