17. differentiation

Start from the beginning
                                    

Мэдээж Рикид надад тайлбарлах зүйл олон байгаа байх. Тиймдээ ч түүн рүү залгасан ч тэр утсаа авсангүй. Яагаад намайг түрүүлж залгах бүрт утсаа авдаггүй байсныг ч сая л ойлгож, түүнийг яагаад гэнэтхэн алга болж, яагаад намайг тэгж их хүлээлгэдэг байсан нь одоо л утга учраа харууллаа. Тэр дэлхийн од байж шүү дээ. Надаас ялгаатай нь Рики үнэхээр 'хэн нэгэн' байж. Зөвхөн өөрөө өөртөө ч биш, бусад олон сая хүмүүсийн хувьд тэр хэн нэгэн нь байсан байж.

me
Мэдээж би тэнэг хүн биш учраас юу болоод байгааг бүгдийг нь мэдсэн. Бүхнийг тайлбарлаж чадах үедээ залгаарай.

Ажил тарсны дараа түүн рүү ийн зурвас биччхээд тэвчээртэй хүлээлээ. Өдөржин миний мэдэхгүй Ни-Кигийн талаар уншиж, хүмүүсийн элдэв янзын сэтгэгдэл, бодол, шүүмжүүдийг харсан болохоор бүх бурууг зөвхөн түүнд тулгаж болохгүйгээ ойлгосон юм. Мэдээж шалтгаан байсан байх. Тэрийг нь л мэдэх учиртай гэж итгээд бараг гурван цаг хүлээв.

riki
Үнэхээр уучлаарай, Миён. Одоо утсаар ярих боломжгүй байгаа учраас ингээд ч болтугай уучлалт гуйя. Би чамд үнэнийг хэлэхийг хүсэж байсан ч чадаагүй. Миний үнэн төрх урмыг чинь хугалчих юм шиг санагдсан болохоор.

me
Юу? чи чинь аядол биз дээ? бүхэл бүтэн алдартай хамтлагийн дуучин байхад яагаад тэр үнэн урмыг минь хугална гэж?

riki
Чи хэлж байсан даа. Чиний мэдэх би тэс өөр хүн байсан бол чамд хэзээ ч тухтай санагдахгүй байсан гэж.
Чи тэр л Рикид дуртай шүү дээ.

Энэ л зурвасыг авчхаад би юу гэж хариулах ёстойгоо ч мэдсэнгүй. Эцсийн эцэст түүний хэн болохоо нуусан шалтгаан би өөрөө байсан гэж үү? гэх асуулт л дотор эргэлдэж хэсэг эргэцүүлэх хэрэгтэйг ухаарлаа. Үнэхээр л бидний хэн хэн нь уг асуудлыг ойлгож байгаа юм байна. Мэдээж надад өөрийн минь итгэж, дассан тэр л Рики илүү нандин санагдах нь тодорхой шүү дээ. Харин дөнгөж саяхан мэдэж авсан жинхэнэ хүнд дасна гэдэг амаргүй.

me
Гэхдээ л намайг юугаа ч нууж хаалгүй хэлж байхад чи үнэнийг мэдсээр байж надаас нуусаар өдий хүрсэн чинь л таалагдахгүй байна, Рики. Энэ хугацаанд огт оршдоггүй хүнд л итгэж, түүнээр л өдөр хоногуудыг дүүргэж амьдарч байсандаа харамсаж байна. Яг л миний дасаж нөхөрлөсөн тэр хүн анхнаасаа огт оршдог байгаагүй мэт, гэнэтхэн л замхраад одчихсон юм шиг санагдсан.

riki
Аядол гэдэг чинь миний хэн гэдгийг бүхэлд нь өөрчлөхгүй шүү дээ, Миён. Мэдээж чамайг хуурсан нь миний буруу ч гэсэн юу ч болсон чамд хандсан хандлага, сэтгэл, хэлсэн үгс бүр минь үнэн шүү. Энэ бүхэн бүгд л нэг хүний дотроос гарсан
гэдгийг санаарай.

Ойлгомжтой. Тэгэхээр Рики анхнаасаа л байж болох эрсдэл бүрийг тооцоолчихсон байж. Хэчнээн худлаа хадгалж үлдсэн ч эцсийн эцэст тэр намайг л гомдоохыг хүсээгүй бололтой. Би үнэхээр л түүнийг өөр шигээ л энгийн нэгэн байгаасай гэж хүсэж, төсөөлж байж. Тийм байж л намайг илүү сайн ойлгож, хэлж, ярих бүхнийг минь мэддэг төдийгүй мэдэрч чадна гэж итгэсэн. Харин одоо гэнэтхэн л энэ айдас хамаг бие бүрхээд авлаа. Бид худлын шалтгааныг ойлгож, хэн хэнийхээ үзэл бодол, шийдвэрийг мэдэж авсан ч ганцхан зүйл л хариугүй чигтээ үлдчихлээ....

me
Ирээдүй...ирээдүй яах юм Рики? Энэ цуурхал чамд яаж нөлөөлөх бол? Цаашлаад бид яах вэ? Би өмнөх шигээ хүссэн цагтаа чам руу зурвас илгээж, залгахын оронд чиний цаг завын тухай бодож эхлэх байх. Өмнөх шигээ өөрийнхөө амьдралд тулгамдаж байгаа асуудал бүрийг чөлөөтэй ярихын оронд энэ чиний хувьд, чам шиг амьдралтай нэгний хувьд ямар санагдах бол гэж санаа зовох байх. Магадгүй зүгээр л чиний статус, нэр хүндээс сүрдэж байх шиг байна.

Хэчнээн хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй ч яг л надад мэдрэгдсэн үнэн бүхнээ урьдын адил бичиж орхилоо. Зөвхөн түүнийг буруутгаж болох ч бидний хэн хэнд асуудал бий болчихсон нь л намайг ирээдүйн тухай бодоход хүргэж. Энэ том өөрчлөлт дэндүү жаргалтай байсан бидний харилцаанд маш том хувьсал авчирна гэдгийг ойлгож байсан нь л сэтгэл түгшээж, өмнөх бүхнээ алдах нь л байж болох хамгийн аймшигтай аюул шиг санагдана. Тиймдээ ч би тэвчээртэйгээр Рикиг хариу бичихийг, над руу залгахыг хүлээлээ. Бид хамтдаа л үүнийг эхлүүлсэн учраас хамтдаа л учрыг нь олох ёстой.

Яг л өмнөх шигээ би түүнийг хүлээлээ. Гэхдээ энэ удаа хүлээлтийн аз жаргал, догдлол маань түгшүүр, айдсаар солигдчхож. Цагийн зүү урсан одож, хүйтэн шөнийн турш утсаа харуулдаж түүнд хэлэх бүхнээ дахин, дахин бодон давтах ч хариу ирсэнгүй. Би хүлээдгээрээ хүлээж, Рики харин чухал асуудлуудаа зохицуулан тэмцэлдсээр хүндхэн өдрийг давлаа...

•———•°••°•———•

M/N: Зүрхэнд хамгийн ойр мэдрэгддэг хэр нь, хамгаас хол оршдог хүн....😔

UNKNOWNWhere stories live. Discover now