17. Чихэвч🎧

Start from the beginning
                                    

      Жунин ахин толгой дохив.

      "Оройн хоолоо 18:30-19:30 цагийн хооронд. Энэ гурван цагт идээрэй, их иднэ шүү! Зөвхөн цагтаа идэж байгаарай, за юу?" хэмээн санууллаа.

       "Ойлголоо." Жунин нухацтай толгой дохино.

      "Мартаж болохгүй шүү!"

      "Мнн" Жунин толгой дохиод, "Өдрийн хоолны цаг, хоолоо идэцгээе."

      Надад сануулж байна уу?

      Инбинь инээмсэглэхгүй байж чадсангүй, утсаа унтраан зоогийн газар хайхаа болиод, "Явцгаая, хамгийн эхэнд харсан ресторандаа идье."

      Тэд машинаасаа буун дээшээ гаран лифтний үүдтэй хамгийн ойрхон ресторан руу орон энгийн өдрийн хоол идэцгээв.

      Худалдааны төвөөс гараад үнэгүй зогсоолын эрхийн бичигтэй үйлчилгээний газар очихоор төлөвлөжээ. Үйлчилгээний газар ирэхэд дэргэд нь байсан зар түүний анхаарлыг татав.

      Чихэвчний сурталчилгааны самбар. Инбиний сонсож байсан олон улсад алдартай брэнд, бусад чихэвчтэй харьцуулахад өндөр чанартай гэж үзэж болно. Коллежид байхад нь Хюнён нэгийг худалдан авч байсан бөгөөд Инбинь чихэвчийг нь нэлээдгүй их ашиглаж байсан болохоор дууны чанар нь хэр сайн болохыг мэднэ. Гэвч түүний анхаарлыг татсан зүйл нь чихэвчний дууны чанар биш, харин чихэвчний өөр нэг үүрэг байлаа.

      "Ямар ч чимээ шуугиангүйгээр хөгжмийн сайхныг мэдэр."

      "Дуу чимээг 90% бууруулна."

      Дуу чимээг бууруулах? Хэрэв өмнөх чийдэнгийн явдал шиг байдал дахин үүсвэл, Жунин чимээг чихэвчээр далдаж болох нь ээ? Инбиний сэтгэн бодох чадвар нь үсчинэ. Зогсоолын талон авсны дараа тэр Жуниныг дагуулан хоёрдугаар давхарт байрлах чихэвчний лангуу руу явлаа.

      "Сайн байна уу? та ямар чихэвч сонирхож байна вэ?" Дээд зэрэглэлийн чихэвчний брэнд учир дэлгүүрт тийм ч олон үйлчлүүлэгч байсангүй. Босго гишгэв үү үгүй юу худалдагч тэлнийг зорин ирэв.

      "Би дуу чимээг сайн бууруулдаг чихэвч авмаар байна."

      "Дагаад яваарай." Бараа бүтээгдэхүүнээ санал болгодог зөвлөгч тэднийг дуу чимээг бууруулдаг чихэвчний лангуу руу хөтөлж, "Эдгээр чихэвч нь дуу чимээг маш сайн бууруулдаг. Энэ Midnight Phantom бол дуу чимээг бууруулдгаараа хамгийн үр дүнтэй. Шуугианыг бууруулах хамгийн сүүлийн үеийн технологиор хийгдсэн болохоор дуу чимээг төгс тусгаарладаг бас дууны чанар маш сайн. Та эдгээрийг зүүж үзэх болно."

Миний онцгой нөхөрWhere stories live. Discover now