Би тэгсэн юм...

Start from the beginning
                                    

Би ч шалгалтуудаа эхнээс нь өгөн явсаар завсарлагааны цаг болж цайны газар руу гэлдэрлээ.

Нахи "Одоо мэргэжилийн хичээлүүдийн шалгалт л үлдсэн байгаа бусдаар бол гайгүй.." гэж хэлсээр санаа алдана.

Би "Манайх ч бас адил..." гэж хэлэн урд байх хоолноосоо савхдаад идэж суулаа.

Нами эгч болон бусад маань арай ирээгүй байсан тул бид хоёулхнаа хоолоо иднэ.

Хоол идэж эхэлснээс хойш бие нэг л эвгүй оргиж байгаад сүүлдээ улам хэцүүдсээр амьсгалахад хүртэл бэрх санагдан сандалаасаа уналаа..

Нахи " НАМИ ЭГЧЭЭ? ХУРДАН ИРЭЭРЭЙ ЖҮН ЭГЧ!!" гэсээр айн орилох бол цайны газар руу үүргэвчээ үүрсээр дөнгөж орж ирж явсан Нами хурдлан гүйв.

Нами " Яасан бэ? Яачихваа?" гэсээр сандран дүү нарынхаа дэргэд гүйж ирээд тэдний дэргэд өвдөглөн суулаа.

Нахи уйлсаар "Тэр хоолоо идэж байгаад гэнэт л уначихсан.."

Нами түүнийг үгийг сонсоод Нажүны хоолыг үнэрлэж үзээд шууд л цүнхээ ухсаар яаралтай үед хэрэг болох харшлын тариа гаргаж ирэн нүүр нь улайн амьсгал нь боогдох Нажүнд тарьж орхив. Тэднийг тойрон байсан залуус ч эмнэлэг рүү залгаж түргэн дуудлаа.

Удалгүй Нажүны бие арай сайжран хэвийн амьсгалж ирэхэд түргэн ирэн түүнийг авч явав.

Энэ бүх зүйл болж байх явцад хэргийн гол эзэн айсандаа салгалан зогсоно.

Тэр үнэндээ Нажүныг ийм хүнд байдалд орж үхэх дөхнө гэж бодоогүй зүгээр л биеэр нь тууралт гараад шалгалтандаа сууж чадахгүй л гэж бодсон.

~~~~~~~~~~~~~~~

Бүх зүйл л гэнэт болоод л өнгөрсөн... нэг мэдэхэд би ухаан алдаж тэгээд эмнэлэгт сэрсэн.

Харин одоо яагаад гэдгээ ч ойлгоогүй хэрнээ загнуулж байна.

Ээж "Яаж байгаа хүүхэд вэ? Газрын самар иддэг нь яаж байгаа юм?" гээд хөмсөг зангадана.

Аав "Ёстой бодлогогүй үйлдэл байлаа."

Би хөнжилөө тэгшлээд ээж аав руугаа тайван харсаар "Би албаар идээгүй ээ.. үнэндээ самрын амт ч амтагдаагүй."

Аав "Тэгэхээр санамсаргүй явдал болж таарч байна уу?" гэсээр лавлах үед нь "Сайн мэдэхгүй юм даа ааваа..." хэмээгээд санаа алдав.

Бие минь хамаагүй дээрдсэн мөн шалгалтууд арай дуусаагүй тул маргааш нь эмнэлэгээс гарахаар болсон юм.

The DarknessWhere stories live. Discover now