"Дахиад л оройтох шив!" Түүний эмээ толгой сэгсэрсээр тэднийг хараад ингэж хэлэх нь сүүлийн хэдэн өдөр Pete үргэлж Vegas-тай хамт байрлаж байгаа буудалд нь хоносонтой холбоотой байлаа.

Macau тэдний загнуулахыг харан инээд алдаж, эцэст нь нэмэрлэхээр шийдсэн аятай,

"Наад хоёр чинь намайг ч анхаарахаа больчихсон. Намайг харахаараа л өөр тийшээ яв гэж хөөдөг, би энэ арлыг ч сайн мэдэхгүй байхад!" хэмээн эмээгийнх нь зүг гэнэн харцаар харна.

"Тэгсэн хэрэг үү, Pete!" Эмээ нь дуугаа өндөрсгөн тэднийг зандрахад Pete Vegas-ийн зүгт ширтэн ямар нэг зүйл хэлэхийг нүдээрээ шаардав.

"Уучлаарай, энэ бүгд миний буруу." Vegas ам нээн Pete-ийг ардуураа оруулан биеэрээ хаав. Яагаад ч юм хоолой нь чичирч, Pete-ийн гараас атгахдаа гар нь салгалах аж. Pete хөмсөг зангидан юу хийх гээд байгааг нь төсөөлж ч амжаагүй байхад тэр дахин дугарсаар,

"Үнэн гэвэл Pete бид хоёр нэгэндээ хайртай. Одоо л бүх зүйл хэвэндээ орж байгаа болохоор түүнийг тоолгүй нэгэндээ хэт их анхаарсан бололтой."

Pete-ийн ам ангайн гацаж, Macau ч тэдний зүг цочирдон гөлөрч орхилоо. Pete-ийн эмээ хоолны төмөр хутгуур барьсаэ чигтээ таг гацсан байх аж. Pete эмээгийнхээ зүг харж ямар хариу үйлдэл гаргахыг нь тааж ядаг эмээж зогстол тэр гэнэт инээмсэглэн хүрч ирээд тэднийг чангаар тэврэх нь тэр.

"Эцэст нь нэг юм!! Би та хоёрыг үхтэлээ учраа олохгүй хоёр талд явах юм байх л гэж бодлоо!"

Хөгшин эмэгтэй хүүгийнхээ үсийг гараараа самнан "Жаргалтай байна уу?"

"Тийм ээ." Pete инээмсэглэн нүдэнд нь нулимс цийлэгнэж эхлэв.

"Жаргалтай байхад л болно. Надад тэр л чухал." Тэр хүүгийнхээ духыг үнэрлэн үнсээд ахин хоол нэмж авчрахаар холдоход Macau гунигтай дүр эсгэн гоншигноно.

"Намайг ч бас үнс л дээ!"

Pete-ийн эмээ инээмсэглэн дөхөж ирээд түүний духыг үнсэхдээ "Бяцхан чөтгөр!"

Pete-ийн эмээ холдон явахад Macau ах руугаа харсаар,

"Таныг ингэнэ гэж төсөөлсөнгүй шүү! Ямар их зориг вэ?"

"Хариу нь үнэ цэнэтэй бол юу ч хийхэд бэлэн байна." Vegas ийн хариулсаар Pete-ийн хацар дээр үнсэх ба Macau нүдээ эргэлдүүлэн,

"Сайхан юм аа, сайхан юм. Тэгээд хэзээ Бангкок буцах юм бэ?"

Macau ийн асуухад Vegas Pete рүү болгоомжлонгуй харсаар,

"Хамт буцна биз дээ?"

Pete хариултаа дотроо итгэлтэй мэдэж байлаа. Vegas-тай хамт буцна гэдгээ.

"Тийм ээ, хамтдаа явцгаая."

Тэр ийн хариулахдаа Vegas-ийн хацрыг илж, инээмсэглэн өглөөний цайгаа ууж эхэллээ.

[3 хоногийн дараа, Bangkok хот]

Pete унтлагын өрөөндөө орж ирэхдээ хэт ядарсанаа мэдэрлээ. Хэдэн цагийн турш Major гэр бүлийнхэнтэй хамт байсан бөгөөд бүгд түүнийг санасанаа хэлж, тэр тусмаа Tankhun түүнийг нэг ч минут тайван суулгаагүй хэрэг.

Vegas тагтан дээр тамхи татан зогсох нь харагдаж, ажлын хамтрагчтайгаа утсаар ярих нь бүдэгхэн сонсогдоно. Pete хувцасаа тайлан Vegas-ийн пудволкыг солин өмссөөр орондоо шургалаа. Цаг харахад хэдийн шөнө болжээ. Pete тайван гэгч нь инээмсэглэн тухлаад орны дэргэдээс номоо аван үргэлжлүүлэн уншиж эхэллээ.

Удалгүй тагтны хаалга нээгдэж, Vegas орж ирсээр утсаа ширээн дээр орхин Pete-ийн зүг ширтэж эхэллээ.

"Ажил чинь дууссан уу?"

Vegas толгой дохин орон дээр суугаад Pete-ийн гуяыг дэрлэн хэвтвэл Pete номоо хаян түүний үсээр гараа гүйлгэн дээрээс нь ширтэнэ.

"Чамд өгөх бэлэг байгаа." Vegas гэнэт ам нээхдээ ийн хэлвэл Pete гайхан харав. Vegas өндийн шургуулга нээсээр дотроос нь жижиг хайрцаг гарган ирэх ба Pete рүү сунгаж, тэр аван удаанаар нээвэл алтан бөгж байх нь тэр. Pete-ийн амьсгал хүртэл зогсож, тэр нүдээ томруулсаар гацаж орхив. Учир нь энэ бөгж Minor гэр бүлийн удирдагчийн бөгж байсан юм. Тэр зүрхээ бөмбөр мэт нүдэж эхлэхийг мэдэрнэ.

"Porsche надад өгсөн юм. Kinn түүнд шинэ загвараар хийж өгнө гэсэн. Тэгээд л би буцаагаад авчихсан." Тэр шивнэн хэлэхэд Pete удаанаар хайрцагнаас нь салгавал гинжинд холбочихсон байлаа. Vegas түүний хүзүүнд зүүж өгөөд,

"Миний өнгөрсөн амьдралын хором бүр энэ бөгжтэй холбоотой байсан. Харин одоо би чамд өөрийнхөө одоог, ирээдүйг, бас өнгөрсөнөө ч бүгдийг нь өгж байна. Би чинийх, Pete. Хэзээ ч битгий мартаарай, би зөвхөн чинийх."

Тэр ийн хэлсээр Pete-ийн уруул дээр зөөлөн үнслээ.

"Би чамд хайртай."

"Би ч бас. Би ч бас чамд хайртай." Pete хариулсаар тэд нэгнээ дэндүү удаан ширтэн суусан юм.

Fanfiction by BibleBuildLuvly

𝐃𝐞𝐯𝐢𝐥 𝐝𝐨𝐞𝐬𝐧'𝐭 𝐛𝐚𝐫𝐠𝐚𝐢𝐧 | 𝐕𝐞𝐠𝐚𝐬𝐏𝐞𝐭𝐞Donde viven las historias. Descúbrelo ahora