1

425 79 12
                                    

Нэг : Шарх ба хүзүү

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Нэг : Шарх ба хүзүү

Нэг : Шарх ба хүзүү

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

⎯⎯ ୨ ୧ ⎯⎯

Sunoo's POV

Улаан, хар утаа, бүрхэг тэнгэр, сэрүүхэн намрын үдэш, тэгээд сүнсний баяр. Тэр өдрийн тухайх дурсамжууд гэвэл үүнээс өөр зүйл орж ирсэнгүй. Цааш нь лавлан бодох л юм бол цус, нүд хальтрам үзэгдлүүд нүдэнд харагдаж өөрийн эрхгүй дурсамжаасаа зугтахад хүрнэ.

"Үнэхээр солиормоор юм"

Хэр барагтаа үг дуугардаггүй Жэйг аниргүйг ийн эвдэхэд залуус бараг л бүгд гайхшран түүн рүү эргээд харлаа. Нээрээ л хэдхэн цагийн өмнө бид эд эрх чөлөө, хүч чадалдаа автан хөгжилдөж байсан бол одоо аймшигтай том асуудлын талаар шалгагдах гээд цагдаагийн хэлтэст сууж байдаг.....

Жонвон хэсэг бодлогширч байснаа
Ни-Кид дөхөн, "Тэд юу асууж байна?"

"Бүгдээс нь өөр асуулт асуух магадлал өндөр ч гэсэн болсон үйл явдлыг яриулаад дараа нь нарийн асуулт асуусан. Хохирогчийг яаж таньдаг, юу болсон гээд бүгдийг"

Түүний сандарсан хоолойг сонсох төдийд л дотор харанхуйлж тун удахгүй миний ээлж ирнэ гэдгийг саналаа. Аль болох тайван байх гэж хичээсэн ч голд орсон айдас, хүйтний хамтаар тийм ч амархан гарахгүй бололтой. Тэр тусмаа манай дүүргийнхэн тэр чигтээ харж буй тэднийг цочроосон энэ хэргийг бусад шиг хөнгөхөөн аргалаад гарна гэдэг амаргүй.

MEMORIES OF THE MARKWhere stories live. Discover now