Ам дамжсан яриа..

Start from the beginning
                                    

Би инээмсэглэн өвөөдөө тэврүүлээд "Сайн явж ирсээн та хоёр минь сайн сууж байв уу?"

Өвөө "Сайн байлгүй яахав."

Нахи "Эгчийн сая жилд ганц тохиох ховор үзэсгэлэнт инээмсэглэлийг эмээ өвөөгийн дэргэд л үзэх юмаа." гэсээр над руу бататгах мэт харахад би түүн рүү харан толгой сэгсрэв.

Тэднийг дуу шуу болсоор модон байшин руу орохоор явахад ойн захаас хэн нэг ширтэн зогсох ба "Ирчихжээ.." гэж хэлээд хэсэг харж байгаад цааш эргэн уусах мэт алга болов.

Ардаас нь хэн нэгэн харах мэт санагдан Нажүн ойн зүг харахад мэдээж хэн ч үзэгдсэнгүй. Тэрээр санаа алдан буцан байшин руу зүглэлээ.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Эмээ "Нажүн минь ирчихсэн чинь буйдхан тосгон минь амь орох шиг, муу байшин минь одоо л нэг хүн амьдардаг мэт санагдаж байна шүү.." гэсээр аяганд минь хачир тавьж өгнө.

Нахи "Эмээ?? Бид нар тэгээд юу юм бэ? Төмс үү?" гэсээр гомдоллоход Нами эгч "Үгүй чи бол цагаан лууван.. Гэхдээ л та хоёр Нажүныг бурхан шиг үзэх юмаа."

Өвөө "Та хоёр ямар энд тогтох биш.. ганц долоо хоног дэргэдээ байлгая гэхээр хоёр хонолгүй ээж аавыгаа дуудаад ав барь гээд унадаг байсан шүү дээ.."

Эмээ түүний яриаг дэмжин "Тийм шүү.. Нажүн минь л энд бидэнтэй хамт арван хоёр хүртэлээ амьдарсан. Эвий минь эмээ өвөөгийнхөө нар юм шүү дээ" гэсээр намайг эвийлнэ.

Би "Юу гэж дээ та хоёр минь л харин жинхнээсээ миний нар... Урт удаан дэргэд минь байвал хүсээд байх зүйл надад үгүй." гэсээр тэдэн рүүгээ инээмсэглэлээ.

Үнэхээр л тэд минь миний дэргэд энэ чигээрээ үүрд байвал хичнээн сайхан бэ? Өсөхийн жаргалыг жаргалд бүү тооц гэдэг.. гэвч тэдэнтэйгээ хамт байсан бага нас минь л бүхий л амьдралын минь жаргалтай мөч байж гэж бодогдох юм.

Оройн хоолны дараа өсөж том болсон өрөөндөө орлоо. Өрөөнөөс минь ой хамгийн үзэсгэлэнтэй харагддаг болохоор хааяа нэг энд ирэхдээ цонхны тавцан дээр суугаад хичнээн удаан ч хамаагүй нууцлаг ойг ширтдэг байж билээ.

Хуучнаа дурсан хэсэг цонхоор харж байгаад унтахаар орондоо оров. Эндхийн агаар надад хамгийн их зохидог болохоор хэвтэх төдийд л нүд анилдан нойрондоо автлаа.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Шувууд жиргэх чимээ, цонхны цаана шаагих шиврээ бороотой хамт өглөөг угтах гайхалтай биш гэж үү?

The DarknessWhere stories live. Discover now