Өндөр зэрэглэлийн хотхон байдаг энэ газраас хаашаа ч харсан үзэгдэх орчин тансаг харагддаг аж.

"Өмс."

Инбинь түүний дуугаар бодлоосоо салан эргэн харахад Жунин түүний өмнө тонгойн шаахай тавьж байв.

"Чи надад шаахай авчрахаар явсан юм уу?" Инбинь бага зэрэг гайхна.

"Өмс, чи ханиад хүрнэ." гээд Жунин Инбиньд таавчиг өмсөхөд нь туслаад, "Хувцас, би авч ирнэ." гэж хэлээд дахин эргээд тагтнаас гарлаа.

Инбиньд хэлэх үг ч одсонгүй. Хөлийг нь бүрхэх үслэг шаахай яг л Жунин түүнийг өөрийн дулаанаараа дулаацуулах мэт мэдрэмж өгч, тэр доош харсаар нүд цавчилгүй мэлрэн зогсов.

Жунины үйл хөдлөл заримдаа эв хавгүй, яриа нь зарим үед уялдаа муутай байдаг ч Инбинь үргэлж түүний зорилгыг ойлгодог.

Жунин... намайг халамжилж байна гэж үү?

Шаржигнах чимээ*

Салхины аясанд хийсэх номын хуудасны чимээ дахин гүн бодолд умбасан түүнийг сэрээв. Инбинь толгойгоо өргөхдөө тагтны цонхон дээрх өөрийн тусгалаа инээмсэглэж байхыг харлаа.

"Хувцас" Жунин түүний хувцсыг барьсаар ирэв.

Инбинь босоод Жунины гараас хувцсаа авлаа. Хувцсыг нь угаачихсан байсан тул лаванда цэцгийн ялдам үнэр ханхална. Яг л Жунины биеэс үнэртдэг шиг.

Анхилуун үнэр, дулаахан мэдрэмж, өнөөдрийн цаг агаар онцгой сайхан байгааг мэдэрсээр Инбинь инээмсэглэн, "Би хувцсаа солилоо." гээд явав.

Хувцсаа сольсны дараа Жунинтай хамт доош буухад цаг аль хэдийн 9:50 болжээ.

Өнөөдөр амралтын өдөр бөгөөд Ким гэр бүлийн гишүүдээс хэн нь ч гэрээсээ гараагүй байв. Уг нь Хумин ажил хэргийн чухал уулзалттай байсан ч Пак гэр бүлийнхэнтэй хооллох боломжийг алдахгүйн тулд ээж нь түүнийг болон эцгийг нь хуваариа цуцлахыг анхааруулсан учир одоо тэрээр төлөвлөгөөгүй, гэртээ өнжиж байх аж. Үнэндээ хоёр гэр бүлийн оройн зоог бямба гаригт байсныг тэр андууран ням гарагийнхаа уулзалтыг цуцалчихсан бөгөөд буцаж хувиараа сэргээхэд тэр хэтэрхий залхууч нэгэн байв.

"Өглөөний мэнд." Инбинь шатаар буухдаа Ким гэрийнхнийг зочны өрөөндөө сууцгаагаад өөрсдийн зүйлсээ хийж байхыг хараад ичиж санаа зовсондоо нүүр нь улайгаад ирэв. Бараг арван цаг болж байхад тэр яаж өглөөний мэнд гэж хэлж чадаж байна аа?

Миний онцгой нөхөрWhere stories live. Discover now