3. moment of realization

Beginne am Anfang
                                    

unknown user
Манай байрны эгч үнэнийг мэдсэн бол ээжид маань ховлох байсан байх. Тэр ах үнэхээр хэлчихсэн бол тэгээд л дуусна л гэсэн үг. Гэхдээ чамд баярлалаа, туслах гэж хичээсэнд.

me
Ээжид чинь дамжуулах ёстой тэр зурвасыг чинь би устгана аа. Дахиад тэр тухай хэзээ ч битгий бодоорой.

Миёнийг үнэхээр л аюулгүй байгаад сэтгэл нь амарсан Рики шөнийн хот үзэгдэх цонхныхоо өмнө биеийнхээ чилээг гаргахаар сайн гэх чинь суниаж авлаа. Ганц, хоёрхон цагийн өмнө хэн нэгнийг өөрөөр нь тоглож байна гэж бодсон тэр л зурвасын эзэн жинхэнээсээ амиа егүүтгэх гэж байсныг, түүнийг торгоож, аварч чадсандаа уужирсан Рикигийн зүрх ч амран тайтгарах шиг тогтуухан, удаанаар цохилох аж. Гэсэн ч үнэхээр түүний бичсэнд итгэлгүй үл тоочихсон бол, огтхон ч анхаарч хайхралгүй орхисон бол өдийд өөрөөс нь шалтгаалж байсан хүний амь устаж үгүй болж болох байсныг санан бие нь зарсхийнэ.

*unknowns user changed
your name to Riki*

Рикиг ах нарыгаа сэрээхгүйг хичээн унтахаар орондоо ортол утас нь чичрэн дуугарах ба нээгээд үзвэл Миён түүний дугаарыг нэрээр нь хадгалсан мэдэгдэл ирсэн байлаа. Ямагт л бэлтгэл, тоглолтын хооронд өдөр хоногийн өнгөрөөдөг түүний хувьд ах нараасаа өөр найзтай болж буй түүх нь ийм хачин байдлаар эхэлсэн нь сонирхолтой бөгөөд хачирхалтай санагдана.

*Riki changed unknown user's
name to Miyeong*

Miyeong
Дахиад тэр тухай бодохгүй гэж амлаж чадахгүй ээ. Яг л дахиад хэзээ ч гуниглахгүй гэж ам гарч байгаатай ижил боломжгүй зүйл. Гэхдээ би хичээнэ ээ. Өнөөдөр үнэндээ тэр дээр гарахад аймшигтай байсан.
Одоо дурсахаар нуруугаар
хүйт дааж байна.

Рики харанхуйд тусах утасныхаа гэрлийг багасгаад зурвасыг нь харан инээмсэглэн үнэхээр л түүний амийг аварчихсан гэдэгтээ итгэж ядан байлаа. Миён ч өөрийг нь хачин гэж хардаж сэрдэлгүй яг л өөрийнхөөрөө, чөлөөтэй зурвас бичсээр байгаа нь Рикид ч таалагдаж тэр ядарч байсан ч өөрийгөө унтуулахгүйг хичээнэ.

Riki
Би үнэхээр чамд Японыг үзүүлэх учраас тэр хүртэл тэсээрэй. Ямар шалтгаантайгаар тийм зүйл хийх гэж байсныг чинь мэдэхгүй ч ядаж ингээд ч болтугай амьд үлдэх зорилготой байх хэрэгтэй.

Miyeong
Бид их хачин байдлаар танилцчихсан ч гэсэн дахиад баярлалаа. Амийг минь аварсанд биш харин амьдрах хэрэгтэй гэж урам өгсөнд. Бүрэн дүүрэн итгэлийг олгох боломжгүй ч гэсэн хичээсэн чинь л хангалттай.
Төвөг удсанд уучлаарай.
Сайхан амраарай, Рики.

Энэ л зурвас түүнд тун чухал мэт санагдсанд залуу дахин, дахин уншлаа. Миёний хувьд үнэхээр л танихгүй хүний хэлсэн хэдхэн үгс л амийг нь аврах хэмжээний утга учиртай байсныг тэр улам ихээр ойлгоно.

Riki
Хүн бүрт л хэн нэгэнд хандмаар, өөрөө ч ойлгохгүй байгаа өөрийнхөө дотоод сэтгэлийг гаргамаар мөч байдаг шүү дээ. Би яг тэр л үед чинь чамтай таарсан гэж ойлгоод санаа зоволтгүй тайван амраарай. Өнөөдөр их урт өдөр байлаа, Миён!

Miyeong
Одоо ингээд бодохоор чамд үнэхээр том хүндрэл учруулаад зогсохгүй айлгачихсан юм байна. Уучлаарай!
Бас сайн хүн байгаад чинь
талархаж байна.

Riki
Зүгээр дээ, чамайг ухаалаг шийдвэр гаргаж одоо ингээд оршиж буйд л талархаж байна. Сайхан амраарай.

Миён түүний зурвасыг уншсан даруйдаа дотроос нь ямар нэгэн нүсэр хар юм оволзоод ирэхийг шууд л мэдрэн нүдээ анилаа. Өмнө нь бусдад гомдож, өөрийгөө үзэн ядан, амьдралд гутрах мөч бүрт яг л энэ хачин өвдөлт сэтгэлийнх нь гүнээс ундран хоолой дээр нь тээглэн залгих гэж хичээх тусам гашуу оргин хоолой багалзуурддаг байсныг мэдэх тул шуудхан л биеэ суллан нулимсаа барих гэсэнгүй урсгав. Үнэхээр л өөрийгөө үхэхэд бэлэн байснаа санаж, тэр аймшигтай өндрөөс үсэрчихсэн бол өдийд ингээд сууж байхгүй байснаа дурсахад л айдаст автаж, өөрөө өөрийгөө өрөвдөх тэрээр сэтгэл хөдлөлөө барьж дийлсэнгүй. Энэ л харуусал дээр нь Рикигийн өөрийг нь амьд байгаад талархаж буйгаа илэрхийлсэн үгс улам ихээр нөлөөлжээ. Урьд хожид энэ үгийг хүнээс сонсох нь битгий хэл өөртөө ч хэлж үзээгүй түүнд тун үнэ цэнэтэйгээр туссанд бие махбоди болон эвдэрч гэмтсэн сэтгэлзүйгээ өрөвдсөн тэр гараараа биеэ ороон тэврээд чимээгүйхэн уйлна.

Ингэж л Рики түүний анхны мэдрэмж бүрийн эзэн болсон. Танихгүй дугаарын эзний сайхан сэтгэл, үнэ цэнэтэй үгс ганцаардмал охины бяцхан ертөнцөд асар том өөрчлөлтийн эхлэлийг тавьсан нь энэ байсан юм.

•———•°••°•———•

M/N: Яг түүхийн эхлэлийг танилцуулсан эхний гурван хэсэг маань орлоо. Цаашдаа унших тусам улам сонирхолтой болох болно оо. Адал явдал гэхээс илүү яг л бодит амьдрал, бидний мэдэрдэг, аль хэдийнээ танил болсон мэдрэмжүүд гарар учраас зүрхэнд тань маш дулаанаар хүрэх байх.

Хэдүүлээ амьдрах явцдаа эргэн тойрныхоо хүмүүсийг анзаарч, тэдэндээ анхаарал тавьж мөн өөртөө энэ хүртэл бүгдийг даван туулсаар ирсэнд нь талархдаг байя.

UNKNOWNWo Geschichten leben. Entdecke jetzt