EPISODE SIX

418 52 6
                                    

Шинэ хичээлийн 7 хоног эхлэж байна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Шинэ хичээлийн 7 хоног эхлэж байна.

Хонх дугарахаас хэдхэн минутын өмнө ангийн хаалга онгойн, тэр зүг рүү харвал Жэй байлаа. Би нэлээн хойно суудаг болохоор хаалганаас шагайгаад намайг харж чадахгүй.

Жэйг харсны дараа өөрийн эрхгүй харц минь Софиа руу шилжэх аж. Софиа Жэйг харан бага зэрэг инээд алдаад, уруулаа хазлана.

"Кан...Жунбёл байна уу?"

Урд суудаг хүүхдүүдээс ийн асуухад тэд намайг зааж өглөө. Жэй ангид орж ирэн миний урд суух Софиаг харчихаад зог тусан цочсоноо, юу ч болоогүй мэт над руу зүглэн алхлаа.

"Бёлаа, энэ чихэвч чинь. Хисыны гэрт үлдээчихсэн байна лээ. Тараад уулзъя" үсийг минь зөөлөн илчихээд инээмсэглэн ангиас гарлаа.

"Жэй та хоёр дотно юм уу?" урд сууж байсан Софиа жуумалзан асуухад нь би мөрөө хавчсаар "саяхнаас л дотноссон гэх үү дээ? Яасан?"

"Тийм байх нь ээ?... би зөвхөн чамд л хэлж байгаа юм шүү! Үнэндээ Жэй миний найз залуу байгаа юм... гайхаж байгаа биз дээ? Жэйн аавын ажилаас болоод тэр гэрийнхнээ дагаад Солонгост ирсэн. Бид хоёрыг иймхэн зүйл салгаж чадахгүй болохоор би ч бас Солонгост хүрээд ирчихсэн. Чи энэ талаар хэнд ч хэлж болохгүй шүү, за юу?" хэмээн тавгүй инээнэ.

"Салчихсан биз дээ?"

Миний амнаас ийм үг гарсанд итгэж өгөхгүй нь... Кан Жунбёл солиорсон байх!

Софиагын царай хэсэг барайснаа буцаад нүүрэндээ инээмсэглэл тодруулан "бид муудалцчихсан байгааг чи салчихсан гээд ойлгочихжээ?"

"Тийм юм байх даа? Жэй-ээс асууж үзье даа"

Удалгүй багш орж ирэн бүгд хичээлдээ орцгоолоо.

Цайны цайгаар ангид Софиа бид хоёр л үлдлээ. Одоо л түрүүний хэлсэн зүйлдээ үнэхээр гэмшиж байна. Хоёулхнаа байгаа болоод ч тэр үү, түүнээс айгаад ч байх шиг?

GLOW UP and REVENGEWhere stories live. Discover now