[Chapter 17]

1K 115 4
                                    


Vegas's P.O.V

Тэд Питийн дуртай ресторанд очсон байх бөгөөд Vegas амьдралынх нь утга учир болсон нэгэн энэ газрын хамгийн халуун ногоотой гахайн махыг идэж байхыг инээмсэглэн харна. Pete түүнийг анзаарах ч сөхөөгүй саяхан Macau-тай зугаалж, од ширтэн хоносон тухайгаа ярьж байлаа. Pete зэрлэг амьтдаас айсандаа майхан руу нь гүйж орж ирээд гарахаас татгалзаж, давчуу зайд хамтдаа унтахаас өөр аргагүй болсон дүүгийнх нь тухай ярихад Vegas инээдээ барьж чадсангүй. Түүний хийж чадах ганцхан зүйл бол зүгээр л түүн рүү ширтээд, яаж ийм сахиусан тэнгэртэй таарсан юм бол гэж гайхах байв. Pete, нүд нь хоёр зоос шиг гялалзаж, яриандаа орчихсрн хэрнээ Vegas-ийн ямар хоол идэх дуртайг санасан хэвээр тавган дээр нь зарим тавагтай хоолноос тавьж өгнө. Vegas өөрсддөө улаан дарс хундагалан тэд зөөлөн тулгав.

"Хамтдаа... бидний ирээдүйн төлөө" хэмээн хундагаа өргөхөд Pete ширээн дээр байсан нөгөө гараас нь атгав. Pete-ийн хуруунд Minor гэр бүлийн бэлгэ тэмдэг болсон алтан бөгж гялалзана.

"Би чамд маш их хайртай" гэхэд Vegas сэтгэл доторх бүх зүйл нь аз жаргалаар дүүрч байгааг мэдэрнэ.

"Би чамд илүү хайртай" гэж хэлэхэд Pete дарснаас жаахан балгахаасаа өмнө инээдтэй царай гаргав.

Vegas хоолны дараа юу болох бол гэж сандарсандаа түүн рүү харлаа. Тэр бүх зүйлийг төлөвлөсөн ч зүрх сэтгэлд нь эргэлзээ төрж байв.

Удалгүй Vegas уучлалт гуйн ширээнээс босоод угаалгын өрөө рүү явж байгаа дүр үзүүлэн коридор руу гарлаа. Энэ хооронд Vegas зөөгчийг ширээ лүү явуулж Pete-д жижигхэн цаас дамжуулав. Цаасан дээр хэдхэн үг бичигдсэн.

"Хоёр давхар, шат. Над дээр хүрээд ир, хонгор минь"

Түүнийг хүлээх зуур тэнд ганцаараа байх нь хамгийн хэцүү хэсэг байв. Vegas чадлаараа хичээсэн ч романтик хүн биш болохоор тэр энэ үдшийг сайхан өнгөрүүлнэ гэж үнэхээр найдаж байсан ч айж байв. Одоо тэр зүгээр л чичирсэн гартаа хайрцаг зогсож байв. Vegas хөлийн чимээ ойртож буйг сонссон тул хурдхан шиг гэрлээ унтрааж, тагтны цаана тавьсан лааг асаав. Урд талын хана бүхэлдээ сараана цэцгээр дүүрсэн байв. Pete гарч ирэхэд Vegas өвдөг дээрээ сөгдөн суугаад нүд рүү нь харлаа. Pete гайхсан харцаар ширтэн итгэлгүйхэн үүдэнд зогсож байв. Тэгээд удаанаар ойртон ирж нүд нь гялалзаж эхэллээ.

"Vegas..." гэж тэр шивнэн хэлэхэд Vegas гартаа барьсан хайрцгаа онгойлгоход энгийн мөртлөө үзэсгэлэнтэй алтан сүйн бөгж гарч ирэв.

𝐃𝐞𝐯𝐢𝐥 𝐝𝐨𝐞𝐬𝐧'𝐭 𝐛𝐚𝐫𝐠𝐚𝐢𝐧 | 𝐕𝐞𝐠𝐚𝐬𝐏𝐞𝐭𝐞Where stories live. Discover now