Би ийм цаг агаарт хичнээн дуртай гэж санана...

Гадагш харах нь сэтгэл дээрдүүлэх ч эргэлзээнээс татаж гаргаж үл чадна. Би яг юутай хутгалдаж орхисоноо бас ямар нөхцөлд байгаагаа тийм ч сайн ойлгохгүй байна.

Эндээс зугатах хэрэгтэй юу? Гэхдээ ийм хөлтэй би хэр хол явж чадах бол? Тэр хойноос минь ирээд би тэр дороо л баригдах байх даа. Бас түүний хэлсэн зүйл... боломжгүй биз дээ? Гэхдээ тэр хөрөгтэй усны дусал шиг адилхан...

Бодохоос ч толгой өвдөж би зүгээр л орон дээр очиж хэвтлээ.

Тухтай юм.... аюулгүй санагдаж байна. Уг нь танихгүй газарт байгаа юмсан..

Хэвтээд удалгүй нойрондоо автсан би хэн нэгнийг өрөөнд орж ирэхийг анзаарлаа гэхдээ дэндүү нойрмог байсан тул нүдээ ч нээж чадсангүй.

Хэн нэгний дулаан гар үсийг минь илээд дараа нь духан дээр минь зөөлөн үнсэв.

"Буцаад ирсэнд баярлалаа." гэж тэр хэлээд дараа нь гарч явав. Би түүний хоолойг танина Бэкхён.....

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

"Авхай сэрээрэй! Авхай сэр л дээ.." гэх дуугаар сэрвэлзээд "Дахиад жоохон унтчихъя. Хичээл амарчихсан шдээ үйлчлэгч эгчээ..." хэмээгээд хөнжилөө толгой дээрээ бүтээгээд доошоо харж хэвтлээ.

Би гэртээ ирчихсэн билүү? Үйлчлэгч эгчийн хоолой яагаад ийм залуухан сонсогдоод байнаа?Уг нь эмээ өвөөгийнд очсон юмсан..
Үгүй ээ харанхуй ойд төөрөөд хачин залуутай уулзаад гэрт нь ирчихсэн.

Гэнэт бүгдийг санасан би үсэрч босч ирэхэд намайг сэрээсэн үйлчлэгч цочсондоо бөндгөс хийн над руу айн харлаа.

Тэгснээ "Юу... авхай эзэн таньтай өглөөний зоог хамт барина гэсэн. Би таньд туслахаар ирлээ." гэв.

Би түүн рүү гайхаж хараад "Юу.. та эзэн гэж Бэкхён гэдэг залууг яриад байна уу?" гэхэд тэр толгой дохилоо.

Эзэн..

Тэр намайг босоход тусалж бас нүүр гараа угаахад хүртэл тусаллаа. Хэдий манайх ч бас үйлчлэгчтэй боловч ингэж туслуулж байгаагүй болохоор дэндүү эвгүй санагдана.

Би "Ингэх хэрэггүй дээ. Миний хөл гэмтсэн болохоос бусдаар бол зүгээр би өөрөө хийж чадна." гэсэн ч тэр "Энэ бидний ажил билээ авхай минь.." гэсээр халгаагаагүй.

Тэр надад бэлдэж авч ирсэн чамин даашинзийг өмсүүлж байхад би түүнээс асуултууд асуув.

The Darknessजहाँ कहानियाँ रहती हैं। अभी खोजें