13. Сэтгэл.

Start from the beginning
                                    

Тэр их л санаа зовсон бололтой дуржигнуулсаар эдгээр үгсийг хэлэхэд нь би дэмий л санаа алдлаа.

-Ёстой нэг! Тийм зүйл тохиолдсон байлаа гээд ингээд өөрийгөө хайрцаглаад суугаад байх юм уу? Мангар амьтан чинь! Ким Мингюүгээс ч дээр залуу чамд олдоно Кэйди.

Намайг чимээгүй суусаар л байсанд тэр нэг гүнзгий гэгч нь санаа алдаад

-Чи үргэлж л өөрийгөө тусгаарлаж хэт их бодол болох юм. Энэ чинь намайг ямар их шархлуулдгийг чи мэддэг ч болоосой. Яагаад би чиний дэргэд байсаар байгаа гэдгийг ойлгохгүй байгаа юм?

Түүнийг бухимдсаар ингэж хэлтэл гэнэт л нүдэнд нулимс хуралдаад золтой л уйлчихсангүй.

Ганцаар шаналсаар байгаад сурчихжээ.

-Зүгээр л би одоохондоо хэнтэй ч харьцмааргүй байна. Гармааргүй байна. Зүгээр л ингээд гэртээ бүгсэн нь надад илүү сайхан.

-Новш гэж Кэйди ингээд зөрүүдлээд байвал би танай гэрлүү дайраад орчихно шүү!

Тэр надад ингэж хэлсэнийхаа дараа амьсгаадаж, дараа нь хаалга тогших чимээ гараад ээжийн хоолой доод давхраас цуурайтаж эхлэв.

-Өө Вонү хүү минь юу хийж байгаа юм.

-Кэйдитэй уулзах гээд.

-Тэгдээ. Тэр ойрд их хачин байгаа. Юу болсоныг асуухад надад хэлэхгүй л байх юм. Намайг ч бас өөр шиг нь залуухан явсныг мартсан юм байхдаа.

Тэгээд хөлийн чимээ хурдалсаар өрөөний минь хаалгыг хүчтэй гэгч нь татан онгойлгох аж.

-Би хэлсэн биздээ. Би тэвчээд явж чадахгүй гэж. Ингэж өөрийгөө тусгаарлалаа гээд юу өөрчлөгдөх юм? Ким Мингюү ямар чиний амьдралд олдох цорын ганц эр хүн үү?

Тэр намайг загнаж байлаа. Надад үг хэлэх ч боломж олголгүй угсралдуулан дуржигнуулсаар байсанд би харин тэсэлгүй уйлж орхилоо.

-Чи бүр турчхаж хоолоо идсэн юм уу?

Эцэст нь тэр арай тайвшраад ингэж асуухад нь би уйлсаар толгой сэгсрэв. Яагаад гэдгээ би мэдээгүй ч хоол идэх хүсэл минь хаашаа ч юм алга болчихсон. Тоос шиг л замхарчихсан. Зүгээр л анхны хайр байсан болохоор тэгж их шаналгаад байгаа юм болов уу?

Вонү намайг тайвшруулахаар зөөлөн тэврээд нурууг минь илж өгөв.

-Мангар минь дээ. Ингэхээр чинь миний санаа зовоод үхчих шахах юм. Бас битгий уйл. Чамайг уйлахаар би өөрийгөө зэмлээд зэмлээд барахгүй нь.

Ингэж л би дурлалын төлөө яг л үхсэн юм шиг амьдрах нь буруу гэдгийг ойлгосон. Ялангуяа зун цагт шүү дээ.

Би үргэлжлүүлээд амьдрах л юм чинь. Нурмайгаад байлгүй босоод хараал идсэн өгзөгөө хөдөлгөх хэрэгтэйг ойлгосон.

____

-Би маргааш гэхэд аавтай хамтдаа Жэжү явах гэж байна. Тэрнээс өмнө чамтай уулзахыг хүссэн юм. Он гартал би энд ирэхгүй. Тийм болохоор хоолоо идээд Жэннитэй хамтдаа хөгжилдөөд цоглог байж байгаарай.

Түүний захиасанд дэмий л толгой дохисонд тэр ахин нэг удаа санаа алдаад

-Алив л дээ. Надад хуучны Кэйдиг харах боломж алга уу? Нэг инээгээд үзүүлчхээч! Ойрын хэдэн сард чиний инээхийг харах нь бүтэшгүй зүйл шиг л санагдах боллоо.

-Вонү гүзээлзгэнэ авч өг. Тэгвэл яахав инээж үзүүлье.

Намайг ийн хэлсэнд Вонү нэг инээмсэглэн үсийг минь сэгсийлгээд

-Одоохон дэлгүүр ороод ирье.

Тэр ч нэг их удсангүй гүзээлзгэнэтэй сүү барьсаар ирж байх аж.

-Хөөе би гүзээлзгэнэ гэсэн болохоос гүзээлзгэнэтэй сүү гэсэн юм уу? Инээж үзүүлэхээ болилоо.

-Хөөе гүзээлзгэнэ алга байна шүү дээ.

-За тоглосон юм даа. Үүнийг уучхаад инээж үзүүлвэл үзүүлье.

Би түүнрүү харан чин сэтгэлээсээ инээхэд тэр харин надруу хачин харцаар харах нь тэр.

-Хөөе ээ! Хүн хамаг хөөрхнөөрөө инээж байхад!

-Шал царай муутай юм. Ер нь чамайг дэмий инээлгэлээ.

Түүнийг ингэж хэлэхэд би улам инээсээр түүнрүү хараад л байлаа.

-Заза царай муутаа. Харчихсан болохоор сэтгэл амарчихлаа. Одоо харин наадхаа уучхаад гэртээ ор оо! Харанхуй болох нь. Явахаасаа өмнө дахиад ганц л тэвэрнэ шүү!

-Жон Вонү. Биднийг ингээд байнга наалдаад байх юм бол хүмүүс болздог гэж ойлгоно!

Миний хэлсэн үгэнд Вонү зальтай инээгээд

-Яадаг юм тэгвэл улам наалдчихъя!

-За за яадаг юм тийм ээ? Бид угаасаа найзууд юм чинь буруугаар ойлгосон ч хамаа алга.

-Тийм шүү дээ бусдын бодол бидэнд ямар хамаарах биш.

-Чамайг санана даа тэнэгээ!

-Би ч бас Кэйди.

Бид манай гэрийн ойролцоо ирэхэд тэр намайг нэг тэврээд

-Чи түрүүлээд ор. Би харж байя.

Түүний хэлснээр би түрүүлэн гэртээ орж тэр намайг харсаар үлдсэн юм.

Гэртээ орж ирээд би сэтгэл санаа цаанаа л нэг сайхан байгааг анзаарлаа.

Жон Вонү чи шидтэн юм уу?


Чи Би бас ТэрWhere stories live. Discover now